Японд ажилчдынхаа цалинг 5 өдрөөр бодож, ажлын 4 өдөртэй болохоор зорьж байна. Энд яг юу болоод байна вэ??

3

Хэрэв урьд өмнө нь амралтын өдрүүд хурдан болоосой гэж боддог байсан бол танд дуулгах сайхан мэдээ байна. Японд ажилтан бүрийн хүсэл мөрөөдөл биелэхээр болжээ. Цөөн хэдэн компани, ажилчдаа амралтынх нь өдрөөр ая тухтай байлгах зорилгоор ажлын зөвхөн 4 өдөртэй байхаар шийдвэрлэжээ – 5 өдрөөр цалинг нь бодож олгоно.

Бид та бүхэндээ энэхүү Япончуудын шинэ ажлын хуваарийн талаар дэлгэрэнгүй мэдээг хүргэхээр бэлтгэлээ. Энэ нь дэлхийн эргэн тойрон дахь нийт ажилчдын ирээдүйд хэрхэн нөлөөлөх бол?

Японы компаниуд урт, үргэлжилсэн ажлын цагтай байдгийг бид мэднэ, гэхдээ энэ бүхэн өөрчлөгдөхөөр болжээ. Цөөн хэдэн компани ажилчдаа 7 хоногт 4 өдөр ажиллуулж, амралтын 3 өдөртэй байхаар шийдвэрлэсэн байна. Харин ажилчид ажлын 4 өдөр тус бүр 10 цагаар ажиллах гэнэ.

© Yomiuri Shimbun/Associated Press/East News

Энэ өөрчлөлтийг хийх болсон шалтгаан нь зөв бөгөөд яагаад гэвэл ажилчдад илүү уян хатан нөхцлийг санал болгож байгаа аж. Ажилчид илүү удаан хугацаагаар амрах боломжтой болсондоо туйлын баяртай байгаа бөгөөд үр дүнд нь аз жаргалтай ажилчид ажил дээрээ үр бүтээлтэй байх, эсрэгээрээ бухимдаж хараалын үг урсгах эсвэл ажлын гүйцэтгэл хангалтгүй байхаас сэргийлэх ач тустай гэж ойлгож болно.

© Thomas Peter / Reuters

Богино 7 хоногоор ажилладаг газрууд ажилчиддаа илүү их цагийг гэр бүлийнхэндээ зарцуулах боломжийг олгож байна. Энэ бол Япончуудын хувьд чухал зүйл юм, учир нь энэ улс ахмад настай хүмүүсийнхээ тоогоор дэлхийд тэргүүлдэг. Ажлын 4 өдөртэй болсноор ажилчид ахмад настнуудад анхаарал халамж тавих цаг зав өмнөхөөсөө илүү олдох юм.

© The Guardian/eyevine/East News © depositphotos.com

Хэдийгээр энэ бүхэн мөрөөдөл юм шиг сонсогдож байгаа ч, үүнд бас сул тал гэж байгааг мартаж болохгүй. 10 цагаар ажиллах өдрүүдэд ажилчдад гэрийн ажил хийх, өөр бусад ажил хөөцөлдөх эсвэл чөлөөт цаг огтхон ч гарахгүй. Энэ нь ажилчид амралтын 3 өдрийнхөө нэгийг нь цэвэрлэгээ хийх болон өөр бусад зүйлсэд зарцуулахад хүргэж байгаа аж – эдгээр зүйлс хүнийг маш их стресстэхэд нөлөөлдөг.

© depositphotos.com © depositphotos.com

Японд бүх компаниуд ажлын 4 өдөртэй хараахан болоогүй байгаа ч, энэхүү өөрчлөлт хэрэгжих бүрэн боломжтой гэж үзэж байна – үүний тулд хэрэглэгчдийн үйлчилгээ эсвэл эрүүл мэндийн нөхцөл байдлаас шалтгаалж, ажлын өдрүүдэд эрч хүчтэй байж чадах эсэх, мөн өөр бусад бэлтгэл ажлуудыг хангах зэрэг нь чухал ач холбогдолтой аж.

© depositphotos.com © depositphotos.com

Та ажлын 4 хоногтой байхыг юу гэж бодож байна? Та бидэнд ажил-амьдралын балансыг хангаж чадах ажлын хуваарийг өөрийнхөө үзэл бодлын хүрээнд хэлж өгнө үү?

7
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Баатархүү Долгор

    Баатархүү Долгор

    2019/07/10 at 22:22

    4 өдөр ажиллаж ядраад 2өдөр нь нам унтаад 1 өдөр нь амьдарлаа зохицуулаад эхнэр т хуваарь байдаггүй