Бөгтрийг засаж, нурууны өвдөлтийг арилгах 8 энгийн дасгал

0

Нуруу, хүзүүний өвчнөөс гадна өөр олон өвчин нурууны бөгтөр байдлаас үүсдэг гэдгийг судлаачид тогтоожээ. Үүнээс шалтгаалан толгой эргэх, толгой өвдөх, амьсгал давчдах, тэр ч бүү хэл цээж хорсох зэрэг сөрөг үр дагавартай. Иймээс эмч нар эдгээр бүх асуудлаас сэргийлэх энгийн дасгалуудыг хийхийг зөвлөж байна.

Бид мэргэжилтнүүдийн зөвлөмжийг дагаж, ажлын цагаар ч хийж болдог бөгтөр засах 8 энгийн бөгөөд үр дүнтэй дасгалуудыг та бүхэнд хүргэж байна.

1. Мөрний сунгалтын дасгал

  1. Хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад нуруу цэх, хоёр гараа эгц алдлан гарын алга доошоо харуулсан байдалтай зогсоно.
  2. Хоёр гараа дээш өргөж цээжний урд авч ирнэ.
  3. Хоёр гараа солбиж зөрүүлэн мөрөө сунгахдаа хоёр гарын тохой шүргэлцэж байх ёстойг анхаараарай.
  4. Таны мөрний арын буюу далны булчин ачаалал авч байгааг мэдэрч хийх хэрэгтэй шүү.
  5. Энэ дасгалыг 45-60 секунд хийгээд гараа зөрүүлэн дахин 45-60 секунд давтан хийгээрэй.

 

2. Далбааны сунгалтын дасгал

  1. Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч, нуруу цэх тонгойж зогсоно.
  2. Шал руу эгц харж зогсохдоо толгойгоо өргөж эсвэл гудайлгаж болохгүй.
  3. Хоёр гараа тохойгоор нь нугалж байрлуулаад хоёуланг нь дээш зэрэг өргөн мөрний арын булчингаа сунгана.
  4. Хоёр гараа цээжнийхээ урд буцааж авч ирэх байдлаар хийнэ.
  5. Энэ дасгалыг 45-60 секунд давтан хийгээрэй.

 

3. Цээжний сунгалтын дасгал

  1. Өвдөглөж суугаад хоёр гараараа газар тулна.
  2. Нэг гараа шилэн хүзүүн дээрээ тавиад, нөгөө гараараа газар тулан сууна.
  3. Сунгалт хийх гэж байгаа гарын тохойгоо шалны зүг доошлуулж барина.
  4. Дараа нь тохойгоороо дээш таазны зүг өргөнө.
  5. Толгойгоо тохой дээшлэж байгаа зүг рүү эгцлэн харж өгөөрэй.
  6. Энэ дасгалыг 45-60 секундын турш хийж дууссаны дараа нөгөө гараараа мөн адил 45-60 секунд давтан хийнэ.

 

4. Суулттай гараа сунгах

  1. Өвдгөө нугалж доош сайтар сууна, өгзөг газраас үл ялиг хөндий байдалтай байна. Ингэхдээ таны зүүн гар баруун хөлд, баруун гар зүүн хөлөнд хүрч байх хэрэгтэй шүү.
  2. Нэг гараа чигээр нь дээшээ аль болох өндөрт өргөж доош буулгахдаа толгойгоо гарныхаа дагуу эргүүлнэ.
  3. Энэ дасгалыг 45 секунд хийсний дараа нөгөө гараараа мөн 45 секунд давтан хийнэ.

 

 

5. Сандалтай сунгалтын дасгал

  1. Энэ дасгалыг та ажлын өрөөнийхөө сандал дээр суунгаа хийж болно.
  2. Түшлэгтэй сандал дээр эгц суусныхаа дараа хоёр гараа шилэн хүзүүндээ хүргэнэ.
  3. Нурууны дээд хэсгээ мэдэрч хийхийг анхаараарай.
  4. Хойшоогоо бага багаар гэдийж нурууныхаа дээд хэсгийг сайн сунгаж өгөөрэй.
  5. Энэ дасгалыг удаан сууж бие тань чилэх бүртээ хийж байвал тохиромжтой.

 

6. Резинэн уяатай дасгал

  1. Энэ дасгалыг резинэн уяа эсвэл алчууртай ч хийж болно.
  2. Хоёр гараараа уяагаа урдаа маш сайн татаж барина.
  3. Уяагаа дээш нь өргөж нурууныхаа ард авч ирнэ.
  4. Дараа нь буцаагаад дээш нь өргөөд урд талдаа авч ирэх байдлаар хийнэ.
  5. Энэ дасгалыг 45 секунд давтан хийгээрэй.

 

7. Нурууны дээд хэсгийн сунгалтын дасгал

  1. Шуугаа өнхөрдөг хөөсөнцөр эсвэл дэрэн дээр тавьж өвдөглөн хэвтэнэ.
  2. Нуруу нь дээш дугуй хэлбэртэй болгож тулан амьсгаа авна.
  3. Амьсгаагаа гаргаж эхлэхдээ нуруугаараа доошлож өгнө. Ингэхдээ нуруугаа маш сайн хотойлгож өгөөрэй.
  4. Нурууны гол хэсгийг сайн мэдэрч хийгээрэй.
  5. Энэ дасгалыг 8-12 удаагийн давтамжаар өдөрт 2-3 оролттой хийгээрэй.

 

8. Хөөсөнцөр гудастай дасгал

  1. Хөөсөнцөр гудас эсвэл дэрэн дээр хэвтэхдээ гарын алгаа дээш харуулна.
  2. Дараа нь эрүүгээ зөөлөн чангалж шилэн хүзүүгээ сунгана.
  3. Нуруугаа сайн тэгшил. Харин хэвлийгээ бүү чангалаарай.
  4. Дасгалын дундуур ямагт зөөлөн амьсгалаарай.
  5. Цээж мөрөө амраасны дараа хоёр гараа удаан дээш өргөөрэй. Ингэхдээ та гарын шуугаа шалан дээрээс бүү хөндийрүүлээрэй.

 

Бонус: Зөв сууж дадах хэрэгтэй

Нурууны бөгтөр засахын тулд өдөр бүр анхаарах хэрэгтэй ба зурагт үзэж байхдаа ч хүртэл цэх сууж байх хэрэгтэй гэж эмч нар зөвлөж байна. Мөн та мөрнийхөө ард алчуур тавиад алчуурыг унагаахгүйгээр цэх суудаг хялбар аргыг ашиглаж болно.

Таны нуруу ойр ойрхон өвддөг үү? Ажил дээрээ та ямар дасгал хийдэг вэ? Өөрийнхөө туршлагаас бусадтай хуваалцаж сэтгэгдлээ үлдээгээрэй.

3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Lily Mandah

    Lily Mandah

    2020/07/07 at 12:21

    Anu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *