Коронавирусын халдвараас айсан Хятадууд гэрийн тэжээвэр амьтаддаа маск зүүлгээд эхэлжээ!

0

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар шинэ коронавирусын халдвараар 10,000 гаруй хүн өвчлөөд байгаа гэнэ. Мөн 200 гаруй хүн амь насаа алдсан бөгөөд вирусын халдвар авсан тохиолдолд халуурах, ханиалгах, амьсгаа давчдах зэрэг шинж тэмгүүд илэрч байгаа ажээ.

Вирусын халдвар Ухань дахь амьтны захаас анх тархсан гэж үзэж байгаа ч, албаны эх сурвалжийн зүгээс үүнийг хараахан батлаагүй байгаа юм. “Wikipedia” эх сурвалж уг шинэ коронавирусыг SARS вирустэй адилхан байх боломжтой гэж үзэж байгаа бөгөөд сарьсан багваахайнаас болж вирус тархсан гэсэн мэдээлэл сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа билээ.

Коронавирусын тархалт хурдтайгаар нэмэгдэж байгаа энэ үед, Хятадууд гэрийн тэжээвэр амьтаддаа маск зүүлгээд эхэлсэн байна

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас одоогийн байдлаар гэрийн тэжээвэр амьтдад шинэ коронавирус албан ёсоор илэрсэн тохиолдол байхгүй гэж мэдэгдэж байгаа ч, Хятадууд гэрийн тэжээвэр амьтаддаа аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор маск зүүлгэж эхэлжээ. Вирусын тархалт олон газрыг хамрах болсонтой холбоотойгоор гэрийн тэжээвэр амьтдад зориулсан маскны борлуулалт ч сүүлийн үед асар их нэмэгдсэн байна.

Zhou Tianxiao

 

Zhou Tianxiao

33 настай Бээжинд амьдардаг худалдаачин Зоу Тианшиао Уханьд коронавирус тархахаас өмнөх үетэй харьцуулахад, 10 дахин их нохойн маск борлуулсан талаараа хэлжээ. Уг худалдаачин нохойнд зориулсан загвараар маск хийдэг бөгөөд энэ нь агаарын бохирдлоос хамгаалах үйлчилгээтэй юм байна. Тэрээр бизнесээ 2018 оноос эхлүүлж, цахим худалдааны “Taobao” сайтаар дамжуулан бараагаа худалдаалж эхэлжээ.

Zhou Tianxiao

 

Zhou Tianxiao

 

Zhou Tianxiao

“Нохойн маск хүмүүст зориулсан эмнэлгийн маск шиг мэргэжлийн хэмжээнд биш ч гэлээ, үр дүнтэй хамгаалалт болдог.” гэж Зоу “MailOnline”-д ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна. Зоу уг маскыг 3 ширхэгээр нь багцалж, 7 доллараар зардаг.

Zhou Tianxiao

 

Zhou Tianxiao

 

Zhou Tianxiao

 

Zhou Tianxiao

 

Zhou Tianxiao

Зоу мөн маскны гол зорилго бол “утааг нэвтрүүлэхгүй байх, нохойг шалан дээрх хоолыг идэх эсвэл долоохоос сэргийлэх, вирус авахаас хамгаалах явдал юм.” гэжээ.

mindy622 / Instagram

Та гэрийн тэжээвэр амьтандаа маск зүүлгэх үү? Энэ талаар юу гэж бодож байна?

10
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Tsembel Tumen

    Tsembel Tumen

    2020/02/02 at 20:36

    Be in

  2. Tsembel Tumen

    Tsembel Tumen

    2020/02/02 at 20:36

    Be

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *