Толгойгоо ажиллуулах дуртай хүмүүст зориулсан 16 кино

1

Кино салбарт гүн ухааны сэдвийг хөндсөн, үзэгч олны толгойг ажиллуулах кино хэдэн зуугаараа тоологдоно.

Та бүхэнд сонирхолтой байж мэдэх дараах кинонуудыг санал болгож байна. Эдгээр кинонууд нь сүүлийн жилүүдэд гарсан гэдгийг мөн дурьдах нь зүйтэй байх. Магадгүй таны дуртай киноны жагсаалтад багтах ч юм билүү.

The Imitation Game, 2014

Толгойгоо ажиллуулах дуртай хүмүүст зориулсан 16 кино 1

Английн математикч, локигч Алан Тьюринг дэлхийн хоёрдугаар дайны үед Enigma кодыг эвдэхэд тусална. Түүний түүх эгэл жирийн биш, та түүний өмнөөс түгших болно. Хүний толгойд ч  багтамгүй тийм л зүйлийг хийж чадсан хүний тухай өгүүлэх дэлгэцийн бүтээл юм.

The Girl on the Train, 2016

Толгойгоо ажиллуулах дуртай хүмүүст зориулсан 16 кино 3

Рэйчел өдөр болгон галт тэргээр явахдаа гаднаас нь харахад төгс мэт гэр бүлийг цонхоор ажиглан өнгөрдөг. Нэгэн өдөр төгс төгөлдөр үгүй болох нь тэр: үл таних бүсгүй ор сураггүй алга болжээ. Рэйчэл учир нь үл олдох хэрэгтэй орооцолдох нь тэр, яагаад гэвэл тэр хэний ч олж хараагүй тийм аймшгийг цонхоор олж харсан юм.

Now You See Me, 2013

Толгойгоо ажиллуулах дуртай хүмүүст зориулсан 16 кино 2

Шилдгийн шилдэг хэсэг илбэчид өөрсдийнхөө шоуны үеэр томоохон дээрмийн хэрэг хийж ТТГазартай муур хулгана болж тоглоно.

The Judge, 2014

Толгойгоо ажиллуулах дуртай хүмүүст зориулсан 16 кино 4

Үйл явдлын төв хэсэг – ажил төрөл нь амжилттай яваа өмгөөлөгч төрсөн хотдоо эхийнхээ оршуулганд ирдэг. Энэ үеэр хотын шүүгчийн алба хашдаг эцгийг нь хүн амины хэрэгт сэрдэж байгааг олж мэдсэн тул учир явдлыг олохоор хотод хэсэг хугацаанд үлдэнэ. Тэрээр ойрын хэдэн жил уулзаагүй хамаатнуудтай уулзаж ихийг олж мэдэх болно.

Prisoners, 2013

Толгойгоо ажиллуулах дуртай хүмүүст зориулсан 16 кино 5

Келлер Довертэд эцэг эх болгоны айж явдаг зүйл тохиолджээ: түүний 6 настай охин найзтайгаа алга болсон. Цаг хугацаа өнгөрсөөр, охидууд олдохгүй, тэвчээрийн хязгаар дээд цэгтээ тулна. Хэргийн ганц сэжүүр – охидуудыг гадаа тоглож байхад зогсоол дээр байсан нэг муу фургон.

The Big Short, 2015

Толгойгоо ажиллуулах дуртай хүмүүст зориулсан 16 кино 6

Мөнгөний тухай сэдэв гарахад ухамсар гэдэг зүйл ор сураггүй алга болдог. Маш их хэмжээний мөнгөний тухайд гэвэл … Энэхүү киног бодит үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн юм, бие биенээсээ хамааралгүй залуучууд 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралыг Уолл-Стритийнхнээс өмнө урьдчилан харж чадсан тэр түүхийг өгүүлжээ. Тэд хүссэн хүсээгүй энэ боломжийг ашиглан орлогоо нэмэгдүүлсэн юм.

Miss Peregrine’s Home for Peculiar Children, 2016

Толгойгоо ажиллуулах дуртай хүмүүст зориулсан 16 кино 7

Жейкобыг бага байхад өвөө нь гайхамшигтай түүх ярьж өгдөг байв: халуун гал гартаа атгаж чаддаг охин, үл үзэгдэх хүү, үггүйгээр бие биенээ ойлгох ихрүүд. Өвөө нь өөд болсноос хойш хүү 16 нас хүрэхэд нэгэн учир битүүлэг захидал хүлээн авна. Хүү өвөөгийнхөө ярьж өгдөг байсан тэр арлыг зорихоор шийджээ.

Kingsman: The Secret Service, 2015

Толгойгоо ажиллуулах дуртай хүмүүст зориулсан 16 кино 8

Эггси – далай тэнгисийн армид алба хаасан бөгөөд ур чадвар, оюун ухаанаараа бусдаасаа илүүд тооцогдоно. Тэр хүсвэл ямар ч амжилтад хүрч чадах хэдий ч гэмт хэрэгтэн болох замыг сонгожээ. Залуу санамсаргүй байдлаар Гарри Харттай (Эггсигийн аав түүний амийг аварч байсан удаатай) танилцсанаас хойш түүний амьдрал зөв замдаа орох үүд нээгджээ.

La migliore offerta, 2012

Толгойгоо ажиллуулах дуртай хүмүүст зориулсан 16 кино 9

Вергилий Олдман – дуудлага худалдааны газрын эрхлэгч. Үл таних эмэгтэй гэр бүлийнхээ уламжлагдаж ирсэн хуучны нэгэн механизмыг дуудлага худалдаанд оруулахыг хүсэж Олдманд хандана. Эрхлэгч залуу найз Роберттэй нийлж тэрхүү механизмын эд ангийг цуглуулж цогц болгохыг хичээх ажээ. Харин Олдман зөвхөн хуучны эдлэл сонирхдог нэгэн биш бололтой.

Mr. Holmes, 2015

Толгойгоо ажиллуулах дуртай хүмүүст зориулсан 16 кино 11

Дэлхийн хамгийн алдартай мөрдөгч тэтгэвэртээ гарч биеийн амрыг бодож жижиг тосгонд амрах болжээ. Гэхдээ түүнийг урьд өмнө нь илрүүлж чадаагүй нэгэн оньсого мэт эмэгтэйтэй холбоотой гэмт хэргийн тухай бодол амар байлгахгүй. Хэдий мөрдөгчийн ажлаа хийхээ болиод 30-аад жил болж байгаа ч Холмс үнэнийг олохоор шийднэ.

En man som heter Ove, 2015

Толгойгоо ажиллуулах дуртай хүмүүст зориулсан 16 кино 10

Уве гэж ер нь хэн юм бэ? Үглээ, хажуу хөршийнхөндөө яршиг төвөг болсон өвгөн. Гэрт нь ч тэр, гаражид нь ч тэр бүх зүйл эмх цэгцтэй. Харин түүнд гар буу, таазан дахь дэгээ эсвэл сав дүүрэн нойрсуулах эм ямар хэрэгтэй юм бол?

American Hustle, 2013

Толгойгоо ажиллуулах дуртай хүмүүст зориулсан 16 кино 13

Киноны үйл явдал бодит түүхэн сэдвийг хөндсөн юм. 70-аад оны сүүл, 80-аад оны эхэнд хулгайн барааны худалдаа эрхэлдэг гэмт этгээдүүдийг илрүүлэх ТТГ-ын “Abscam” гэх тусгай арга хэмжээ явуулсан юм. Ажиллагааны явцад төрийн байгууллагын албан тушаалтнууд хахуульд хэрхэн идэгдсэн болохыг мөн илрүүлжээ.

Time Lapse, 2014

Толгойгоо ажиллуулах дуртай хүмүүст зориулсан 16 кино 12

Финн, Келли болон Жаспер – нэгэн байранд амьдардаг гурван найз. Тэдний ирээдүй өөрсдийнх нь төсөөлж байснаас ч хамаагүй ойр байгааг мэдээ ч үгүй яваа. Залуучууд хөрш эрдэмтний гэрээс  нэгэн учир битүүлэг шинэ нээлтийг олно – залуучуудын зочдын өрөөнөөс өдөрт нэг зураг авдаг тийм машин байх бөгөөд энэхүү зураг нь маргаашийн өдрийн болох үйл явдлыг дүрсэлсэн байна. Үүнээс хойш тэдний мөрөөдөл амархан биелж эхлэх хэдий ч үүний хариу нь тийм ч жирийн зүйл биш бололтой.

Limitless, 2011

Толгойгоо ажиллуулах дуртай хүмүүст зориулсан 16 кино 14

Нью-Йоркийн зохиолч Эдди амьдралынхаа таагүй зурвасыг давж гарахын тулд NZT гэх хориотой бэлдмэлийг хэрэглэж эхэлнэ. Эддигийн амьдрал орвонгоороо эргэжээ: маш богино хугацаанд их хэмжээний мөнгөтэй болох хэдий ч бэлдмэлийн сөрөг тал түүнийг зовоох болжээ. NZT-гийн геничүүдээс цаашид хэрхэхийг олж мэдэхийг хүснэ – харин бэлдмэлийн тухай маш аюултай зүйлийг олж мэдэх ажээ.

Inferno, 2016

Толгойгоо ажиллуулах дуртай хүмүүст зориулсан 16 кино 16

Профессор Роберт Лэнгдон нэгэн эмнэлэгт ирэхэд өөрийнхөө ой санамжийг гээсэн болохоо бүрэн ухамсарлана. Эмч Сиенна Брукс профессорын ой санамжийг сэргээгээд зогсохгүй, үхлийн вирус тараахыг завдаж байгаа гэмт этгээдүүдийг илрүүлэхэд туслах ажээ.

The Accountant, 2016

Толгойгоо ажиллуулах дуртай хүмүүст зориулсан 16 кино 15

Математикийн сод ухаантан Кристиан Вульф гэмт хэргийн бүлэглэлийнхэнд хөлсөөр ажиллана. Түүнийг санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгчид мөшгиж эхлэхэд Кристиан хууль дүрмийг ёсчлон дагадаг нэгэн үйлчлүүлэгчийг олж авч өөрийгөө халхлахаар шийднэ. Тэгсэн тэгээгүй, Кристианыг үйлчлүүлэгчийнхээ санхүүгийн бичиг хэрэгтэй орооцолдож эхлэхэд гэмт хэрэг үйлдэгдэж эхэлнэ.

20
ГоёГоё
7
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Болороо. Болор

    Болороо. Болор

    2016/11/02 at 11:31

    Ганбаатарын Амарзаяа

  2. Анударь Сэргэлэн

    Анударь Сэргэлэн

    2016/11/02 at 11:56

    Б. Ариунка

  3. Margad Esme

  4. Bella Luna

    Bella Luna

    2016/11/02 at 12:49

    Coolz Charmer

  5. Х. Аюуш

    Х. Аюуш

    2016/11/02 at 17:28

    Т. Булгаа

  6. Oyun Jargal

    Oyun Jargal

    2016/11/02 at 18:24

    .

  7. Origin

    2016/11/03 at 21:46

    The Da Vinci Code , Angels & Demons , Inferno g engiin hun uzeed hezeech oilgohgui neg yosondoo nomiig n buren unshaagui bol Logic chine hezee ch hurehgui

  8. Зочин

    2016/11/04 at 08:41

    Beststieler ухаан шаардсан кино шүү.

  9. Энхжаргал

    2016/11/05 at 14:45

    Мэдвэл зохих зүйлс

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *