Гал тогооны засварын үед хэрэг болох 10+ оновчтой шийдэл. Та үүнийг хэрэгжүүлсэндээ хэзээ ч харамсахгүй

0

Бид гал тогоондоо засвар хийхдээ интернетэд тавигдсан гэрэл зургуудаар баримжаа авч төсөөлдөг. Эсвэл дэлгүүрт очсон хойноо л ямар нэгэн гал тогооны хэрэгсэл худалдаж авах шийдвэр гаргана. Хэсэг хугацааны дараа буюу гал тогоонд ажиллаж, амьдраад ирснийхээ дараа арай өөрөөр хийх ёстой байж дээ гэж бодож эхэлцгээдэг. Жишээ нь, хоёр ширэмтэй зуух байхад хангалттай байж, харин цагаанаар будсан холигчийн оронд жирийн хром холигч байхад л болохоор байж дээ гэх мэт.

Бид төрөл бүрийн сайт дээр бичсэн хүмүүсийн сэтгэгдлүүдийг судалж, дизайны ямар шийдэл хүмүүсийн хэрэгцээг хангахгүй байгааг олж илрүүлсэн юм.

1. Будсан холигч

© ВамМебель / Avito, © Мастер-Ок / Яндекс.Дзен

Хар эсвэл цагаан өнгөөр будсан холигч угаалгын өрөөнд ч тэр, гал тогоонд ч тэр гоё харагддаг. Гэхдээ танай ус хатуулаг ихтэй эсвэл зэв ихтэй урсдаг бол чанар муутай сантехник хэсэг хугацааны дараа анхны өнгө үзэмжээ алдаж эхэлнэ. Дээр үзүүлсэн гэрэл зураг – хэзээ ч юм урьд цагт цасан цагаан өнгөтэй байж, хэсэг хугацааны дараа зэвэндээ идэгдэж өнгө үзэмжгүй болжээ.

 

2. Дугуй  тосгуур

© budabar / Depositphotos.com, © TTLmedia / Depositphotos.com

Хэрвээ танай гал тогооны өрөөний талбай том биш бол дугуй тосгуур суурилуулсан нь дээр. Зай бага эзлэхээс гадна гоёмсог харагддаг юм. Гэхдээ гол дутагдлыг нь сайтар бодох хэрэгтэй: дөрвөлжин тосгуурыг бодвол хэрэглэхэд төвөгтэй. Том хоолны сав, хайруулын таваг, махны мод зэргийг дугуй тосгуурт хийж угаах боломжгүй.

 

3. Маш өргөн гүйдэг шургуулга

© starush / Depositphotos.com, © starush / Depositphotos.com

100-120 см-ийн өргөнтэй шургуулга багтаамж ихтэй тул анх харахад хэрэглэхэд тун эвтэйхэн санагдана. Гэхдээ нэгдүгээрт, ийм шургуулганд хийсэн зүйлс эмх замбараагүй болно, хоёрдугаарт, шургуулгыг сав суулга, хоол хүнсээр дүүргэвэл өөрт хэрэгтэй зүйлээ олоход хэцүү. Шургуулгыг дунд нь хүртэл дүүргэлээ гэхэд бас хайран орон зай болно.

Хэдий та хүнд зүйл өргөж, татаж дийлдэг баатрын хүчтэй байсан ч хамаагүй шургуулга өөрөө ачааллаа дийлэхгүй нурах магадлалтай. Өргөн шургуулгын бас нэг дутагдалтай тал: гал тогооны тавилгын хажууд хэн нэгэн зогсож байхад заавал холдох хэрэг гарна.

 

4. Өндөр холигч

© starush / Depositphotos.com, © jurisam / Depositphotos.com

Өндөр холигч гоё харагддаг, бас хэрэглэхэд эвтэйхэн ч юм шиг. Яагаад гэвэл доор нь ямар ч том сав эсвэл өндөр ваар тавиад ус авах боломжтой. Харин усыг хүчтэй, их хэмжээгээр гоожуулсан тохиолдолд – хуурай үлдэх газар байхгүй дээ.

Энэ тохиолдолд дунд зэргийн өндөртэй холигч эсвэл уян хоолойтой холигч хамгийн зөв хувилбар юм.

 

5. Зуухны дээр хиншүү сорогч суурилуулахаас татгалзах

© yanlev / Depositphotos.com, © yanlev / Depositphotos.com

Зарим нэг нь хиншүү сорогчийн оронд нэг шүүгээ тогтоосон нь дээр гэж үздэг, яагаад гэвэл элдэв зүйлс хадгалах нэмэлт зай гараад ирлээ гэж үзнэ. Гэхдээ одоо цагт төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн санал болгох болжээ. Хэрвээ та хиншүү сорогчоос татгалзвал танай гэр тэр чигтээ уур, утаа, хиншүүнд автана. Ялангуяа гал тогоо нь зочны өрөөтэйгөө цугтаа байдаг бол энэ тухай сайтар бодоорой.

Мэдээж цонхоо онгойлгож болно, гэхдээ өвлийн цагт онгорхой цонхтой удаан сууж чадахгүй биз дээ?

 

6. Хоёр хаалгатай хөргөгч

© ozaiachinn / Depositphotos.com, © Shkliarov / Depositphotos.com, © ТЕХНИКА СО СКЛАДА / Avito

Хоёр хаалгатай хөргөгч – жижиг хэсэгт нь хөлдөөгч байдаг. Ийм хөргөгч үнэхээр дэгжин харагддаг, гэхдээ хэрэглэхэд төвөгтэй. Үүний оронд хөргөгчнөөс гадна хөлдөөгчийг тусад нь худалдаад авсан нь дээр.

Нэгдүгээрт, тусдаа хөлдөөгч хамаагүй том багтаамжтай. Хоёрдугаарт, нэг том нүсэр хөргөгчийг багтаах гэж зовж байхаар хоёр жижиг цахилгаан хэрэгслийн багтаах нь хамаагүй амар. Гуравдугаарт, хэрвээ нэг нь эвдэрвэл нөгөөгийнхөө хэвийн ажиллагаанд огт нөлөөлөхгүй шүү дээ. За тэгээд эцэст нь, хоёр том хаалгатай хөргөгч худалдаж авснаас хоёр тусдаа цахилгаан хэрэгсэл авбал ямар ч нөхцөлд хямд тусдаг гэдгийг битгий мартаарай.

 

7. Аяга таваг угаагч машин угаалтуурын зүүн талд байрлах

© AndreyPopov / Depositphotos.com

Хэрвээ гэр бүлд баруун гараараа ажилладаг хүн ихэвчлэн хоол хийдэг бол гал тогооны төлөвлөлтийг шууд л шийдэх хэрэгтэй. Жишээ нь, аяга таваг угаадаг машиныг угаалтуурын баруун гар талд суурилуулна. Баруун талд мөн аяга таваг хатаагч байх ёстой. Солгой гартнуудад эсрэгээрээ байрлана гэсэн үг.

Мөн захиалга өгөхдөө тавилганы хаалга аль тал руугаа онгойдог байхыг сайтар бодоорой (хүн юм авахаар тавилга руу ямар гараа явуулж байгаа нь маш чухал). Энэ бүгд өчүүхэн зүйл мэт боловч чухамдаа эргономик гэдэг чинь л энэ юм шүү дээ.

 

8. Тавилганы гоёлын гадаргуу

© volodymyrshtun / Depositphotos.com, © ArtemP1 / Depositphotos.com, © PhotoNastya91 / Depositphotos.com

Гоёж чимэглэсэн гадаргуу үнэхээр чамин харагддаг л даа. Үнэндээ бохир, тос хуримтлахаас өмнө л тэгж харагдана. Тэр бүгдийг цэвэрлэнэ гэдэг амаргүй. Маш хүчтэй цэвэрлэгээний бодис ашиглах хэрэгтэй эсвэл хоол хийж дуусгаад л нэг бүрчлэн арчиж цэвэрлэж байх хэрэгтэй.

Мөн гүн ухсан, жижиг нүхтэй, хээ угалз болсон бариул ч үүнд хамаарна.

 

9. Доогуураа зайтай тавилга тавих

© Palomnik / Depositphotos.com, © Pirotehnik / Depositphotos.com

Доогуураа задгай буюу хөлтэй тавилга үнэндээ гоё харагддаг, угаалгын болон аяга таваг угаадаг машиныг суурилуулахад ч амар санагдана. Гоёмсог хөл хийсэн бол бүр ч хөнгөн мэдрэмж төрүүлдэг.

Гэхдээ тэр доогуур нь маш их бохир, тоос, гоожсон шингэн хуримтлагдах болно гэдгийг мартаж болохгүй. Тэр болгоныг цэвэрлэхэд амаргүй.

 

10. Барзгар шал

Барзгар шал гөлгөр гадаргууг бодвол амархан бохирддог. Жижиг нүх, ховилуудад нь тоос шороо чигжинэ. Хэсэг хугацааны дараа хуримтлагдсан бохирыг тусгай бодисоор угаахаас өөр аргагүй. Үүнд ямар их хүч зарцуулахыг яриад ч хэрэггүй.

 

11. Жижиг гал тогоонд иж бүрэн зуух байрлуулах

© liliya / Depositphotos.com, © hiv360 / Depositphotos.com

10-15 жилийн өмнө ихэнх хоолыг олон ширэмтэй зуухан дээр нэгэн зэрэг хийдэг байлаа. Одоо цагт ухаалаг будаа агшаагч, битүү чанагч гээд олон үнэнч туслагч гарч ирсэн байхад тийм олон ширэмний хэрэг байна уу?

Тэгээд ч одоо үед ихэнх хүмүүс эрүүл хооллохыг хичээх болж, шарах шүүгээнд ч хоол хийх нь ховорджээ. Ус буцалгагч бидний байнгын хэрэглээ болоод удаж байна. Тэгэхээр, жижиг гал тогоотой, цөөхүүлээ амьдардаг айлд хоёр ширэмтэй зуух байхад л хангалттай.

Хэрвээ та одоо гал тогоондоо засвар хийхээр шийдсэн бол юуг тэс өөрөөр хийх гэж байна?

6
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *