Нэг доллараар юу худалдан авч болох вэ?

0

Нэг доллараар юу худалдан авч болох вэ?“Жил бүр хэдэн тэрбумаа байг гэхэд хэдэн сая долларыг хүнсний бүтээгдэхүүний гэрэл зураг авах, бодит байдлыг төөрөгдүүлж будлиантуулсан зар сурталчилгаа бүтээхэд зарцуулж байгаа түргэн хоолны конгломератуудын хийсэн гоё сайхан сурталчилгаануудыг хаа сайгүй харж болно. XXI зуунд хоол хүнс гэдэг зүйл нь цэвэр хөрөнгө чинээ, хүч чадал, эрүүл мэнд, даяаршлын билэг тэмдэг болоод байна. Дэлхийн дулааралд нөлөөлж буй газрын тосны үнэ ханшаар үнэ цэнэ нь тодорхойлогдож, дэлхий даяар тээвэрлэгдэж байгаа хүнсний төрөл зүйлс нь Америкчуудыг таргалалт руу, амьтдыг үс ноос, мах болоход хөтөлж байна.” Энэ бол Шинэ Мексикийн Таос хотод ажиллаж амьдардаг гэрэл зурагчин, зохиолч, боловсролын ажилтан Жонатан Блауштайн /Jonathan Blaustein/-ы “Нэг долларын үнэ цэнэ” /The Value of One Dollar/ нэртэй фото төслийн өмнөтгөл юм. Тэрээр энэхүү төслөөрөө дамжуулан орчин үеийн нийгэм дэх хүнсний хэтрүүлсэн хэрэглээ болон хүнсний бүтээгдэхүүнийг бий болгож, ургуулж тариалах, үйлдвэрлэх гэдэг нь шүүмжлүүштэй асуудал болоод байгааг хөндсөн байна. Түүний төслийн зураг бүр нь Шинэ Мексикийн янз бүрийн хүнсний захуудаас 1 доллараар худалдан авсан хүнсний бүтээгдэхүүнүүдийг харуулж байгаа юм.


Бугуйчин чихэр
Калифорний эрт ургацын нэрс

Хатаасан загас

Гурил

МакДоналдсын дабл чизбургер /MacDonald’s double cheeseburger/

Натурал хүнсний дэлгүүрийн бэрсүүт жүрж

Суперсейв /Supersave/ хүнсний дэлгүүрээс 1 доллараар 4 бэрсүүт жүрж авна.

Мексик улаан лооль

Цагаан талх

Лаазалсан мах

Хоул Фүүдс /Whole Foods/ хүнсний дэлгүүрийн Басмати будаа

Испани цайны жигнэмэг

Сам хорхойн амтлагч бүхий 7 боодол бэлэн гоймон

Суперсейв дэлгүүрийн хэсэгхэн үхрийн мах

Гахайн махны борц

Энэтхэгийн грек чирэгний үр
Гүргэм


Бургер Кинг /Burger King/-ийн бага порцтой салат


Индонезийн лаазалсан эмгэн хумс
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *