Фитнесээр хичээллэж байгаа болон турах бодолтой байгаа хүмүүст зориулсан 8 төрлийн ногоотой хоолны жор. Илүүдэл өөхийг шатааж, танд цатгалан мэдрэмжийг төрүүлнэ!

2

Жингээ хасахын тулд түүхий лууван зажилж, хүрэн манжин буцалгаж идэх шаардлагагүй. Та олон төрлийн эрүүл бас амттай хүнсний ногоонуудын тусламжтай дараах хоол хүнсийг хийж идэж болно: салат, хучмал, ялз чанасан хүнсний ногоо болон амттан гэх мэт. Өнөөдөр бид 8 төрлийн салат хийх энгийн жорыг бэлтгэлээ, эдгээрийн орцод дан хүнсний ногоо орсон байгаа. Та эдгээр салатыг гэрийнхэндээ нэг л удаа хийж өгвөл тэд амтанд нь орж дахин дахин идэхийг хүсэх болно.

1. “Taboule” салат

Хэрэв та дорно дахины амттаныг идэж үзэхийг хүсэж байвал “Taboule” витаминтай салат танд яг тохирно. Гол орц нь буталсан улаан буудай (булгур) бөгөөд хүнсний ногоо болон ургамлын хольц нь гайхалтай амттай болно. Улаан буудайг буцалгаж, хөргөсний дараа дээр нь хэрчсэн яншуй, гаа, ногоон сонгино болон дөрвөлжилж хэрчсэн улаан лооль нэмж хийнэ. Амт оруулах зоригоор нимбэгийн шүүс, оливын тос, давс болон чинжүү хэрэглэж болно.

Lucky_elephant / Shutterstock.com

 

2. Жигнэсэн сармистай брокколи

Хэрэв та брокколид дургүй бол хамгийн шим тэжээлтэй хүнсний ногоог хоол хүнсэндээ хэрэглэдэггүй гэсэн үг. Брокколиг саванд хийж дээр нь хүнсний тосноос жигд асгаж, дээр нь давс, чинжүү болон арилгасан сармис хийнэ. Орцуудыг сайтар холино. Үүнийхээ дараа жигнэгчид тавьж, цельсийн 180 градуст (фаренгейтын 360 градус) 12 минут болгоно. Идэхийн өмнө буурцагны соус болон нимбэгийн шүүс, хэрчсэн сонгино зэргээр амтална.

Brent Hofacker / Shutterstock.com

 

3. Хулуутай шөл

Тогоонд хүнсний ногооны тос хийж халаана, дараа нь хальсалсан сонгино болон улаан лооль, хулуу, розмариныг хэрчиж тогоонд хийнэ. Амт оруулах үүднээс задь, карри, чинжүү болон цагаан гааг хэрэглээрэй. Дараа нь хүнсний ногоонуудыг зутан шөл болтол нь сайтар хутгана. Дараа нь таваглаад идэж болно.

Zagrean Viorel / Shutterstock.com

 

4. Шаржигнасан зуккини

Зуккиниг хурууны хэмжээтэй нарийхан хэрчиж, саванд хийгээд дээрээс нь оливын тосноос жигдхэн асгана. Ганга, орегано, базил, хэрчсэн сармис болон самар (буйлс эсвэл хушга)-ыг хооронд нь холино. Дээр нь нарийхан хэрчсэн зуккинигээ хийнэ. Жигнэгч дээр тавьж, фаренгейтын 400 градуст (цельсийн 200 градус) 15 минут болгоно.

MShev / Shutterstock.com

 

5. Жигнэсэн черритэй улаан лооль

Черри болон улаан лоолийг дундуур нь хуваана. Жигнэгч дээр тавьж, оливын тос болон хэрчсэн сармисыг хооронд нь сайтар холиод дээрээс нь асгана. Дээр нь нэмж давс болон чинжүүгээр амтална. Бэлэн болтол нь жигнэнэ.

Robyn Mackenzie / Shutterstock.com

 

6. Вьетнам ороомог

Дуртай хүнсний ногоогоо хэрчиж, хооронд нь сайтар холино. Дээрээс нь давс, чинжүү болон өөр бусад дуртай амтлагчаасаа цацаж болно. Будааны цаасыг хүйтэн усанд дэвтээж, дээр нь хольсон орцоо тавьж, сайтар орооно. Сүүлд нь зөөлөн гал дээр болгоод авна.

OlegD / Shutterstock.com

 

7. Хүнсний ногооны ялзмаг

Хүнсний ногоонуудаа (баклажан, улаан болон шар чинжүү, зуккини, сонгино) бэлдэнэ: угааж, арилгаж, хэрчинэ. Баклажаныг давсаар амталж, усыг нь хатааж угаана. Баклажаны гашуун амтыг арилгах хэрэгтэй. Гал дээр тогоо тавьж дээр нь бага зэрэг хүнсний ногооны тос хийж халаагаарай, үргэлжлүүлээд сонгино хийж хуурна. Дээр нь үлдсэн хүнсний ногоонуудаа хийх бөгөөд амт оруулах зорилгоор давс хийнэ. Бэлэн болтол нь ялз болгоно. Хэрэв хүнсний ногоо хэтэрхий их шүүстэй байвал дээр нь ус нэмж хийж болно. Идэхдээ ногоон навчин дээр тавьж идээрэй.

AS Food studio / Shutterstock.com

 

8. Амталсан лууван

Луувангаа хальсалж дундуур нь урт хэмжээтэй хэрчинэ. Оливын тосыг гал дээр цөөн хэдэн минут халаана, ингэхдээ зөөлөн гал дээр 20 минут халаах ёстой гэдгийг санаарай. Сэрээгээр хүнсний ногоог болж байгаа эсэхийг хатгаж шалгана. Болсон бол плиткаг унтрааж, ганга, давс болон чинжүүгээр амтална. Дээр нь нимбэгийн шүүс болон агч сироп хийнэ.

Magnago / Shutterstock.com

Танд эдгээр хүнсний ногоогоор хийсэн салат болон хоолнууд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Турах хүсэлтэй болон фитнесээр хичээллэж эхэлж байгаа найзууддаа энэ мэдээний талаар заавал дуулгаарай.

6
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *