Samsung Galaxy S10 утасны гурван ч хувилбарын зураг интернэтээр цацагджээ

0

Samsung Galaxy S10E, S10 болон S10+

Блогер Эван Блассын тарааж байгаа мэдээлэл нь тун ор үндэстэйд тооцогддог, тэрээр саяхан Samsung Galaxy S10 ухаалаг утасны гэрэл зургийг гурван хувилбараар нийтэлжээ. Шинэ гарах ухаалаг утаснууд нь S10E, S10 ба S10+ яг л ийм дэс дарааллаар гэрэл зураг дээр тавигдсан байна.

Ухаалаг утаснуудын гэрэл зургуудаас харахад нэвт харагдах гэртэй байна. S10E утас нь арын хоёр камертай, нөгөө хоёр нь гурван камертай. S10+ утасны хувьд нүүрэн талдаа хоёр ч камер суурилуулжээ.

twitter.com

Galaxy S10 утас гурван ч хувилбараар худалдаанд гарна гэсэн дам яриа нь өнгөрсөн оны намраас тарж эхэлсэн юм. Үүнээс харвал S10 ба S10+ утаснууд нь өнцөггүй OLED дэлгэцээр гайхагдах бололтой, селфи камер нь нүхтэй бөгөөд хурууны хээ унших сканер суурилуулсан байх бололтой. Гурав дахь хувилбарын талаар дараах урьдчилсан таамаг тарж байна: S10E дээрх үзүүлэлтгүй, тиймдээ ч үнийн хувьд хямдавтар болох байх.

1-р сард Бласс Galaxy S10-ын нүүрэн талыг олонд харуулсан. Нимгэн хүрээтэй бөгөөд нүүрэн талын камерын нүхийг харж болохоор байна.

twitter.com

Шинэ загварын ухаалаг утсыг 2-р сарын 20-нд албан ёсоор танилцуулах төлөвлөгөөтэй юм. Үүний зэрэгцээ Samsung эвхэгддэг дэлгэцтэй ухаалаг гар утсаа танилцуулахаар бэлдэж байгаа ажээ.

4
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *