Дэлхийн хамгийн үнэтэй 16 бодис

1

Хэдэн зуун жилийн турш алт хамгийн үнэтэйд тооцогдож байв. Үнэндээ үгүй юм шүү.

Хамгийн үнэтэй бодис буюу түүхий эдийг багаас өсөх дүнгээр доош жагсаан бичлээ, алт тэргүүн гуравт ч багтсангүй.

16. “Шафран” амтлагч – грамм нь 11 доллар

Дэлхийн хамгийн үнэтэй 16 бодис 1

Эрүүл мэндэд ач тустай маш амттай амтлагч. Амтлагчийг боловсруулах үйл явц маш нарийн, эрүүл мэндийн хувьд болон хоол амтлах чанараараа бусад амтлагчуудаас хол давна.

15. Алт – грамм нь 56 доллар

Дэлхийн хамгийн үнэтэй 16 бодис 2

Алт зүүгээгүй эмэгтэй энэ дэлхийд бараг байхгүй биз, үнэтэй хэмээгддэгээрээ алдартай металл. Аливаа сайхан болгоныг алттай зүйрлэдэг.

14. Родий – грамм нь 58 доллар

Дэлхийн хамгийн үнэтэй 16 бодис 3

Платин металлын нэг төрөл, маш ховорт тооцогдоно. 1 тонн газрын хөрсөнд дунджаар 0,001 гр родий агуулагддаг.

13. Платин – грамм нь 60 доллар

Дэлхийн хамгийн үнэтэй 16 бодис 4

Мөнгөлөг өнгөтэй ховор металл. Алтны адил хүчил болон бусад урвалд орсон ч өнгөө алдахгүй.

12. Метамфетамин – грамм нь 100 доллар

Дэлхийн хамгийн үнэтэй 16 бодис 6

“Breaking Bad” киноны гол баатар энэхүү бодисыг буцалгадаг. Хуулиар хатуу хорьсон, энэ бодисоос хол байсан нь дээр дээ.

11. Хирсний эвэр – грамм нь 110 доллар

Дэлхийн хамгийн үнэтэй 16 бодис 5

Эмчилгээний зориулалтаар буюу эмийн орцод ордгоос гадна хутганы бариул хийдэг. Хулгайн анчдын суманд өртөж бараг устах дөхөж байгаа амьтан.

10. Героин – грамм нь 130 доллар

Дэлхийн хамгийн үнэтэй 16 бодис 7

Оюун санаанд нөлөөлдөг бодис. Энэ бодисоос хол байх хэрэгтэй, мөн л хуулиар хатуу хориглосон. Олдоц муутай, тийм ч учраас үнэтэй байдаг болов уу.

9. Кокаин – грамм нь 236 доллар

Дэлхийн хамгийн үнэтэй 16 бодис 9

Үнэтэй, хэнд ч сайн зүйл авчрахгүй хар тамхи. Цагаан талстан нунтаг үхлийн аюулд хүргэнэ. Хар тамхины төрөлд хамгийн “цэвэр”-т тооцогдох тул үнэтэй байдаг.

8. ЛСД – грамм нь 3,000 доллар

Дэлхийн хамгийн үнэтэй 16 бодис 8

Мансууруулах төрөлд багтдаг хүний сэтгэл зүйд нөлөөлдөг бодис. Удаан үхэлд хүргэнэ. Уг мансууруулах бодисыг гаргаж авахад маш нарийн ажиллагаа шаарддаг учраас үнэтэй болдог ажээ.

7. Плутоний – грамм нь 4,000 доллар

Дэлхийн хамгийн үнэтэй 16 бодис 10

Хэврэг, цацраг идэвхит цайвар шаргал өнгөтэй хүнд металл. Цөмийн зэвсэг, сансрын хөлгийн цахилгааны эх үүсвэр болгох мөн цөмийн түлш зэрэгт ашигладаг.

6. Паинит – грамм нь 9,000 доллар

Дэлхийн хамгийн үнэтэй 16 бодис 12

Тэр болгон ийм үнэт чулуу байдаг гэдгийг хүмүүс мэддэггүй, тийм л ховор чулуу. Цайвар шаргал эсвэл улаан хүрэн өнгөтэй, дөнгөж 65 жилийн өмнө л энэ чулууг олж нээсэн юм. Өнөөдөр цөөн тоогоор олборлогдсон.

5. Тааффеит – грамм нь 20,000 доллар эсвэл карат нь 4,000 доллар

Дэлхийн хамгийн үнэтэй 16 бодис 11

Үнэт чулуу. Ягаан, цайвар цэнхэр, улаан, бүр өнгөгүй ч байна. Алмаз эрдэнээс хэдэн саяар ховор тул домог болсон. Гайхамшигтай чулуу ч гэлээ тэр болгон гоёл чимэглэлийн зориулалтаар эрэл сурал болоод байх нь бага. Тийм ч учраас үнэ нь харьцангуй хямддаа орно.

4. Тритий – грамм нь 30,000 доллар

Дэлхийн хамгийн үнэтэй 16 бодис 13

Гэрэлтүүлэгт ашигладаг. Нэг киллограмм трит боловсруулахад 30 сая доллар шаардлагатай болно.

3. Алмаз – грамм нь 55,000 доллар

Дэлхийн хамгийн үнэтэй 16 бодис 14

Дэлхий дээрх хамгийн үнэтэй чулуу. Насанд хүрсэн бүсгүй болгон мөрөөддөг байх.

2. Калифорний – грамм нь 25-27 сая доллар

Дэлхийн хамгийн үнэтэй 16 бодис 15

Хамгийн үнэтэй элемент, үүнийг 1950 онд нээсэн юм.

1. Эсрэг бодис/antimatter – грамм нь 62,5 триллион доллар

Дэлхийн хамгийн үнэтэй 16 бодис 16

Дэлхий дээрх хамгийн үнэтэй бодис. Миллиграмм эсрэг бодис гаргаж авахад 25 сая доллар зарцуулсан. Ирээдүйд уг бодисыг сансрын хөлгийн шатахуун болгон ашиглах боломжтой гэж үзэж байна. Үнэндээ ганц граммыг гаргаж авахын тулд бүхэл бүтэн дэлхий зогсоо зайгүй 1 жил ажиллах юм даа.

110
ГайхмаарГайхмаар
11
ХөөрхөнХөөрхөн
8
ГоёГоё
6
БурууБуруу
6
БахархмаарБахархмаар
5
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Dr

    2016/07/06 at 14:32

    Peeeeeee bazarvaani iim metal ene teriig chine uneheer medej bgaagui yum bna, Gaihaltai medeelel bna Bayarlalaa, tanai SITE uneheer MUNDAG shu

  2. The all-knowing

    2016/07/06 at 15:28

    Antimatter aka suirliin bodis enuugeer delhiig delbeleh ymsan lol

  3. The all-knowing

    2016/07/06 at 15:30

    Antimatteriig gantshan tulshend ch bish emchilgeee atomic bomb ntrt ashiglaj bolno

    yn ni l atomic bombd ashiglaj delhiig suiruuleh ni zuv

  4. Зочин

    2016/07/07 at 17:57

    goy ymaa end marijuan cannabis edr alga bndaa sonin ym uul n bs gramaar unteishde ; D

  5. vitrine do artesanato

    2016/10/15 at 08:19

    Nos demais módulos do daremos explicações com compra de materiais, como
    vender porta para porta, porquê divulgar lhe produtos e todo ciclo a
    partir de aprendizagem ao renda. http://sdnu.org/comment/html/index.php?page=1&id=358500

  6. abertura de empresa florida

    2016/12/16 at 00:41

    E caso apos alguma tempo a empresa se consolide trocar para sociedade limitada, ou ideal e
    fazer direta como sociedade limitada. http://icsi.sakura.ne.jp/shop/xoops/userinfo.php?uid=660131

  7. ecigiforum.Com

    2017/01/17 at 15:03

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *