Нүүр будалтын үеэ өнгөрөөж хоцрогдсон арга барилыг бүрэн орлох орчин үеийн загварлаг 7 хувилбар

0

Эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад, эмэгтэйчүүд нийт амьдралынхаа 136 өдрийг нүүр будалтад зарцуулдаг ажээ. Өглөөний цайнаасаа татгалзан байж мэргэжлийн гоо сайханчийн нүүр будалтыг хийх гэж хичээдэг. Танд дуулгах сайхан мэдээтэй. 2020 онд тайвширч болно, нүүр будалтад зарцуулах цаг ч багассан шүү.

Та бүхэндээ үеэ өнгөрөөсөн нүүр будалтыг танилцуулахын зэрэгцээ орчин үеийн моод болоод байгаа өөр бусад хувилбаруудыг танилцуулах болно.

Гүн будалтын оронд Gym skin

© Haileybieber / Instagram © Zeppelin Photo / East News

Тональ крем, пудр, туяа. Энэ бүгд хүнд будалтаас гадна эрүүл бус гэж үзэх болжээ. Тэгээд ч цаг их ордог, ямар ч нөхцөлд амьд бус харагдуулдаг. Одоо цагт gym skin хэв маягийн будалт шилдэг хувилбарт тооцогдож байна. Бага зэрэг чийглэг, маш бага будагтай тул арьс эрүүл харагдана, бас бага зэргийн туяатай (яг л бэлтгэлийн дараа хацар улайсан мэт).

Шинэ хувилбарын нүүр будалтыг хөнгөхөн гялалзах будгаар хийнэ. Арьсаа гүйцэд арчлахаа огт мартаж болохгүй шүү, эс бөгөөс уг хувилбарын нүүр будалт хүссэн шиг чинь харагдах боломжгүй.

 

Матт уруулын будаг бус харин гялалздаг уруулын будаг моод боллоо

© AaronP / Bauer Griffin / East News © Maya_henry / Instagram

Матт уруулын будаг өдөр тутмын будалтад тийм ч их тохиромжтой бус. Энэ төрлийн уруулын будгийг удаан хадгалж үлдэхийн тулд уруулын арьсаа эхлээд сайтар бэлдэх ёстой, үүнд цаг их орно. Урьдчилан бэлдэхгүй бол будалт хүссэн үр дүнд хүрч чадахгүй. 2020 онд винил уруулын будаг эсвэл уруул өнгөлөгч, гялалзуулагч моод болжээ. Сонголтууд бий, өөрийн уруулын өнгөтэй өнгөлөгчөөр будах эсвэл зориг гаргаж хурц өнгийн гялалздаг будгаар будаарай.

 

Биеэ шарахын оронд биеийн бор өнгийн тос

© Depositphotos

2020 онд наранд шарсан бор арьстай болохын тулд заавал агаар салхинд гарах ч юм уу, эсвэл солярид орж мөнгө үрэх хэрэггүй боллоо. Соляригийн гаж нөлөөг энд дурдаад ч хэрэггүй биз ээ. Нарны нөлөөг бий болгоход биеийн бор өнгийн тос байхад л хангалттай. Орчин үеийн тоснууд үнийн хувьд боломжийн, хэрэглэхэд амар хялбар болжээ. Үнэтэй тусгай тосноос дутахааргүйгээр арьсыг мөн арчилдаг байна.

 

Шанаа гаргах гэж бус харин хацрыг бүхэлд нь тодосгох гэж туяа тавина

© Fernanda Bareggi / MEGA / EAST NEWS © Face to face / FaceToFace / REPORTER / East News

Шанааны доод хэсгээс эхлээд нийт хацраар явах бор эсвэл шаргал өнгийн туяа. Энэ бол 2000-аад оны үеэс үлдсэн тренд. Тэр үед уг будалтыг яаж зөв хийхийг тэр болгон сайн мэддэггүй байлаа. Туяа (ялангуяа өөрт тохирохгүй өнгийн)–г хацрын ямар нэг хэсгийг харлуулах гэж буддаггүй, харин хацрыг тодруулах гэж буддаг. Контурингэд аль болох скульптор ашиглахыг зөвлөж байна.

 

 

Дээд болон доод сормуусыг хэт гүн будахгүй байх

© Mondadori Catwalk / East News © Mondadori Catwalk / East News

Бас нэгэн алдаа бол хэтэрхий их тушээр будах. Орчин үеийн өдөр тутмын нүүр будалт тушгүйгээр байж болно. Ялангуяа доод сормуусыг будах шаардлага алга, бүсгүй хүнийг хүнд харагдуулдаг. Тайзан дээр гарахдаа л сормуусаа өтгөн будах туршилт хийнэ биз, бусад тохиолдолд буюу энгийн өдрүүдэд сормуусыг будаггүйгээр орхисон нь дээр.

 

Хар сум зурахын оронд хурцыг

© Mondadori Catwalk / East News © hayley_bui / Instagram

Сум зурмаар санагдах боловч хар өнгөнөөс уйдсан бол танд дуулгах сайхан мэдээ байна. Өнгийн зураасаар нүүр будалтыг амилуулж болно. Энэ тохиолдолд зөвхөн хар эсвэл цэнхэр өнгөөр хязгаарлагдах хэрэггүй. Солонгын бүх өнгөнүүд орж байгаа юм шүү. Неон лайенер эсвэл бага зэрэг гялалзсан будаг ч байж болно. Сумны сонгодог хэлбэрийг ч мөн өөрөөр туршиж үз, ямар нэгэн этгээд зураас тавьж туршаарай.

 

Хүнд техникийн оронд минималист тень

© VALERIE MACON / AFP / East News © Mondadori Catwalk / East News

Урьд нь тенийн тусламжтайгаар нүдээ тодосгож өгөхийн тулд маш олон хүчин зүйлийг тооцдог байж. Нүдний хэлбэр, өдрийн цаг, хэд хэдэн өнгө ашиглах эсэх, нүүр будалтын техникийг хослуулах эсэх гээд. 2020 онд энэ бүх хүнд ажлуудыг мартаж болно. Өнөөдрийн нүүр будалтад нэг л өнгийн тень тохиромжтой, тэр нь матт уу эсвэл гялалздаг уу? Зовхины нэгээхэн хэсэгт л түрхэнэ. Нүүр будалт дөнгөж хийж эхэлж байгаа охидуудад ч амархан санагдана.

 

Бонус: дарсны өнгөтэй уруулын будаг

© Byron Purvis / AdMedia / Sipa U / East News © JEAN-BAPTISTE LACROIX / AFP / EAST NEWS

Уруулаа хурц эсвэл хүнд өнгөөр будахыг хүсдэг эмэгтэйчүүдэд тохирох будалт бий: хар улаан өнгийн уруулын будаг. Дарсны, жимсгэнийн, хар-бор, бор хүрэн гэх мэт өөрийн хүссэн өнгө, туяаг сонго.

Та дээр дурдсан нүүр будалтын ямар хувилбарыг туршиж үзэхээр шийдсэн бэ?

5
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Nergui Erhemee

    Nergui Erhemee

    2020/06/24 at 10:51

    Э. Охиноо миний хайр чинь орчин үеиинх нь юм бишү ххэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *