
Цагтаа дэлхийд алдаршиж байсан хит дуунуудыг хүмүүс одоо ч гэсэн амандаа аялсаар л байна. Гэхдээ тэдгээр дуунуудыг дуулсан алдартай дуучин анхныхаа синглийн үед ямар харагдаж байсныг бүгд мартаж орхижээ. Тэдний зарим нэг нь өсвөр үедээ дуучин болж байсан бол нөгөө нь нөхөртэйгөө хослон дуулсан байх юм. Бас залуучуудын телевизийн шоунд оролцож дуучин болсон нэгэн ч байна.
Бид хуучны сайхан үеэ дурсан санахаар шийдэж залуудаа сонсох дуртай дууг дуулсан дуучдын “тэр үед болон одоо” гэсэн харьцуулсан гэрэл зургуудыг танд сонирхуулахаар бэлдлээ.
Кеша хит болсон “Tik Tok” сингл-ээ 2009 онд гаргаж байжээ

Келли Кларксон 2002 онд “American Idol” шоуны ялагч болсныхоо дараа “A Moment Like This” сингл-ээ гаргав

Billboard-ын мэдээнээс харвал Мадонна түүхэндээ хамгийн амжилттай гоцлол дуучин юм. 1983 онд дуулсан “Holiday” дуу нь түүний амжилт олсон анхны бүтээл хэмээгддэг

Мэрайе Кэри анхны цомгоо гаргаад л алдаршсан бөгөөд уг цомгийн 4 дуу нь Billboard Hot 100-ийн нэгт бичигдэж байлаа. Түүний хамгийн алдартай сингл “Vision of Love” 1990 онд гарчээ

Селин Дионий дебют синглийг түүний ээж, ах хоёр бичсэн бөгөөд дуучин 12 настай байхдаа л дуугаа бичүүлж байжээ

2011 онд Ариана Гранде Nickelodeon “Victorious” цуврал кинонд Кэт Валентайн дүрд тоглосон. Энэ үед Гранде “Put Your Hearts Up” дебют синглээ гаргачихсан байв

Жанет Жексон 16 настайгаасаа гоцлол дуулж эхэлсэн юм. 1982 он гэхэд “Janet Jackson” анхны цомгоо гаргасан. “Young Love” дуу нь дуучныг алдрын оргилд хүргэсэн гэж үздэг

Селена Гомес 2009 онд дэлгэцнээ гарсан “Another Cinderella Story” киноны саундтрек “Tell Me Something I Don’t Know” дуугаараа US Hot 100 чартыг тэргүүлж байлаа. Харин өнөөдөр дуучинтай олон кино бүтээлээр нь танил болжээ

Тейлор Свифт дуунуудаа өөрийн хувийн амьдралаас сэдэвлэн бүтээдэг гэдэг. Шүүмжлэгчдийн дунд ч өндөр үнэлгээтэй дуучин. Тэр анхны дуу болох “Lucky You” дуугаа 12 настайдаа гитарын ердөө 3-хан аккорд мэддэг байхдаа бичиж байжээ.

Шер дуучны гараагаа нөхөр Сонни Бонтой гоцлол дуу дуулан эхлүүлж байсан юм. Анхны дуу болох “The Letter”-г 1964 онд Caesar болон Cleo гэдэг нэрээр дуулжээ

Кэтти Перри 9 настай байхаасаа дуулж эхэлсэн. 2007 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гарсан “Ur So Gay” дуу нь түүний дебют сингл болсон юм

Жессика Симпсоны дебют сингл бол 1999 оны “I Wanna Love You Forever” дуу. Уг бүтээл шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ аваад зогсохгүй Жессикагийн вокал ч муугүй үнэлгээ авчээ

Пинк буюу эцэг эхээс заяасан бүтэн нэр Али́ша Бет Мур 2000 оны 2 дугаар сард “There You Go” дуугаа танилцуулж байлаа. Түүний дуу Billboard Hot 100 чартын эхний аравт буюу 7 дугаарт бичигдэж байсан түүхтэй

Аврил Лавины дебют сингл “Complicated” дуу нь 2002 онд Канадын хамгийн их борлуулалттай трек болж арван жилийн хугацаанд хамгийн алдартай хит хэмээгдэж байв

Майли Сайрус 2007 оны 12 дугаар сард “See You Again” дуугаараа өөрийгөө таниулж байжээ

2001 онд “I’m Outta Love” дуугаараа Анастейша дэлхийн хэмжээнд борлуулалтаараа тэргүүлэх шинэ поп-дуучин хэмээгдэх болсон юм

Та хэнийх нь дууг одоо болтол амандаа аялж явдаг вэ?







