30 наснаас хойш эмэгтэй хүний биед гарах 7 өөрчлөлт. Үүнийг заавал уншиж юунд анхаарах хэрэгтэйг мэдэж аваарай!

2

Олон хүмүүсийн хувьд 30 насыг залуу насны төгсгөл, өтөл насны эхлэл гэж ойлгогддог. За яах вэ, онолын хувьд тийм гэж үзье…

30 настайгаа золгож байгаа бүсгүйчүүд айдастай байдаг. Шартах нь гүн болно, цагаан үс цухуйна, арьс уян хатан чанараа алдана, дээрээс нь нийгмийн зүгээс ирэх даралт нэмэгдэнэ – “буурь сууж гэр бүлтэй болох цаг” болжээ гэж ярих хүмүүс олширдог зэрэг олон дарамт ирдэг. Амьдралын сайхан жилүүд ард хоцрон үлдсэн мэт сэтгэгдэл төрөх үе ч гарна. Энэ наснаас хойш эсрэг хүйстнийхээ нүдэнд өртөхгүй мэт санагдах нь энүүхэнд.

Тийм ээ, бидний ихэнх нь 30 нас гэдгийг залуу насны төгсгөл, өтөл насны эхлэл гэж ойлгодог. Онолын хувьд энэ нь үнэний хувьтай л даа. Гэхдээ хөгшрөлтийн хамгийн эхний үе шат юм шүү. Энэ бол зөвхөн эхлэл төдий. Энэ наснаас эхэлж та өөртөө илүү итгэлтэй болж туршлага сууж эхэлнэ. Ингээд 30 наснаас хойш бие махбодид ямар өөрчлөлт гардгийг мэдэж авцгаая:

1. Жирэмслэх магадлал багасна

Эмэгтэйчүүдийн хувьд хамгийн их сэтгэл зовоосон асуудал – үр тогтолтын асуудал юм. Хэрвээ та хүүхэдтэй болохоор шийдсэн бол гэхдээ 30 наснаас өмнө төрж байгаагүй бол та сандарч эхэлнэ. Сандарч байгаа нь ч өөрийн гэсэн тайлбартай юм. Эрдэмтдийн үзэж байгаагаар, эмэгтэй хүний үр тогтох чадвар харилцан адилгүй, гэхдээ ихэнх тохиолдолд 32 наснаас хойш үр тогтох чадвар нь багасч ирдэг гэжээ. Энэхүү өөрчлөлтөд ялгарч байгаа өндгөн эсийн тооноос шалтгаалаагүй харин чанараас шалтгаалдаг байна. Нас ахих тусам аномаль хромосомын тоо ихсэх эрсдэлтэй, өөрөөр эхэлбэл өндгөн эсийн чанарыг бууруулж үр тогтох магадлалыг багасгах, зулбах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Гэхдээ 30 наснаас өмнөх амьдралын хэв маяг энэхүү өөрчлөлтөд маш их нөлөөлдөг болохыг эрдэмтэд мөн онцлон авч үзжээ.

2. Үс тань нарийсч бас бууралтаж эхэлнэ

Үснийхээ өнгөөр туршилт хийхээ больж өөрийнхөө жинхэнэ өнгөөр явах цаг болсныг ухаарсан уу? Байгалиас заяасан өнгөөрөө одоо явж чадах болов уу? 30 наснаас хойш ихэнх эмэгтэйчүүдийн үс бууралтаж эхэлдэг, тэр ч бүү хэл хөмсөг ч бас бууралтана. Арьсны уян хатан чанар суларснааср хөмсөгний байрлал ч өөрчлөгдөх тохиолдол бий.

3. Яс сийрэгжинэ

Ясны бат бөх байдал 30 насанд дээд цэгтээ хүрээд эргээд бууж эхэлдэг. Тийм учраас 30 наснаас хойш илүү их кальци авч байх хэрэгтэй.

4. Бодисын солилцоо нь удааширна

Илүүдэл жингээ хасах нь улам хүндрэлтэй болно, тэгэхээр хоолны дэглэмдээ анхаарал хандуулж илүү их бэлтгэл сургуулилт хийж байх хэрэгтэй болох ажээ. Бодисын солилцоо удаашрах нь мөн бууралтах бас үрчлээ суухад ч нөлөөлдөг ажээ.

5. Үрчлээ үүснэ

Арьсны эд эсийн нөхөн төлжилт удааширна, үүнтэй зэрэгцээ коллагены ялгаруулалт эрс багасдаг. 30 наснаас хойш хоол хүнсэндээ ретиноид-амин дэм нэмэхийг хичээгээрэй. Уг амин дэм нь коллагены ялгаруулалтыг идэвхжүүлж эрт үрчлээтэхээс хамгаална. Батганы асуудалд цэг тавих хэдий ч арьс тослог хэвээрээ л үлдэнэ. Ямартай ч үрчлээтэй тэмцлээ эхлүүлэх л хэрэгтэй.

6. Сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөж болно

Эстроген болон прогестероны дааврын хэмжээнд өөрчлөлт гарах тул сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгдөж болзошгүй. Ирэх хугацаа нь өөрчлөгдөх, өвчтэй болох бүр эсрэгээрээ хөнгөн, өвчингүй ч болж болно. Энэ бүгд цэвэршилтийн эхний шинж тэмдэг юм.

7. Аливаа өвчин тусах магадлал нэмэгдэнэ

Үрэвслийн үйл явц хүндрэх магадлал нэмэгдэнэ, тэр ч бүү хэл хавдар тусах эрсдэл ч нэмэгддэг. Аль болох эрт тамхинаас гарах, жингээ хянах, тогтмол спортоор хичээллэх, стрессийн түвшинг бууруулах бас илүү их унтахыг зөвлөж байна. Хавдрын хамгийн түгээмэл төрөл – меланом тул нарны хэт ягаан туяанаас зайлсхийхийг хичээ. Нарнаас хамгаалах тос байнга түрхэж байх хэрэгтэй – зөвхөн наран шарлагын газар л түрхэнэ гэж ойлгож болохгүй. Бас солярид орох хэрэггүй.

8
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
4
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Ariuntuya Uvgunkhuu

    Ariuntuya Uvgunkhuu

    2019/04/03 at 10:07

    Sarangerel Ganbat

  2. Nominsondor Munkhbat

    Nominsondor Munkhbat

    2019/04/03 at 16:25

    Yag nad shg hun

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *