Интернэт дэлгүүрээс худалдан авалт хийхэд анхаарах 9 зүйл

0

Эндээс худалдан авч чадахгүй барааг гадаадын интернэт дэлгүүрээс хэрхэн олох вэ? Өөрийнхөө хүссэн барааг хэрхэн гар дээрээ хүлээж авах вэ? Танд гадны интернэт дэлгүүрээс бараа хайх, худалдан авах зөвлөмжүүдийг хүргэе.

1. Томоохон хэмжээний худалдааны сүлжээнээс эхлээд хайлтаа эхэл

Ямар нэгэн бараа гадаадаас худалдан авахаар шийдсэн бол олон улсын худалдааны сүлжээ дэлгүүрээс буюу жишээ нь ebay.com болон amazon.com-оос хайлтаа эхлээрэй. Ихэнх тохиолдолд та хайсан зүйлээ эндээс олно, яагаад гэвэл энд бүх бараа бий гэж хэлэхэд буруудахгүй. Таны хайсан бараа эдгээр интернэт дэлгүүрт байж болно, ажил үүгээр дуусахгүй барааны чанар, хүргэлтийн нөхцөл гээд олон зүйлийг харгалзан үзэх хэрэгтэй болно.

Интернэт дэлгүүрээс худалдан авалт хийхэд анхаарах 10 нууц 3

2. Хэтэрхий их шүүлт бүү хий

Ихэнх интернэт дэлгүүрүүд бараа хайлтын шүүлтүүр маш их болжээ. Үнэ, шинэ эсвэл хуучин, хүргэлтийн нөхцөл гээд өөр бусад шүүлтүүр маш их бий. Шүүлтүүрийг зөв хийснээр та хүссэн бараагаа хурдан олох боломж нэмэгдэх болно.

Интернэт дэлгүүрээс худалдан авалт хийхэд анхаарах 10 нууц 4

3. Үндэсний хэмжээнд ажиллаж байгаа интернэт сүлжээ дэлгүүр байгааг бүү март

ebay.com болон amazon.com гэх мэт олон улсын интернэт сүлжээ дэлгүүр нь мөн үндэсний хэмжээнд ажиллаж байдаг, жишээ нь Их Британид ebay.co.uk болон amazon.co.uk. Үндэсний интернэт дэлгүүрт байгаа бараа олон улсынхаас ялгаатай байж болно. Хэрвээ та үндсэн хувилбараас бараагаа олж чадаагүй бол дараах хувилбаруудаас хайгаад үзээрэй: Английн, Германы болон Францын салбараас гэх мэт. Хэл мэдэхгүй гэж бүү санаа зовоорой Google танд орчуулаад өгнө.

Их Британи:
http://www.ebay.co.uk/
http://www.amazon.co.uk/

Герман:
http://www.ebay.de/
http://www.amazon.de/

Франц:
http://www.ebay.fr/
http://www.amazon.fr/

A logo sits on a wall outside the Amazon.co.uk Marston Gate 'Fulfillment Center,' the U.K. site of Amazon.com Inc. in Ridgmont, U.K., on Monday, Dec. 3, 2012. U.K. consumer confidence unexpectedly increased to an 18-month high in November as Britons become more optimistic about the economy and their finances, GfK NOP Ltd. said. Photographer: Simon Dawson/Bloomberg via Getty Images

4. Борлуулагчийн үнэлгээнд анхаарал хандуулаарай

Олон улсын интернэт худалдааны талбарт олон худалдагч байх бөгөөд тэд өөрсдийн гэсэн үнэлгээ болон худалдан авагчдын санал гомдлын талаарх тусгай хэсэгтэй байдаг. Үнэлгээ бага байгаа худалдагч нар хямд үнэ санал болгоно, үүнийг нь найдваргүй гэж ойлгож болохгүй. Учир нь бага үнээр олон худалдан авагчийг татаж үнэлгээгээ нэмэгдүүлэхийг хүсч байгаа юм, зарим тохиолдолд бага үнээр бараагаа зарж буй худалдагч нар алдагдалд орох нь ч бий. Иймд та худалдагчийн үнэлгээ, тухайн барааг худалдан авагч нарын тоо зэргийг харгалзан үзэж худалдан авалтаа хийгээрэй.

Интернэт дэлгүүрээс худалдан авалт хийхэд анхаарах 10 нууц 5

5. Үндэсний онцлогийг мартаж болохгүй

SONY DSC

АНУ хэмжүүрийн өөрийн системтэйг та мэдэж байгаа байх. Мөн Америкийн цахилгааны хүчдэл нь 220В биш, ердөө 110В гэдгийг мэднэ. Энэ мэт ялгаанаас болж цахилгааны залгуурын толгой өөрчлөгдөнө. Мөн бөгж худалдан авах гэж байгаа бол анхаарах хэрэгтэй, яагаад гэвэл улс орон болгон өөрсдийн хэмжээтэй байдаг ажээ. Танд зориулж доорх хүснэгтийг бэлдэв:

Интернэт дэлгүүрээс худалдан авалт хийхэд анхаарах 10 нууц 6

6. Барааны танилцуулгыг анхааралтай уншаарай

Ялангуяа цахилгаан бараа, гар утас худалдан авахдаа техникийн үзүүлэлттэй уншиж танилцах хэрэгтэй. Хэрвээ хуучин хэрэглэж байсан бараа худалдан авах гэж байгаа бол барааны тухай дэлгэрэнгүй буюу барааны одоогийн байдал, магадгүй жижиг гэмтэл зэргийг дурьдсан байх вий. Хэзээ хойно нь гэнэтийн бэлэг авахгүй байхын тулд урьдчилан танилцахад буруудахгүй.

Интернэт дэлгүүрээс худалдан авалт хийхэд анхаарах 10 нууц 7

7. Захиалга хийхээсээ өмнө худалдагчтай заавал харьцаарай

Сонгосон барааны талаар нэмж асуух зүйл байвал та худалдагчид хандан захидал бичиж болно. Худалдагч таны асуусан асуултанд даруй хариу өгнө. Хэрвээ ebay.com–оос бараа худалдан авах гэж байгаа бол худалдагчтай багахан хямдралын талаар тохиролцох, хүргэлтийн нөхцлийг өөрчлүүлэх зэрэг нь боломжтой байж болно. Ямар ч тохиолдолд байсан худалдагчтай бараагаа авсны дараа биш захиалга хийхээсээ өмнө харьцах нь ашигтай.

Интернэт дэлгүүрээс худалдан авалт хийхэд анхаарах 10 нууц 8

8. Том сүлжээгээр бүү хязгаарлагдаарай

Том интернэт дэлгүүрээс хүссэн бараагаа олохгүй байж болно эсвэл үнэ, хүргэлтийн нөхцөл нь таны сэтгэлд нийцэхгүй байж болно. Тэгвэл өөр бусад интернэт дэлгүүрээс бараагаа хайгаад үзээрэй. Энэ тохиолдолд Google бидэнд тусална: хайж буй бараагаа хайлтын цонх дээр бичээд араас нь buy us – хэрвээ АНУ-аас авах бол, харин Их Британиас авах бол buy uk гэж бичнэ.

Интернэт дэлгүүрээс худалдан авалт хийхэд анхаарах 10 нууц 9

9. Хямдрал болон купоныг заавал ашиглаарай

Ихэнх томоохон интернэт дэлгүүрүүд байнга хямдрал зарлаж хямдралын купон тараадаг. Энэ бол мөнгөө хэмнэх сайхан боломж. Жишээ нь ebay.com-оос анхны худалдан авалт хийсний дараа танд дараагийн худалдан авалтанд хэдэн хувийн хямдрал эдлэх эрхийг олгодог. Хариуд нь барааг сайшаасан захидал бичих ч юм уу, худалдагчийн Facebook–д нэгдэхийг хүснэ. Компьютерийн хэдхэн товчлуур дараад 5 хувийн хямдрал авахад бэрх зүйл байхгүй гэж бодож байна. Худалдан авалт хийхээсээ өмнө тухайн дэлгүүр ямар хямдрал зарласан, танд юу санал болгохыг нь дандаа асууж байгаарай.

Интернэт дэлгүүрээс худалдан авалт хийхэд анхаарах 10 нууц 10

3
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. ganaa

    2015/10/24 at 00:25

    Сэтгэгдэл *хэрэгтэй мэдээлэл байна баярлалаа

  2. Зочин

    2015/10/24 at 10:43

    TNX DAJGVI SHUU YM HUDALDAJ AWMAAR BN DAANCH MONGO ALGADAA OLSOOD UHCHIHGVI L ALHAAD YWAHGVIHENSHIG L BNDAA MONGOLD

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *