Ханиад хүрсэн үед хэрэглэвэл зохих 5 хүнс ба хэрэглэхээс зайлсхийх ёстой 5 хүнс

0

Хамар битүүрч, хоолой өвдөж, ханиалгах үед таны хоолны дуршил буурч эхэлдэг. Энэ үед та хэрэглэх хоол хүнсээ зохистой сонгон хэрэглэснээр дархлаа сайжирч, хурдан эдгэрэх бол зохисгүй хоол хүнс таны эрүүл мэндийг улам дордуулах магадлалтай. Манай сайт уншигч танд ханиад хүрсэн тохиолдолд ямар хүнс хэрэглэвэл зохих болон ямар хүнс хэрэглэх нь тохиромжгүй тухай энэхүү нийтлэлээрээ хүргэж байна.

Хэрэглэхээс зайлсхийх хүнс:

1. Гүзээлзгэнэ

© AllNikArt / pixabay

Магадгүй та гүзээлзгэнийг ханиадтай үед хэрэглэхэд тохиромжтой жимс гэж боддог бол үнэн хэрэгтээ яг эсрэг үйлчилгээтэй аж. Гүзээлзгэнэ нь гистамин ихээр ялгаруулдаг тул хамрын хөндийг битүүрүүлж, шөнийг таагүй өнгөрүүлэхэд хүргэдэг гэнэ.

 

2. Чихэр

© silviarita / pixabay

Чихэр бол өвдсөн үедээ хэрэглэж болох хамгийн тохиромжгүй хүнс гэдэгт итгээрэй. Чихэрлэг зүйлс идэх нь таны дархлааны тогтолцоог сулруулаад зогсохгүй цусны цагаан эсийн тоог бууруулж байдаг байна. Үүний улмаас таны ханиад улам хүндрэх эрсдэлтэй.

 

3. Хагас боловсруулсан хоол хүнс

© KRiemer / pixabay

Хагас боловсруулсан хоол хүнс бүр таны биед сөрөг нөлөөтэй гэж хэлж болохгүй ч тэдний олонх нь давс, чихэр болон өөх тосны агууламж өндөртэй байдаг. Эдгээр хүнс нь ханиадыг улам хүндрүүлж, эдгэрэлтийг удаашруулдаг. Мөн хөнгөн зууш, ундаа, гурилан бүтээгдэхүүнтэй өглөөний цай, гахайн мах болон зайдас зэргээс зайлсхийгээрэй.

 

4. Даршилсан болон лаазалсан бүтээгдэхүүнүүд

© AKuptsova / pixabay

Шарсан махыг амтлан идэхэд маш амттай байдаг хэдий ч ханиад хүрсэн үед даршилсан хүнснээс татгалзаарай. Энэ төрлийн хүнс нь цуу болон давс ихээр агуулдаг тул хоолой өвтгөх магадлалтай байдаг.

 

5. Шаржигнуур хүнс

© LAWJR / pixabay

Хэрэв та ханиадтай эсвэл хоолой тань өвдсөн бол чипс, жигнэмэг зэрэг шаржигнуур хатуу зүйлс идэхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь эдгээр хүнс таны хоолойг цочроодог тул тохиромжгүй ажээ.

 

Хэрэглэвэл зохих хүнс:

1. Тахианы махтай шөл

© teenagedream411 / reddit

Ханиад хүрсэн бол тахианы махтай халуун шөл заавал уугаарай. Энэ нь танд шаардлагатай амин дэмийг өгөөд зогсохгүй, таныг хөлөргөж ханиадны шинж тэмдгүүд хурдан намдахад тусална.

 

2. Улаан чинжүү

© englishlikeanative / pixabay

Ханиад хүрсэн бол та хоолондоо бага зэрэг халуун ногоо хийгээд үзээрэй. Улаан чинжүү нь капсайцины агууламж өндөртэй бөгөөд энэ нь таны ханиадны шинж тэмдгийг багасгах үйлчилгээтэй байдаг аж. Энэ нь таны биед яг л цэр ховхлогч мэт үйлчлэх бөгөөд ханиалгахыг багасгаж, хамрын битүүрлийг арилгадаг.

 

3. Цагаан гаа

© Free-Photos / pixabay

Ханиадны үед цагаан гаатай халуун цай танд маш их тус хүргэх болно. Цагаан гаа нь өвчин намдаах болон үрэвсэл дарах үйлчилгээтэй байдаг тул вирусын гаралтай өвчний үед ихээхэн хэрэгцээтэй. Мөн түүнчлэн цагаан гаа нь хамрын битүүрлийг багасгаж, хоолойг тань чийгшүүлнэ.

 

4. Мөөг

© congerdesign / pixabay

Мөөг маш амтлаг байдгаас гадна тун эрүүл хүнс хэмээн тооцогддог. Мөөг нь селен, магни болон цайрын агууламж өндөртэй байдаг тул таны дархлааг маш сайн дэмжинэ. Мөн вирусын гаралтай өвчлөлийн эсрэг маш сайн тэмцэх чанартай тул ханиадны эсрэг хэрэглэхэд тохиромжтой.

 

5. Аньс

© muratcorlu /pixabay

Жижиг хэмжээтэй ч хангалттай хүчтэй жимс бол аньс билээ. С амин дэм болон үл исэлдүүлэгч ихээр агуулдаг тул таны дархлааг маш сайн дэмжигч болох чадвартай ажээ. Флоридагийн Их Сургуулийн судлаачдын олж тогтоосноор аньс жимсний шүүс уудаг хүмүүс бусадтай харьцуулахад ханиад хүрэх нь бага байдаг ажээ. Тиймээс аньсны шүүсийг ууж дархлаагаа дэмжиж, ханиад томуунаас өөрийгөө хамгаалаарай.

Ханиад хүрсэн үедээ та ямар хүнс хэрэглэдэг вэ? Ямар хүнс таны ханиадыг улам дордуулдаг вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

9
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *