Кейт Миддлтон хатан хааны гэр бүлийн гишүүн болсноосоо хойш хувцаслалт нь хэрхэн өөрчлөгдсөнийг харцгаая

0

Кейт Миддлтоны гоо үзэсгэлэн, даруухан зан төрхийг олон сая хүн хүндэлж хайрладаг. Түүнийг Англид зүгээр ч нэг загвар тодорхойлогч гэж нэрлээгүй юм. Хэвлэл мэдээлэлд Кейтийн эффект гэсэн нэр томьёо хүртэл гарчээ. Кембрижийн гүнгийн авхай хатан хааны гэр бүлийн гишүүн болохоосоо өмнө яаж хувцасладаг байсныг та сонирхмоор байна уу? Хатан хааны гэр бүлийн гишүүд дээд зэргийн тансаг хувцас, гутал өмсөх боломж нь хангагдсан. Гэхдээ Кейт Миддлтонд гүнгийн авхай хэргэм зүүхээсээ өмнө өөрийн гэсэн гайхалтай сонголттой нэгэн байсан юм.

Үүнийг батлахын тулд бид хатан хааны гэр бүлийн гишүүн болохоос өмнөх Кейт Миддлтоны хамгийн загварлаг хувцаслалтын жагсаалтыг гаргахаар шийдлээ. Эргэлзэх зүйлгүй тэр үнэхээр хувцсаа өөрийн биедээ тохируулж чаддаг нэгэн юм. Тийм ч учраас өнөөдөр загвар, моодны хатан хаан болж чадсан болов уу.

1

© Indigo / Getty Images

Энэ бол 2005 оны 6 дугаар сарын гэрэл зураг. Кейт моодноос хэзээ ч гарахгүй сонгодог загварын жийнсэн өмдтэй алхаж байна.

 

2

© ASSOCIATED PRESS/East News

2005 оны 6 дугаар сарын бас нэгэн гэрэл зураг. Шотландад байдаг Сент-Эндрюсийн их сургуулийн төгсөлтийн баяраараа Кейт Миддлтон үнэхээр гялалзаж байна даа. Энд түүхийн урлагийн магистрын зэрэг хүртсэн бөгөөд ханхүү Уильямтай танилцсан юм.

 

3

© Anwar Hussein / WireImage / Getty Images

Хэдэн сарын дараа буюу 2005 оны 8 дугаар сард загварлаг Кейт Миддлтоныг хөлбөмбөгийн тэмцээн дээр өөрт нь үнэхээр зохисон намхан суудалтай нарийхан жийнсэн өмдтэй, бор пиджак, малгайтай алхаж байгааг нь олон хүн харжээ.

 

4

© Antony Jones/Brendan Bierne / UK Press via Getty Images

2005 оны 10 дугаар сард өмссөн цайвар жийнсэн өмд, xөх пиджак нь түүний үсний өнгөтэй гайхалтай зохицож байна. Энэ удаад лондонгийн Spirit of Christmas Fair үзэсгэлэнд оролцож явжээ.

 

5

© Indigo / Getty Images

2006 оны 6 дугаар сар руу шилжье. Ирээдүйн гүнгийн авхай английн зуныг мэдрэхээр пологийн тэмцээн дээр иржээ. Өвдөг хүрсэн урттай гоёмсог улаан даашинзаар гоёсон байна.

 

6

© Indigo / Getty Images

Кейт ямар ч энгийн хувцасласан бай хамаагүй үнэхээр гайхалтай харагдаж чаддаг. Үүний баталгаа нь 2006 оны 7 дугаар сард авахуулсан дээрх гэрэл зураг болно. Намхан суудалтай цагаан өмд, цайвар шаргал өнгийн цамц. Заримдаа бүх зүйл цомхон байхдаа сайхан, тийм ээ, хувцсаа зохицуулж чадвал үүн шиг сайхан зүйл хаана байна?

 

7

© Tim Graham Photo Library

Хавар – жилийн хамгийн загварлаг улирал. 2007 оны 3 дугаар сард Кейт Миддлтон яаж хувцасласныг та хар л даа. Өндөр өсгийтэй, түрийтэй гутал, загварлаг берет малгай нь 60-аад оныг санагдуулам. Танд таалагдаж байгаа биз?

 

8

© BIGPICTURESPHOTO.COM / EAST NEWS

2007 оны 3 дугаар сард ажил руугаа явах замдаа авахуулсан гэрэл зураг. Тэрээр Англид алдартай, тансаг зэрэглэлийн брэндэд тооцогдох Jigsaw-ийн гоёл чимэглэлийн худалдан авалтын мэргэжилтнээр ажилладаг байжээ. Энэ удаад загваруудыг чадварлагаар зохицуулж өөгүй сайхан харагдаж байна.

 

9

© BIGPICTURESPHOTO.COM/EAST NEWS

2007 оны 6 дугаар сар. Жийнсэн өмд бидний салшгүй хэсэг гэдгийг дахин баталлаа. Өмсөх хувцасгүй байхад үнэнчээр бэлэн байж байх хувцас бол жийсэн өмд. Ирээдүйн Кембрижийн гүнгийн авхайн ч салах дургүй хувцас бололтой.

 

10

© Antony Jones / UK Press

Дахиад өөр он руу шилжье – 2008 оны 7 дугаар сар. Ирээдүйн Кембрижийн гүнгийн авхай Роуз Виндзор болон Жорж Гилман нарын хурим дээр хүрэлцэн иржээ. Хуримын ёслол Лондонгийн төвд ойрхон Ватерло гүүрний ойролцоох хатан хааны гоёмсог суварган сүмд болж өнгөрсөн юм.

 

11

© Mark Cuthbert / UK Press via Getty Images

Харин одоо 2008 оны 6 дугаар сар. Кейт Миддлтон пологийн тэмцээн үзэхээр ирэхдээ биед эвтэйхэн бас загварлаг хувцас сонгожээ. Найз залуу болох ханхүү Уильямын тоглолтыг дэмжихээр ирсэн нь энэ.

 

12

© Indigo / Getty Images

Энэ гэрэл зургийг 2009 оны 6 дугаар сард авсан юм. Кейт Миддлтон бас л энгийн хувцаслалтаараа гайхагдаж байна. Жийнсэн өмдийг яаж зөв өмсөхийг тэр сайн мэддэг нь илт. Энэ төрлийн хувцсанд тэр их дуртай бололтой. Ямар ч өмд өмссөн түүнд үнэхээр зохих юм аа.

 

13

© Indigo / Getty Images

2009 оны 8 дугаар сар. Гэнэт бүх юм өөрчлөгдчих шиг боллоо. Жийсэн өмдний сураг огт алга. Кейт Миддлтон хатан хааны гэр бүлийн гишүүдийн л өмсдөг загварт шилжжээ. Төрөлхийн хатан хааны гэр бүлийн гишүүн байсан хүн шиг л харагдаж байна.

 

14

© Indigo / Getty Images

2010 оны зун, тодруулж хэлбэл 6 дугаар сар. Кейт зуны өдөр тутмын хөнгөн даашинз өмсжээ. Тэр үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна. Даашинз, зузаан ултай туфль хоорондоо өөлөх зүйлгүй зохицож.

 

15

© Ikon Pictures, PacificCoastNews.com / EAST NEWS

2010 оны 10 дугаар сар. Кейт Миддлтон, ханхүү Уильям хоёрыг цугтаа хурим дээр хүрэлцэн очсон байгааг нь олон хүн харсан юм. Кейт энэ удаад индранил-xөх даашинз, пиджак, өндөр өсгийтэй туфлиэр гоёсон байв.

 

16

© AFP / EAST NEWS

Хатан хааны гэр бүлд тохиолдсон хамгийн сайхан үйл явдлуудын нэг дээр ирцгээлээ. 2010 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Кейт Миддлтон, ханхүү Уильям хоёр сүй тавьснаа албан ёсоор зарласан юм. Кембрижийн гүнгийн авхайн өмссөн богинохон xөх даашинз нь хормын дотор олон бүсгүйчүүдийн шyналыг хөдөлгөжээ. Сүй тавьсныг зарласнаас хойш 24 цагийн дотор дэлгүүрийн лангуун дээр байсан бүх даашинз зарагдаж дууссан байдаг юм.

 

17

© Karwai Tang / WireImage / Getty Images

2020 оны 3 дугаар сар буюу ханхүүтэй гэрлэснээс хойш бараг 10 жил өнгөрсний дараа Кембрижийн гүнгийн авхай гоо үзэсгэлэнгээрээ гайхагдсан хэвээр. Өөртөө итгэлтэй байдал, загварлаг сэтгэлгээ, төлөв даруухан зангаа тэр гээсэнгүй.

Та Кейт Миддлтоны хувцаслалтын өөрчлөлтийг юу гэж боддог вэ? Ямар үе нь танд таалагдаж байна – хатан хааны ач хүүтэй гэрлэснээс өмнөх үү эсвэл дараах уу?

6
ГоёГоё
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *