Бидний сэтгэл зүрхэнд хүрсэн уран бүтээл бүхэн төлөвлөгөөний дагуу явагдаж, үзэгчдийн хүртээл болж байсан түүх ховор ажээ. Бодит байдал дээр зураг авалт хойшлох, үл ойлголцол үүсэх зэрэг олон шалтгааны улмаас кино багийнхан төлөвлөгөөний дагуу ажиллах боломжгүй болох явдал олон тохиолддог байна. Манай сайт уншигч танд зураг авалтын үеэр хориотой зүйлсийг хийж, төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаагүй жүжигчдийн түүхийг хүргэж байна.
1. Zendaya болон Tom Holland нарт болзож болохгүй хэмээн тусгайлан сануулж байжээ
“Spider-Man” киноны зураг авалтын үеэр продюсер Amy Pascal жүжигчин Zendaya болон Tom Holland нарт хандан “Битгий дотносоорой. Зүгээр л битгий болз” хэмээн сануулж байжээ. Хожим тэрбээр “Гол дүрийн жүжигчид болзож эхэлвэл киноны зураг авалтад хүндрэл үүснэ гэж бодож байсан. Гэтэл тэд миний үгийг үл тоомсорлож орхисон” хэмээн дурсан ярьжээ.
Үнэхээр ч залуу жүжигчид 2021 оны 11-р сард болзож байгаагаа албан ёсоор зарласан билээ.
2. Emma Stone болон Andrew Garfield нарт ч мөн ижил сануулга өгч байв
“Spider-Man” кинонд дүр бүтээж байсан жүжигчин Emma Stone болон Andrew Garfield нарт найруулагч болзож болохгүй хэмээн сануулга өгч байв. Гэсэн ч тэд найруулагчийн анхааруулгыг дагалгүй 2011 оноос 2015 оныг хүртэл болзож байсан билээ.
3. Mark Ruffalo Марвел студийн нууц зураг авалтын үеэр лайв хийсэн
Марвел студийн нэгэн нууц зураг авалтын үеэр жүжигчин Mark Ruffalo өөрийн Facebook хуудастаа лайв хийж, нууц зураг авалт хийж байгаа тухай, мөн зураг авалтын үеэр юу болж буй тухай ярьж байсан удаатай.
4. Leonardo DiCaprio зураг авалтын үеэр өөрийгөө гэмтээж байсан
“Django Unchained” киноны зураг авалтын үеэр жүжигчин Leonardo DiCaprio ширээг гараараа цохих үедээ санамсаргүй байдлаар гараа зүсч гэмтээсэн ч кино багийн дүрмийн дагуу эмчийн тусламж авалгүйгээр зураг авалтаа үргэлжлүүлж байсан гэдэг.
5. Marlon Brando “Apocalypse Now” киноны зураг авалтад бэлэн болж ирээгүй
“Apocalypse Now” киноны зураг авахад жүжигчин Marlon Brando ихээхэн саад болж байсан гэдэг. Тухайн дүрд тоглохын тулд жүжигчин эр жин хаясан байх ёстой байсан ч 136 кг жинтэй зураг авалтад хүрэлцэн ирсэн ажээ. Түүнчлэн өөрийн үзэгдлүүдэд хэлэх үгээ бүрэн цээжлээгүй байсан нь зураг авалтыг түр хугацаанд хойшлуулах шаардлага ч үүсгэж байжээ. Энэ бүх хүндрэлүүдийн эцэст “Apocalypse Now” чамгүй амжилттай бүтээлүүдийн нэгээр нэрлэгдэх болсон билээ.
6. Michael Gambon Дамблдорын дүрийг бүтээхдээ “Harry Potter” зохиолыг огт уншаагүй байсан
Нэгэн ярилцлагын үеэр эх зохиол дээрх Дамблдорын хэсгүүдийг кино зохиол дээр хассан талаар бодлыг нь асуухад тэрбээр “Кино зохиолын дагуу л би ажлаа хийсэн. Эх зохиол нь ямар байсан тухай би мэдэхгүй юм” хэмээн хариулж байжээ.
7. Mariah Carey “The House” кинонд тоглох байжээ
Инээдмийн “The House” кинонд Mariah Carey арын үзэгдэлд хэсэгхэн хором харагдах учиртай дүрийг бүтээх учиртай байжээ. Гэвч тодорхой шалтгаануудын улмаас түүнийг зураг авалтаас хассан аж. Учир нь зураг авалтад ирэхдээ Mariah Carey 4 цаг хоцорч, өмнө нь тоглохоор зөвшөөрсөн дүрд тоглохоос татгалзаж, дуулах ёстой байсан дуугаа ч дуулахгүй хэмээн зүтгэж ажилд саад болж байсан гэдэг.
8. Hugh Jackman Wolverine-ын дүрд тоглох хэмжээний биеийн бэлтгэл хийлгүй зураг авалтад ирсэн
“X-Men” киноны Wolverine-ын дүрд тоглосон Hugh Jackman дүрдээ орохын тулд биеийн жингээ хасч, булчингийн масс нэмэх 3 долоо хоногийн хугацаа авсан ч цагтаа бэлэн болж чадаагүй тул зураг авалтыг хойшлуулж байжээ. Тэрбээр дүрдээ бүрэн бэлэн болтол хагас жилийг зарцуулсан гэдэг.
У. Номин-эрдэнэ
2022/05/20 at 08:28
ghdee l ted blzsn
Bayraa Bayraa
2022/05/20 at 15:17
yaj shaaltsahgu bhavde