Та дараах 10 аргын тусламжтай хөлийнхөө эврээс бүрмөсөн салаарай. Таны хөлийг яг л хүүхдийнх шиг булбарай зөөлхөн болгоно!

3

Эвэр бол үрэгдсэнээс болж, арьс зузаарах үйл явц бөгөөд тодорхой хэмжээний өвдөлтийг мэдрүүлдэг. Гар болон хөл дээр ихэвчлэн гардаг, ерөнхийдөө аюулгүй бөгөөд хэрэв эмчлэхгүй удаавал, үрэвсэнэ. Эмч нар эврийг зориулалтыг хусагч, хүчил эсвэл уушгин чулуу зэргээр эмчилдэг, гэхдээ хүмүүс гэрийн нөхцөлд гар доорх зарим нэг материалыг ашиглан, эврийг эмчилдэг гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

Бид та бүхэнд хүмүүсийн эртнээс эхлэн хэрэглэсээр ирсэн эвэр арилгаж, арьсыг зөөлрүүлэн олон төрлийн аргуудаас хүргэж байна.

1. Аспирин нунтаглах

Эмийн санд байдаг аспирины тусламжтай эврийг цэвэрлэж болно. Ойролцоогоор 5 эсвэл 6 таблет аспириныг нунтаглаж, нимбэгийн шүүс болон устай холино. Зуурмаг болгож, дараа нь эвэр дээр түрхэнэ. Түрхсэн хэсгийг бүлээн алчуур болон гялгар уутаар сайтар орооно. 10 минут болсны дараагаар, эврийг уушгин чулуугаар сайтар үрнэ. Хэрэв та чихрийн шижинтэй эсвэл аспиринаас харшилтай бол энэ аргыг хэрэглэсний хэрэггүй.

© Pixabay © Pixabay © Depositphotos.com

 

2. Хүнсний содны зуурмаг хэрэглэх

Хүнсний содыг хөлийн ваннд хийж, эврийг эмчилж болно, гэхдээ үүнээс арай цэвэрхэн арга бий. Хүнсний содыг устай хольж, зуурмаг болгох бөгөөд үүнийгээ эвэр дээрээ тогтмол түрхвэл, эмчлэгдэнэ.

© Pixabay © Depositphotos.com © Pexels

 

3. Цайнд дэвтээх

Сайхан, бүлээн цай үргэлж тааламжтай байдаг, гэхдээ бас арьсанд ч гэсэн эерэг нөлөө үзүүлнэ. Эврийг дэвтээхийн тулд, алтан товч цэцэг эсвэл модны цайны тосыг устай холино. Ингэснээр таны арьсыг хатаана. Хэрэв цай таны арьсыг өөр өнгөтэй болгож байвал, оронд нь савантай усанд хөлөө дүрсэн ч болно.

© Depositphotos.com © Pixabay

 

4. Цардуулаар үрэх

Эврээс амархан сэргийлэх боломжтой. Хөлөө цардуулаар үрснээр эврийг хатааж, үрэвсэхээс бүрэн сэргийлнэ. Энэ арга бас эвэр болон холголтоос үүдэлтэй өвдөлтийг намдаах үйлчилгээтэй.

© Depositphotos.com © Depositphotos.com

 

5. Алимны цагаан цуугаар боох

Хөвөнг алимны цагаан цуунд дэвтээж, эврээ боогоорой. Шөнийн турш боолттой хэвээр үлдээх хэрэгтэй ба маргааш өглөө нь уушгины чулуугаар эврээ үрнэ. Алимны цагаан цууг бусад арьсан дээр биш, зөвхөн эвэр дээр түрхэх ёстойг анхаарна уу.

© Pixabay © Quartl / Wikimedia Commons © Depositphotos.com

 

6. Зүсэн ханборгоцойгоор үрэх

Ханборгоцойн хальсанд ферментүүд агуулагддаг ба эдгээр нь эврийг зөөлүүлэх болон арилгах ач тустай юм. Шинэхэн ханборгоцойн жижиг хэмжээтэй хальсыг эвэр дээрээ тавьж, алчуураар сайтар бооно. 7 хоногийн турш, шөнө болгон ингэж боож хоноорой. Ханборгоцойн шүүсийг эвэр дээр түрхэж, боох нь мөн үр дүнтэй гэдгийг санаарай.

© Pixabay © Depositphotos.com

 

7. Хатсан талхаар боох

Хатсан талхыг идэхэд хэцүү байж мэднэ, гэхдээ арьсыг зөөлрүүлэхэд хэрэглэж болно. Тал зүсэм талхыг алимны цагаан цуунд дэвтээж, орондоо орохын өмнө эвэр дээрээ тавьж, боож хононо. Ингэхдээ гялгар уутаар боож, дээрээс нь оймс өмсөөрэй. Ердөө хэдхэн цагийн дараа гэхэд асуудал шийдэгдсэн байна.

© Depositphotos.com © Depositphotos.com

 

8. Шөнө зуун наст хэрэглэх

Зуун настын навч эсвэл цэвэр гелийн алийг нь ч энэ аргад хэрэглэж болно. Шинэхэн зуун настын нэг хэсэг эвсэл гелийг эвэр дээрээ түрхэж, боогоод хононо. Маргааш өглөө гэхэд эвэр зөөлөрсөн байх болно.

© Depositphotos.com © Depositphotos.com © Depositphotos.com

 

9. Витамин А болон Е амин дэмийн тосыг хэрэглэх

Витаминууд арьсыг эмчлэхэд сайнаар нөлөөлдөг, тэр тусмаа эврийг арилгахад бүр ч илүү ач тустай. Зүү авч витамин А амин дэм болон Е капсулийг хатгана. Тосыг нь цуглуулж, эвэр дээрээ түрхэнэ. Орой унтахын өмнө энэ аргыг хэрэглэх ёстой бөгөөд эвэр эмчлэгдэж дуусах хүртэл энэ аргыг хэрэглээрэй.

© Depositphotos.com © Depositphotos.com © Depositphotos.com

 

10. Зориулалтын тос эсвэл газрын тос, цэлцгэнүүртэй оймс (эсвэл бээлий) өмсөх

Гуужуулагч крем эсвэл цэвэрлэгч шингэний тусламжтай эврийг эмчилж болно, тэр тусмаа хэрэв эдгээр бүтээгдэхүүнүүд найрлагадаа салицилын хүчил, шээсний хүчил эсвэл аммонийн лактат агуулсан бол бүр ч илүү сайн нөлөөтэй. Нэмж хэлэхэд, арьс зөөлрүүлэх крем эсвэл газрын тостой цэлцгэнүүр нь эврийг зөөлрүүлнэ. Энэхүү кремийг түрхсэний дараа (хөл болон гар дээрх эврийг чийгшүүлнэ), оймс эсвэл бээлий өмсөнө.

© Depositphotos.com © Depositphotos.com

 

Бонус: Шиагийн тос хагарсан арьсыг эмчлэхэд тусална

Хэрэв таны хөл барзайж эсвэл хагарсан бол, асуудлыг шийдэх нэг арга бий, тэр нь шиагийн тосоор үрэх явдал юм. Чийгшил нэмэхээс гадна, гэмтсэн хөлийг эдгээж, хөлийн өвчнийг эмчилнэ.

© Beatriz la Emperatriz / La Gaia Ciencia

Та холголт эсвэл эврийг эмчлэх гэрийн нөхцөлд туршиж үзэх боломжтой ямар нэгэн арга мэдэх үү? Бидэнтэй мэдлэгээсээ хуваалцаарай!

12
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Ganaa Galaa

    Ganaa Galaa

    2019/04/12 at 14:32

    Uugii Tuya

  2. Bulgaa Bulgan

    Bulgaa Bulgan

    2019/04/12 at 15:40

    Ss

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *