Жүжигчин Дуэйн Жонсон Зул сарын баяраар ээждээ тун тансаг гэнэтийн бэлэг барьжээ

0

Бид ойр дотнын хүмүүсээ шинэ жилийн баяраар баярлуулах дуртай. Жүжигчин Дуэйн Жонсон, өөрийн ээж Ата Жонсонд тансаг зэрэглэлийн цагаан Cadillac машин бэлэглэжээ. 49 настай “The Rock” ээжийнхээ сэтгэл хөдлөлийг өөрийнхөө Instagram хуудсаар хуваалцсан байна.

49 настай америкийн жүжигчин Дуэйн Жонсон Зул сарын баяраар ээждээ тансаг бэлэг барьжээ. Баярын өглөө жүжигчин 73 настай ээж Ата Жонсоноо улаан туузаар чимэглэсэн цагаан өнгийн Cadillac CTS зогсож байсан гудамжинд дагуулан гарч иржээ. Жүжигчний хажууд түүний охид болох Жасмин, Тиана нар гүйлдэж харагдана. Хүүгээсээ ийм бэлэг хүлээж авсан эмэгтэй сэтгэл хөдлөлөө барьж чадсангүй.

dailymail.co.uk

“Энэ бол үнэхээр аз жаргалтай мөч. Зул сарын баяраар ээждээ шинэ машин бэлэглэлээ. Тэр минь үнэхээр их баярласан, харин машиндаа ач нартайгаа цуг сууж үзээд л, сэтгэл нь улам их хөөрч байгаа нь харагдана. Ээждээ ийм бэлэг өгч чадаж байгаадаа талархаж явъя. Түүний минь амьдрал амаргүй байсан, ээж минь аз жаргалыг хүртэх ёстой” гэж Жонсон Инстаграмын постдоо бичээд бэлэг авч байгаа ээжийнхээ сэтгэл хөдлөлийг харуулсан бичлэгийг цуг байршуулжээ. Бичлэг одоогийн байдлаар 4,6 сая гаруй лайк цуглуулаад байна.

dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk

 

Жонсоны Инстаграм дээр байршуулсан бичлэг

3
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Tuuna Gombosuren

    Tuuna Gombosuren

    2021/12/29 at 19:54

    Goy umo. Manaihan 73 tai eejdee mashin avch uguh bolov u . Eej ni unaj chadah ni hed bol do 🙏🙏

  2. Puntsag Gantsetseg

    Puntsag Gantsetseg

    2021/12/29 at 20:47

    хүүхэд бүхнйи бэлэг сайхан

  3. Altan Tsetseg

    Altan Tsetseg

    2021/12/30 at 01:24

    Сайхан хүү юмдаа ээж гэдэг хүнийг бүү гомдоож яваарай та нарыг 10 сар тээж ангир уургаа хөхүүлэн 18 нас хүртэл та нарынхаа төлөө зүтгэж явсан хүмүүс билээ ээждээ гадуур үг хэлж яаж чаддаг юм бол хүмүүс одоо энэ хүнд цагт үр хүүхэд хань ижил ээ гэлгүй яахав тэгэхдээ ээж та нарт ахин хэзээч эргэж олдохгүй эрдэнэ билээ ээжийгээ бүү гомдоож бай.та нарт ээж хүн хэзээч гомдохгүй та нарынхаа төлөө эрүүл саруул байгаасай гээл суудаг тийм ачилтай эх хүмүүс шүү дээ бид чи нь та нар сайхан явж байвал бид баярлаж явна шүү дээ хүүхэдүүд минь үр хүүхэдүүддээ сайн сайханыг хүсьё

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *