21 жилийн турш ямар ч хөдөлгөөнгүй гаражид зогссон, маш их бохирдолтой ховор загварын спорт машиныг угаалгын газар оруулжээ. Цэвэрлэгээний дараа ямар ганган амьтан гарч ирсэн гээч?

0

Энэхүү Bricklin SV 1 машины одоогийн эзэн нь 1974 онд худалдаж аваад 2000 он хүртэл унаж байснаа гараашдаа орхин өнөөг хүртэл хөдөлгөлгүй тэр чигт нь орхисон байжээ.

hearstapps.com

YouTube-ийн Ammo NYC сувгаар 1974 оны маш ховор загвар болох Bricklin SV 1 спорт карыг хэрхэн угааж цэвэрлэж байгаа бичлэгийг гаргажээ. Детейлерийн мэргэжилтэн Ларри Косиллагийн батлан хэлснээр бол уг машин 21 жилийн турш гаражид хэвтжээ. Тийм учраас спорт карын бүхээгээс гурван ч шувууны үүр олдсон байна.

Bricklin SV-1 – инженер Малкольм Бриклин 1970-аад оны үед зохион бүтээсэн машин юм. Спорт карын гол чимэг бол 220 морины хүчтэй V8 хөдөлгүүр, харин хаалга нь “цахлайн далавч” маягаар онгойдог, кузов нь шилэн хөвөн болон акрил хавтангаар хийгдсэн. Энэ загварын машинуудыг колер будгаар бүрсэн байсан тул өнгийг нь сэргээх зaйлшгүй шаардлагатай байв. Сонирхуулж хэлэхэд, яг энэ спорт кар нь лакан будагтай байж таарчээ, гэхдээ бүрэн угааж цэвэрлэсний дараа л энэ нь ойлгомжтой болсон юм.

thedrive.com

Машин 20 гаруй жил битүү орчинд байсан ч хаалга нь онгорхой хэвтжээ. Энэ нь ч өөрийн гэсэн зохих тайлбартай юм. Bricklin SV-1-ийн гидравлик хаалга нь найдвартай байдлаараа бусдаас ялгараад байх зүйлгүй. Жолооч нар заримдаа хаалгаа дотор талаас нь дийлж онгойлгож чадахгүй байх тохиолдол ч гарч байсан түүхтэй. Хаалга нь өөрөө 40 кг жинтэй юм шүү дээ. Тиймээс уг машины эзэн найдвартай нь дээр гээд хаалгаа нээлттэй орхисон байж болох юм.

Хаалга нь онгорхой байсан тул машины бүхээг тэр чигтээ мэрэгч амьтан, орчны бохирдолд гэмтэж мууджээ. Шалны хивсэн хуулгыг тэр чигт нь хаяхаас өөр аргагүй байсан гэнэ. Мөн их хэмжээний цэвэрлэгээний бодис ашигласны ачаар хянах самбарын өнгийг сэргээж чаджээ. Ларри Косилла энэ машиныг “хамгийн заваан” гэж тодорхойлсон бөгөөд урьд нь ийм хүнд нүсэр ажил гүйцэтгэж байсангүй гэж хэлжээ.

thedrive.com

Цэвэрлэгээний ажлын сүүлчийн шатанд машины кузовыг шар өнгөөр будсан байсан нь тодорхой болжээ. Гэхдээ олон жил гаражид тоос шороонд даруулж хэвтсэн энэ машиныг чанарын өндөр гүйцэтгэлтэй өнгөлгөөний ачаар бүрэн сэргээж чадсан юм.

8
ХарамсалтайХарамсалтай
6
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *