Эдгээр алдартнуудыг бид авьяаслаг жүжигчид, телевизийн шоуны одууд гэдгээр нь мэддэг бол энэ удаад тэдний спортын замналын тухай өгүүлэх гэж байна. Томми Лий Жонс (Tommy Lee Jones), Жэйсон Стейтм (Jason Statham), Кэйтлин Женнер (Caitlyn Jenner) тэргүүтэй манай нийтлэлийг чимсэн эдгээр оддын дэлгэцийн амьдралаас өмнөх спортын ертөнц дэх амжилт хэр байсан бол? Тэд чансаа өндөр томоохон тэмцээнүүдээс медаль хүртэж, рекорд тогтоож бас эвдэж байсан болов уу? Манай сайт танд тайз дэлгэцийн нэр бүхий 12 алдартны спортын замналтай холбогдсон тухай сонирхолтой баримтуудыг хүргэхээр бэлдлээ.
Томми Лий Жонс (Tommy Lee Jones)
1960-аад оны сүүлч үеэр Томми Лий Жонс өөрийн суралцаж байсан Харвардын их сургуулийн Америк хөлбөмбөгийн шигшээ багт хамгаалагчийн байрлалд тоглодог байжээ. 1968 оны 11 сарын 23-ны өдрийн Йелийн их сургуулийн эсрэг Харвардын их сургуулийн багийн тоглолт америк хөлбөмбөгийн түүхнээ хамгийн гайхалтай эргэн ирэлт хийгдсэн тоглолт хэмээн тодоор бичигдсэн үлдсэн байдаг. Уг тоглолтын төгсгөлд хоёр багийн оноо 29:29 болж тэнцээд байхад Харвардын шигшээ баг сүүлчийн хоромд оноо авснаар түүх бүтээж байжээ. Энэхүү багийн бүрэлдэхүүнд Томми Лий Жонс багтаж байсан нь түүнийг манай жагсаалтанд оруулах нэгэн том шалтгаан болсон юм.
Кэйтлин Женнер (Caitlyn Jenner)
1970-аад оны үед бидний танил Кэйтлин Женнер хүйсээ солиулаагүй байхдаа буюу Брьюс Женнер (Bruce Jenner) нэртэй байх үедээ чамгүй амжилттай тамирчин явжээ. Женнер коллежийн америк хөлбөмбөгийн Graceland Yellowjackets багийн төлөө тоглодог байсан бөгөөд хожим декатлон буюу арван төрөлтөөр хичээллэх болжээ. Улмаар 1976 оны зуны олипийн наадмаас эрэгтэйчүүдийн декатлоны төрөлд аварга болж, тухайн өдрөө өөрийн хувийн таван ч дээд амжилтаа эвдэж байжээ.
Жэйсон Стейтм (Jason Statham)
Бидний мэдэх алдарт жүжигчин нэр алдарт хүрэхийн өмнө тэрээр чамгүй олон спортоор хичээллэж явсан нэгэн. Өсвөр насандаа хөлбөмбөгөөр хичээллэж дунд сургуулийнхаа шигшээ багийн тамирчин явсны зэрэгцээ усанд шумбалтын чамгүй олон техникийг төгс хийж гүйцэтгэдэг байжээ. Жэйсон Стейтмийг та Их Британийн усанд сэлэлтийн үндэсний шигшээ багийн тамирчин байсан гэдгийг мэдэх үү?
Мэттью Фокс (Matthew Fox)
We Are Marshall кинонд Уиллиам Давсоны дүрийг чадварлаг бүтээсэнд Мэттью Фоксыг гайхах хэрэггүй л болов уу. Учир нь тэрээр Колумбийн их сургуульд суралцаж байх үедээ америк хөлбөмбөг тоглож байсан туршлагатай нэгэн аж.
Стэйси Кэйблер (Stacy Keibler)
Стэйси Кейблерийг жүжигчин, бүжигчин, модел гээд л бид авьяас дүүрэн нэгэн гэдгийг мэддэг байсан бол тэрээр мөн мэргэжлийн бөх байсан гэдгийг та урьд өмнө нь дуулж байсан уу? Тэрээр мөн Dance with the Stars шоуны гуравдугаар байрын шагналтай аж.
Дийн Кэйн (Dean Cain)
Бид түүнийг Lois & Clark: The New Adventures of Superman цувралд Супермэний дүрийг бүтээснээр нь сайн мэддэг бол тэрээр мэргэжлийн америк хөлбөмбөгийн тамирчин ажээ. 2004 онд АНУ-ын Санта Моника дахь “Crossroads School” спорт цогцолборт Лос Анжелес хотын хүүхдүүдтэй тамирчны дүрээр ирээд буйг нь доорх зурагнаас харж болохоор байна.
Дуэйн Жонсон (Dwayne Johnson)
Дуэйн Жонсон өмнө нь Майамигийн их сургуулийн америк хөлбөмбөгийн багийн тоглогч байгаад зогсохгүй 1991 оны үндэсний аварга болж байсан түүхтэй нэгэн аж. Мөн тэрээр мэргэжлийн бөхөөр 8 жил хичээллэж явсан гэдгийг та андахгүй мэдэх биз ээ.
Жина Карано (Gina Carano)
Fast & Furious 6, Deadpool зэрэг киногоороо бидэнд танигдсан жүжигчин бүсгүй маань фитнес модел мөн холимог тулааны тамирчин байжээ. Тэрээр Му-Тай суурьтай холимог тулаанч байсан бөгөөд 2008 оны “Xамгийн нөлөө бүхий 10 эмэгтэй” хэмээх жагсаалтанд багтаж явжээ.
Марк Хармон (Mark Harmon)
Жүжигчний замналаа эхлүүлэхээс өмнөхөн Марк Хармон коллежийн хөлбөмбөгийн багийн тамирчин байсан бөгөөд чамгүй амжилттай нэгэн байв. 1973 онд Үндэсний Хөлбөмбөгийн Холбооноос Спортлог сурагч шагнал, мөн ондоо Бүх Америкийн билэгдлийн хоёрдугаар багт нэрлэгдэж, 2010 онд Коллежийн хөлбөмбөгийн Алдарын Тэнхимийн гишүүн болжээ. 1981 онд “Battle of the Network Stars” нэртэй спортын үйл ажиллагаанд оролцож буй үеийн зургийг нь доор орууллаа.
Чак Норрис (Chuck Norris)
Чак Норрисыг олон арван тэмцээний түрүү хүртсэн холимог тулааны алдартай тамирчин гэдгийг хэн бүгд мэдэх биз ээ. Тэр ч бүү хэл “Чун Кук Дү” нэртэй өөрийн холимог тулааны урсгалыг ч бий болгоод амжсан нэгэн. Чак Норрисыг Жүдо, Бразилын Жиу Жицүгийн хар бүстэй гэдгийг та мэдэх үү?
Үзо Адуба (Uzo Aduba)
Бид түүнийг Orange Is the New Black цувралын Сузаннын дүрээр сайн мэднэ шүү дээ. Тэгвэл түүнийг Бостоны их сургуульд суралцдаг байхдаа буухиа гүйлтээр хичээллэдэг байсныг та мэдэх үү? 2015 оны Бостоны Марафонд оролцож буй зургийг нь доор орууллаа.
Арнольд Шварценеггер (Arnold Schwarzenegger)
Арнольдгүй бол энэ жагсаалт маань утгагүй болох биш гэж үү? Дэлхийн хэмжээний жүжигчнээс гадна тэр бол бодибилдингийн хамгийн алдартай тамирчин гэдэгтэй санал зөрөх хүн нэгээхэн ч үгүй. Бодибилдингийн замналын эхэн үедээ тэрээр хэд хэдэн зуны олимпийн наадамд хүндийг өргөлтийн төрөлд оролцож байжээ. 1970 онд Мистер Олимпийн аваргыг 23-хан насандаа хүртсэн нь түүнийг энэ тэмцээний түүхэнд хамгийн залуу аварга нэрээр мөнхөлсөн түүхтэй. Одоо ч энэ амжилтыг нь эвдэх хэн нэгэн гарч ирээгүй хэвээр л байна.
Манай нийтлэлд гарсан алдартнуудын спортын замналын тухай та өмнө нь мэддэг байсан уу? Ямар спорт таны хувьд нууц авьяас тань вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.