Дэлхийг хог хаягдлаас аврахын тулд улс орнуудын хэрэгжүүлж буй 8 үр дүнтэй арга

2

Хоёр цаг тутамд бид маш том хэмжээтэй чингэлэг бүхий хөлөг онгоцыг дүүргэх хэмжээний хогийг гаргаж хаядаг байна. Үүний хажуугаар “ногоон” байгаль дэлхийг бий болгох талаар бодолхийлж байгаа хүмүүсийн тоо ч улам нэмэгдэх болсон, бид хог хаягдалтай холбоотой асуудлыг шийдвэрлэх шинэ арга зам олох хэрэгтэй. Аз болоход бидний төсөөлөлд хязгаар гэж үгүй бөгөөд орчин үеийн технологийн хөгжил амьдралд шинэ санаа авчрахад тус хүргэх боломжтой юм.

Бид бүхэн дэлхийн улс орнуудын зүгээс хүрээлэн буй орчны аюулгүй байдалд зориулан авч хэрэгжүүлж буй 8 аргыг танд хүргэхээр сонгож авсан бөгөөд эдгээрийн тусламжтай дэлхийг аврах нөхцөл бүрдэж байна гэж ойлгож болно.

8. Тарьж ургуулж болдог сонин

Эдгээр өдрүүдэд бид мэдээ мэдээллийг уламжлалт байдлаар биш, дижитал эх сурвалжаас олж авах хандлагатай болсон бөгөөд үр дүнд нь олон тооны сонин өдөр бүр хог хаягдал болж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Японы дизайнер Ёшинака Оно 100% байгальд шингэх “ногоон” сонинг бүтээсэн бөгөөд энэ нь дотроо тарих, ургуулах үртэй аж. Төсөл гэж хэлж болох энэ сонинг “Маничи” сонин гэж нэрлэжээ.

“Ногоон” байгаль дэлхийн төлөө та энэхүү сонинг шатааж, дээр нь бага зэрэг ус асгах хэрэгтэй. Үр дүнд нь гоёмсог цэцэгс ургах болно.

© Yoshinaka Ono / facebook

 

7. Хуванцар савны урамшуулал

Өнөөдөр хөрвүүлэгч арилжааны машинууд цөөнгүй олон улс оронд бий – та Германы супермаркетууд, Их Британи дахь IKEA дэлгүүрүүд болон өөр олон газруудаас үүнийг олж харж болно. Гэсэн хэдий ч зарим улс орнуудад эдгээр машинууд одоог хүртэл байхгүй байгаа бол зарим улс орнуудын хувьд ард иргэдээ урамшуулах, цаашлаад эх дэлхийгээ авран хамгаалахад зориулж улам илүү өөрчилж сайжруулжээ.

Онцгой загварын энэхүү машин таны картанд нэмэлт төлбөр өгөх бөгөөд Туркийн нийслэл Стамбул, Хятадын нийслэл Бээжинд эдгээр машинуудыг байрлуулсан байна. Та хуванцар сав эсвэл хөнгөн цагаан лаазыг машин руу хийхэд тэр дор нь бутлах бөгөөд оронд нь танд центүүд өгнө – танд болон байгаль дэлхийн аль алинд нь ашигтай.

© depositphotos.com © Vacation Mode by Jose Falcon / facebook

 

6. Хуучин будгийн хэрэгслийг амьтдын зулзаганд хэрэглэх

Хэрэв таны будгийн хэрэгслүүдийн хугацаа нь дууссан бол тэр чигээр нь хаях гэсний хэрэггүй. Оронд нь бүлээн усанд дэвтээж, сайтар цэвэрлэснийхээ дараа доорх зурганд харуулсан байдлаар уутанд хийж Шотландын “The New Arc” аврах төв рүү илгээж болно.

Та мөн сормуус дэрвийлгэгчийг бусад аврах төвүүд болох Их Британийн “Wildlife Aid” болон АНУ-ын “Appalachian Wildlife Refuge” гэсэн газруудад хандивлах боломжтой.

© Emma Garrett / twitter

 

5. Савлагаагүй дэлгүүрүүд

0% хог хаягдал хөдөлгөөн өдрөөс өдөрт алдартай болж байгаа бөгөөд задгай дэлгүүрүүд олон улс оронд үйл ажиллагаагаа явуулах болжээ. Хэрэггүй хог хаягдал бүхий савлагаанаас сэргийлэхийн тулд эдгээр дэлгүүрүүд хэрэглэгчдийг өөрсдийг нь том хэмжээтэй сав болон ууттай ирэхийг санал болгож бүтээгдэхүүнүүдээ борлуулдаг байна.

Хэрэв та эдгээр газруудаас бүтээгдэхүүн худалдаж авахыг хүсэж байвал өөрийн уут сав эсвэл хайрцагтайгаа ирэх ёстой. Төлбөрийн хувьд таны хайрцаг болон уут саванд хэр их хэмжээний бүтээгдэхүүн байгаагаас хамаарч харилцан адилгүй байх аж.

Энэ төрлийн дэлгүүрүүд хоол хүнс гэхээсээ илүү шампунь, саван, үнэр дарагч шингэн болон бусад цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд болон хүнсний бус бүтээгдэхүүнийг борлуулдаг.

© gimmeurcookie1 / reddit

 

4. Усанд хөвдөг нойтон сальфетка

Ихэнх дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй нойтон сальфетканууд нь полипропилен буюу нэг төрлийн хуванцраар хийгддэг байна. Мөн нойтон сальфеткыг 00-д хийх үед усанд хөвдөггүй бөгөөд харамсалтай нь хүмүүс үүнийг тоолгүй нойтон сальфеткыг 00-руу хийж бохирын хоолойг бөглөдөг.

Их Британийн “Natracare” компанийн хийсэн нойтон салфеткын хувьд тэс өөр бүтээгдэхүүн юм. Энэ компани өөрсдийн бүтээгдэхүүнийг цэвэр органикоос гадна хүрээлэн буй орчинд ямар ч хор хөнөөлгүй болохыг баталж байна. Одоогийн байдлаар энэ бүтээгдэхүүн 00-ын усанд хөвдөг салфетка мөн гэсэн сертификат аваад байгаа аж.

© Natracare / facebook © Water Corporation / facebook

 

3. Авокадогийн үрээр хийсэн зүйлс

Сав суулга эсвэл ундааны соруулын хувьд эко нөхцөлөөр хийсэн бүтээгдэхүүний тусламжтай дахин ашиглах боломжтой гэж үзэж болно. Гэхдээ нэг удаагийн хоол хүнсэнд ашигласан хуванцар халбага сэрээ зэргийг дахин ашиглаж болохгүй. Тэгвэл танд авокадогийн үр тус болно.

“Biofase” гэх нэртэй Мексикийн компани хутга, сэрээ, халбага болон соруул зэргийг био-хуванцар буюу авокадогийн үрээр хийсэн байна. Энэхүү био-хуванцар нь байгальд тэр дорхноо шингэдэг бөгөөд удаан хугацаа шаардлагагүй. Байгаль орчинд хог хаягдал үүсгэхгүйгээс гадна хүмүүсийн хэрэгцээг бүрэн хангаж чадах юм.

© Raqped / reddit © Biofase / facebook

 

2. Хуванцар савны бөглөөг цуглуулах

Испанид хүмүүс хуванцар савны бөглөөг супермаркетууд, засгийн газрын барилгууд, бусад олон нийтийн газрууд болон гэртээ хүртэл цуглуулдаг.

Энэ бүхэн 7 настай охины түүхтэй холбоотой бөгөөд түүний хувьд зүрхний мэс ажилбар хийлгүүлэх шаардлагатай болсон ч эцэг эхэд нь хангалттай хэмжээний мөнгө байсангүй. Харин нэгэн хуванцар сав үйлдвэрлэгч компанийн зүгээс тэдэнд 200 тонн жинтэй хуванцар сав цуглуулж чадвал тусалж болно гэж санал тавьжээ. Иймд хүмүүс бүтээлчээр сэтгэж, хайрцаг тавьж, хуванцар сав болон бөглөөг цуглуулж эхэлсэн байна. Энэ нь тэдэнд 7 хоногийн хугацаанд асар их хэмжээний хуванцар сав цуглуулах боломжийг олгожээ.

Хуванцар сав болон бөглөөг цуглуулах гол зорилго нь цаашлаад байгаль эхийг хайрлах боломжийг бий болгосон юм. Хүмүүст энэ нь үнэхээр их таалагдсан бөгөөд тэд богино хугацаанд асар их хог хаягдлаас салж болохыг ойлгосон байна.

instagram/celia.taklidi

 

1. Аяга хуваалцах

Бидний ихэнх нь кофе уудаг, тэр тусмаа өглөө босоод ажилдаа явахдаа кофе уудаг шүү дээ. Гэхдээ та кофены аяга гудамжин дахь нийт хог хаягдлын 50% орчмыг бүрдүүлдэг гэдгийг мэдэх үү?

Канадын аяга хуваалцъя гэх уриатай “CUPPY” гэх компани нэг удаагийн хэмжээлшгүй их кофены аяганы тоог багасгахын тулд өвөрмөц үйлчилгээ нэвтрүүлжээ. Энэ нь яах вэ гэхээр та аль нэг кофе шопоос кофе худалдаж авлаа гэхэд танд аяга өгөх бөгөөд тэр аягаараа дандаа үйлчлүүлж болох юм. Харин ингэхийн тулд эхлээд энэхүү төсөлд хамрагдаж 5 доллар төлөх ёстой.

© depositphotos.com © cuppyvancouver / instagram

Та эдгээр санаануудыг юу гэж бодож байна? Эх оронд хэрэгжүүлэхийг хүсэж байна уу? Бидэнтэй санал бодлоо чөлөөтэй хуваалцаарай.

12
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *