Ээж маань намайг бага байхад энэ амтат боорцгийг хийж өгдөг байлаа. Харин одоо би хүүхдүүддээ хийж өгдөг болсон

3

Одоо энэ амттай боорцгийг би хүүхдүүддээ хийж өгдөг болсон!

Орц:

  • Гурил – 2 стакан
  • Бяслаг – 250 гр
  • Сахар – 2-3 цайны халбага
  • Цөцгий – 100-120 гр
  • Сод – 1 цайны халбага (бага зэрэг цагаан цуу эсвэл нимбэгийн шүүсийг хамтад нь хэрэглэнэ)
  • Ваниль, шанцай (нэмэлтээр хэрэглэж болно)

Хийх заавар:

  1. Цөцгийг сайтар хутгаж, дээр нь содыг цагаан цуу эсвэл нимбэгийн шүүстэй хамт хийнэ. Гурилыг шигшиж, сайтар зуурна. Зуурсан гурилыг хөргөгчиНд хийж 1 цаг байлгана (хөлдөөгчиНд хийвэл 30 минут байлгахад хангалттай).
  2. Гурилыг пергамент цаасан дээр тавьж илдэх бөгөөд стаканы амсраар дугуй хэлбэртэй болгон тасдаж авна.
  3. Гурилын хоёр талд сахар түрхэх хэрэгтэй бөгөөд ингэхдээ хагас нугална, дахиад нөгөө талыг нь хагас нугалж, сахараа түрхэнэ.
  4. Боорцгоо зуухны тавиур дээр тавьж, пергамент цаасаар хучиж, боорцог тус бүрийг хутгаар 2 удаа зүснэ.
  5. Цельсийн 180-200 хэмд, 10-15 минут жигнэнэ.

Ингээд таны амтат боорцог бэлэн боллоо! Амтархан идээрэй!

7
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Duyaa Duya

    Duyaa Duya

    2019/07/11 at 18:21

  2. Nora Nojo

    Nora Nojo

    2019/07/12 at 11:06

    Бяслаг нь ороогүй юм уу

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *