Далайн давсыг оймсонд хийж халаасны дараа чихэн дээрээ тавиарай. Үр дүн нь ямар ч эм ууснаас илүү байх болно!

2

Хүүхдийн хувьд чих нь өвдөнө гэдэг үнэхээр хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэдэг ба ямар нэгэн аргаар үүнээс сэргийлэх хэрэгтэй. Чих нь өвдсөн үед хүүхэд ихэвчлэн уйлдаг ба эцэг эхчүүд аль болох энэ зүйлтэй нүүр тулгарахгүй байхыг хүсдэг.

Чих өвдөх нь тав тухгүй байдал үүсгэхээс гадна заримдаа тэвчээр алдтал өвддөг билээ. Нэг талын чих эсвэл хоёр талын чих хоёулаа өвддөг ба өвдөлт нь тогтмол болон үе үе илэрнэ. Эрдэмтэд 4 хүүхэд тутмын 3 нь чихний үрэвслээр өвдөх эрсдэлтэй гэдгийг хэлж байна. Чих үрэвсэх нь чихний дунд хэсэгт шингэн хуримтлагдахаас үүдэлтэй байдаг. Тэр даруй эмчилгээ хийж өвдөлтийг зогсоохгүй бол хүнд шатандаа орох аваас сонсголгүй болох тохиолдол ч бий.

Хүүхдийн чих өвдөх үед мэдээж хэрэг эм бэлдмэл хэрэглэх нь тус болох хэдий ч та бүхэн бидний бэлтгэн хүргэж буй энэхүү аргыг хэрэглээд үзээрэй. Таны хүүхдийн чих өвдөж байгаа үед давстай жин тавих нь өвдөлтийг зогсоож, өвчнийг эмчлэх найдвартай арга юм. Чихний өвдөлтийг намдааж, хүүхдэд илэрч буй зовиурыг үгүй хийх энэхүү гэрийн нөхцөлд хэрэглэх боломжтой аргыг туршиж үзээрэй.

Далайн давстай оймс бэлтгэхэд хэрэг болох зүйлс:

  • 1 ширхэг урт даавуун материалтай оймс (цэвэрхэн)
  • 2 аяга арзгар далайн давс
  • Хайруулын таваг болон плитка

Хийх заавар:

Давсыг оймсонд хийж сайтар зангидаж уях хэрэгтэй, ингэснээр давс асгарахгүй. Одоо плиткаг асааж бага хэм дээр ажиллуулж халаана. Тогоогоо дээр нь тавьж бага зэрэг халаасны дараа дээр нь оймсоо хийнэ. Давсыг жигд халаахаас гадна оймсны дунд хэсгийг хүйтэн хэвээр нь үлдээхгүйн тулд оймсыг хэд хэдэн удаа тогтмол эргүүлж тавих ёстойг санаарай.

Нэгэнт оймс халсан бол хав халуун болгохгүй, хэрэглэхэд бэлэн боллоо гэж ойлгож болно. Хүүхдэдээ хэрэглэхээс өмнө халуун байгаа эсэхийг нь шалгаж, эхлээд өөр дээрээ тавьж үзсэний дараа хүүхдийнхээ чихэн дээр тавиарай. Хүүхдэд илэрч буй зовиурыг намдтал хажууд нь суух хэрэгтэй. Энэ байдлаар хэдэн ч удаа хэрэглэсэн болох ба хэрэв хоёр чих нь өвдөж байвал хос оймс ашиглаарай.

Магадгүй энэ арга танд бүтэхгүй юм шиг санагдаж байгаа байх, гэхдээ үнэхээр гайхалтай үр дүнгээ өгдөг гэдгийг хэлэхэд таатай байна. Энэ арга чихэн дэх шингэнийг өөртөө уусгаж авч, өвчнийг намдаан, чих өвдөхөд хүргэж буй тав тухгүй байдлыг үгүй хийнэ. Доорх бичлэгээс давхар үзээрэй. Та энэ аргыг туршиж үзэх үү эсвэл хий дэмий цаг үрсэн, хэрэггүй зүйл байна гэж бодож байна уу? Харин бидний зүгээс танд зөвлөхөд, эргэлзэлгүй туршиж үзээрэй гэж хэлэх байна.

Заримдаа хамгийн үр дүнтэй, чухал хэрэгцээтэй аргууд магадгүй туршиж үзэхэд уйтгартай санагддаг байх. Гэхдээ дараагийн удаа таны хүүхдийн чих өвдвөл, энэ арга үр өгөөжөө өгөх нь гарцаагүй. Таны төсөөлж байснаас ч илүү үр дүнтэй арга юм шүү.

1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Lhamsuren Dolgor

    Lhamsuren Dolgor

    2019/03/19 at 08:11

    Заавал ойисонд хийх юм байх даа

  2. Б. Саран

    Б. Саран

    2019/03/19 at 08:25

    Hardaavuund shartostoi jamts davs hj oeod halaaj herglj blnshd

  3. Mgl Xaan

    Mgl Xaan

    2019/03/19 at 08:30

    Talst Mgl

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *