Таны нурууг сүйтгэж байдаг 5 буруу дадал зуршил

0

Эрүүл нуруу нь хүний идэвхтэй амьдралын үндэс суурь бөгөөд сэтгэл санаа, бие махбодийн эрүүл байхын үндэс болно. Мөн бүх эрхтний хэвийн үйл ажиллагааг дэмжих бөгөөд төв мэдрэлийн системийн тулгуур болон хамгаалалт болж өгдөг. Нуруунд өчүүхэн төдий гэмтэл согог гарахад л бүх биед асуудал үүсч эхэлдэг. Тийм учраас хүүхдийг төрсөн цагаас нь эхлээд л нуруунд нь анхаарал тавих ёстой юм.

Stasique / Shutterstock.com

 

Нуруунд муугаар нөлөөлөх буруу дадал зуршлууд

Таны ямар үйлдэл нурууны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг юуны түрүүнд мэдэж авах хэрэгтэй.

Буруу хооллолт

nevodka / Shutterstock.com

Хэрвээ таны хоол хүнсэнд кальци болон Д амин дэмээр (энэ амин дэмгүйгээр кальци шимэгдэхгүй) баялаг бүтээгдэхүүн дутмаг байдаг бол нэн яаралтай нэм: сүү, бууцай, шош, бүхэл үрийн бүтээгдэхүүн, бяслаг.

 

Бөгтийх

Нас ахих тусам нуруугаа эгц байлгахыг хичээх нь маш чухал. Бөгтөр нуруунаас болж дотор эрхтний үйл ажиллагаа доголддог. Нурууг зөв байрлалд буюу эгц байлгахын тулд йог, пилатес зэргээр тогтмол хичээллэнэ.

 

 

Суугаа ажил

Компьютерын ард удаан сууж ажилладаг уу? Өөрийн биед тухтай санагдах байрлалыг олохоос гадна “эсрэг жин”-г бодож олох хэрэгтэй. Жишээ нь, цаг тутамд босож суух дасгал хий, бөгтийх дасгал, их биеэ эргүүлэх дасгал мөн сунгалтын дасгалыг хийж заншаарай.

 

Хөлд таараагүй гутал

Africa Studio / Shutterstock.com

Юуны түрүүнд өндөр өсгийтэй гутал нь нуруунд шууд муугаар нөлөөлдөг. Гутлын хамгийн шилдэг хувилбар – өндөр биш бат бөх өсгийтэй, гутлын улавчийг өөрийн хөлөнд тохируулж хийнэ.

 

Том цүнх

Нэг гартаа хэтэрхий их том цүнх барьж явах хэрэггүй, хүнд жинтэй зүйлийг аль болох хоёр гартаа тэнцүү хувааж барина – ингэснээр нуруу өөрийн зөв байрлалаа алдахгүй. Хамгийн тохиромжтой шийдвэр – үүргэвч үүрэх.

Нурууны эгц болон уян хатан чанарыг удаан хадгалахын тулд зөв матрас болон дэрэн дээр унтаж байгаарай. Нурууны булчин бэхжүүлэх дасгалыг тогтмол хийнэ, боломжтой бол бие суллах иллэг хийлгэж байх хэрэгтэй.

Тэгээд мэдээж эрүүл бөгөөд идэвхтэй амьдралын дэглэм баримтална. Эерэг эрч хүч, энергитэй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх нь мөн чухал. Нуруу тань он удаан жил таны найдвартай тулгуур болж явахын ерөөл дэвшүүлье.

13
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Б. Мөнхжаргал

    Б. Мөнхжаргал

    2020/04/05 at 19:33

    Khulan Erkhembayr

  2. П. Хишигжаргал

    П. Хишигжаргал

    2020/04/06 at 07:32

    Battsengel Gantomor

  3. Энхзаяа Энхүүш

    Энхзаяа Энхүүш

    2020/04/06 at 15:46

    Бат-Эрдэнэ Отгонзаяа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *