Фитнест яваад, хоолны дэглэм бариад ч турахгүй байна уу? Тэгвэл бүх зүйл таны сэтгэл зүйтэй холбоотой…

2

Спорт зааланд алгасалгүй яваад, хоолны дэглэм баримтлаад байгаа ч гэсэн олигтой турж өгөхгүй байна уу? Яагаад гэдгийг мэдэх үү? Яагаад гэвэл ашигтай учраас…

Илүүдэл жинтэйгээ тэмцэхэд сэтгэл зүй хэрхэн нөлөөлж байгаа тухай бид мэдээлэл цуглуулсан юм. Үнэндээ тэд спорт зааланд хичээллэж, хоолны чанд дэглэм баримтлахын сацуу эрүүл мэндийн хувьд асуудалгүй хүмүүс.

Бүдүүн байх нь ашигтай!

Тийм ээ, бүдүүн байх нь үнэхээр ашигтай, асуудлуудаа бүгдийг илүүдэл жиндээ тохчихно:

  • Хайртай хүн байхгүй
  • Мөрөөдлийн ажилд авахгүй
  • Зорилгодоо хүрч чадахгүй

Маш таатай: асуудал байна – бүгдэд илүүдэл жин буруутай. Хэрвээ байхгүй байсан бол? Тэгвэл бүх зүйл болж бүтэх байлаа, бүх асуудал гадаад төрхөнд л байна… Үнэн хэрэгтээ бүх асуудал танд өөрт байгаа. Мэдээж хэн ч өөрийгөө буруутгахыг хүсэхгүй, спорт зааланд яваад байхад илүүдэл жин нэг л хасагдахгүй байгаа нь таны ухамсар тавьж явуулахгүй байгаатай холбоотой.

 

Өөрийнхөө залхуурлыг зөвтгөнө

Бид ажлыг маргааш, дараа сар эсвэл жилээр хойшлуулдаг. Харин илүүдэл жинтэй хүмүүс ажил төрлөө дараа амьдрал хүртлээ хойшлуулах нь ч бий – туранхай, гуалиг болохоороо хийнэ гэж хойшлуулна. Сайхан шалтаг байгаа биз: “Би бүжиглэж сурмаар л байна, даанч одоохондоо боломжгүй, илүүдэл жинтэй, та ойлгож байгаа биз дээ? Турчихаад л өдөржингөө бэлтгэл сургуулилт хийж үдэшлэгийн хатан хаан болохоо харуулъя”. Харин одоо бол бэлтгэл сургуулилт хийж өөрийгөө зовоох хэрэггүй. Оройхон тийшээ жоохон гүйчихээд унтъя.

 

Хайр, анхаарал татах арга

Гомдоллох дургүй хүн байна уу? Эргэн тойрны хүмүүс аргадаж тайвшруулаад л: бүгд өрөвдөнө, хайрлана, халамжилна, харин та энэ хооронд өөрийгөө Дэлхий ертөнцийн төв мэтээр төсөөлнө. Хүнд хэцүү бэлтгэл сургуулилт эсвэл хоолны дэглэм – орой бүгд гэртээ цуглахад гомдоллох сайхан шалтаг, орой болгон л нэг гоморхол.

 

Таагүй үзэл бодол, сэтгэл хөдлөлөөсөө зугтах арга

Стресст орсон хүн өөрийн мэдэлгүй идэж эхэлдгийг та анзаарсан уу? Энэ нь өөрийн сэтгэл хөдлөлийг хянаж чадахгүй байгаатай холбоотой, ялангуяа багадаа биеэ барьж сураагүй бол бүр ч хэцүү “Битгий уйл/гомдоллох хэрэггүй, чи чинь том хүн шүү дээ” гэж багад нь хэлж байх нь нөгөө талаасаа биеэ барьж сургадаг ажээ. Өлсөх үед хүмүүс тайван байдлаа алддаг. Үр дүнд нь хөргөгч рүү явж “сэтгэлийн тайвшрал” олж авна. Ингээд л өөрийн бэлтгэл сургуулилтыг талаар хийхэд хүргэдэг байна.

 

Энэ арга өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дээшлүүлэхгүй

Турахад саад болж байгаа бас нэгэн шалтгаан бол – өөрөө өөрийгөө дутуу үнэлэхэд оршино. Хэрвээ хүн өөрийнхөө цулцгар хацрыг өхөөрдөж “миний хөөрхөн цулцгар, миний хацар – миний төрх” гэж хэлэх нь өөрийн мэдэлгүй ухамсартаа тарган байх ёстой гэсэн ойлголтыг суулгадаг байна. Үүнд бас уламжлагдаж ирсэн ойлголт ч хамаарна: “Миний ээж бүдүүн байсан, би тэгээд дуурайсан”. Хэрвээ өөрийнхөө илүүдэл жинг удам судартайгаа холбож үзэж байгаа бол өөрийгөө бэлтгэл сургуулилт, чанд хоолны дэглэмээр зовоох огтхон ч хэрэггүй. Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл, удамшиж ирсэн өөхлөлт – зугтаах газаргүй удамшсан зүйл биш харин ухамсрын ойлголт юм. Тэгэхээр өөрийгөө ухамсартайгаар залж чиглүүлэхгүй бол илүүдэл жингээсээ хэзээ ч салахгүй нь ойлгомжтой.

Таны хувьд ямар асуудал тулгараад байгаа вэ? Та бидэнтэй санал нэг байна уу?

7
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *