“The Avengers” кинонд дүр бүтээж болох байсан 15 жүжигчин, даанч “Хувь тавилангийн чулуу” бүхнийг өөрөөр шийджээ

2

“The Avengers” дэлхий дахинаа бүхий л кино театруудаар гарч ашиг орлогоороо дэлхийн шинэ дээд рекорд тогтоож байна. Уг киног бүтээсэн хүмүүс одоо амралтаа авч жаргах цаг нь ирсэн гэхэд буруудахгүй. Тэд шинэ бүтээл хийх эрч хүчээр дүүрэн эргэж ирэх биз ээ. Энэ хугацаанд үзэгч бид ч гэсэн алдартай кинотой холбоотой аливаа үйл явдлыг дүгнэж цэгнэх боломж гарах нь.

Өнөөдөр та бүхнийг “The Avengers” киноны үндсэн дүрүүдийг хэн бүтээж болох байсныг танилцуулахаар шийдлээ. Та эдгээр жүжигчдийг тухайн дүрүүдэд тоглож байгаагаар төсөөлөн бодож үзээрэй.

Санаанд багтамгүй хувилбарууд ч их бий дээ: Николас Кейж жишээ нь Тони Старкын дүрд, Дэвид Духовни Халкын дүрд гээд л… Marvel киноны аварга том сүлжээг бий болгож чадсан – олон хүн ч дүрийг шалгаруулалтад оролцсон гэдэг.

1. Лиам Хемсворт – Thor

Торын дүрийг том ах Крис бүтээсэн, тэрээр Лиамын зөвлөгөөг авсан гэдгээ ч мэдэгдсэн. Торын дүрд мөн Том Хиддлстон нэр дэвшиж байсан гэдэг, дараа нь тэр Локигийн дүрийг бүтээсэн дээ.

 

2. Николас Кейж – Iron Man

Санаанд ороогүй биз, тийм ээ? “The Avengers”-ийн хамгийн том гол дүрийг эцэст нь бага Роберт Дауни чадварлаг бүтээсэн.

 

3. Дэвид Духовни – Hulk

Халкыг Малдер агентын нүүр царайгаар төсөөлөөд үз дээ? “The Avengers”-ийн дүр сонголтыг 90-ээд онд хийсэн бол Духовни сонгогдох нь баталгаатай байлаа.

 

4. Эмили Блант – Black Widow

Наташа Романоффын дүрийг бүтээх санал Эмилид ирж байсан. Эммилид Кэрол Дэнверсийн дүрд тоглох хүсэл дараа нь төрсөн гэж тэрээр нэгэн ярилцлагын үеэр хэлжээ, даанч уг дүрийг Бри Ларсон бүтээхээр шийдэгдсэн байв.

 

5. Жим Керри – Loki

Алдартай инээдмийн жүжигчин Локигийн дүрд, харин Локи өөрөө Торын дүрд, нэг иймэрхүү л хошин шог шиг зүйл болж байжээ.

 

6. Сирша Ронан – Scarlet Witch

“The Avengers”-ийн эхний хоёр ангийг найруулсан найруулагч Жосс Уидон уг дүрд Сиршаг төсөөлж байв, гэхдээ бүсгүй уг дүрээс татгалзжээ. Ингээд Элизабет Олсен тоглосон гэдэг.

 

7. Жон Красински – Captain America

Эмили Блантын нөхөр Ахмадын дүрийг хэнээс ч дутахааргүй гаргаж чадах хүн, гэхдээ костюмыг өмсөж үзээд бас Крис Хемсворттой уулзсаны дараа бие галбирын талаас өөрийгөө тохирохгүй гэж үзжээ. Харин Крис Эванс жинхэнэ атлет байсан төдийгүй супер баатруудын удирдагч болж чадсан даа.

 

8. Уэсли Снайпс – Black Panther

Уэсли 90-ээд онд л Пантер-ийн дүрийг бүтээх сонирхолтой байсан юм, гэхдээ киноны төслийг тэр үед царцаасан байв, дараа нь бүр хаажээ. Хэдэн жилийн дараа киноны зураг авалтыг эхлүүлэх тухай яригдахад Снайпс уг дүрд хөгшиджээ. Гунигтай түүх байгаа биз? Снайпсыг бид “Блейд”-ээр төсөөлдөг, боломж нь байсан бол Вакандагийн дүрийг тэр хэнээс ч дутахааргүй бүтээж чадах л байсан.

 

9. Райан Гослинг – Doctor Strange

Энэ дүрд олон жүжигчин нэр дэвшсэн. Холливуд бараг тэр чигээрээ гэхэд хилсдэхгүй: Жонни Депп, Киану Ривз, Мэтью Макконахи, Жаред Лето, Хоакин Феникс тэгээд Гослинг. Гэхдээ өөр одыг тэд сонгожээ – Бенедикт Камбербетч.

 

10. Оливия Уайлд – Gamora

Түүнд уг дүрийг санал болгосон, гэвч тэр татгалзсан – жүжигчдийн хувьд хэвийн л үзэгдэл, гэхдээ дараа нь бүгд л харамсдаг.

 

11. Жозеф Гордон – Ant-Man

Жозеф “The Dark Knight Rises” кинонд Робины дүрийг бүтээсэн. Түүнд супер баатар болох нь таалагдсан тул Marvel-ийн бүтээлд тоглох хүсэл төржээ. Харамсалтай нь Хүн-шоргоолж нь Пол Раддигийн халаас руу зугтааж.

 

12. Аарон Пол – Star-Lord

Аарон “Guardians of the Galaxy” киноны пробод орж байсан, гэхдээ кино бүтээгчид Крис Праттыг илүүд үзсэн байна. Тэр үед Крис бага зэрэг таргалсан байсан, гэхдээ үүнийг зохицуулах боломжтой, хоёрдугаарт Крис уг дүрд илүү тохирно гэж найруулагч Жеймс Ганн үзэж эцсийн шийдвэр гаргажээ.

 

13. Тимоти Шаламе – Spider-Man

“Call Me by Your Name” кинонд тоглохоосоо өмнө Тимоти Шаломе шинэ “Хүн-Аалз” киноны кастингд оролцож байжээ. Тэр үед их сандарсан учраас гол дүрийг авч чадаагүй гэдгээ тэр хүлээн зөвшөөрдөг.

 

14. Жейсон Момоа – Drax

Түүхийг сөхвөл – Момоа өөрөө Драксын дүрээс татгалзсан, хагас нүцгэн аварга биетнүүдийн дүр бүтээж одоо болсон, өөрийгөө хөгжүүлэх бодолтой байгаа гэжээ. Тэгсэн дараа нь Aquaman-ы дүрийг бүтээсэн байгаа юм шүү. Нэг иймэрхүү л оньсого шиг хүн байна даа.

 

15. Женсен Эклс – Hawkeye

“Supernatural” кинонд тоглож байснаа гэнэт л Ахмад Америкийн дүр бүтээхийг хүсэж, түүнд татгалзсан хариу өгсөн ч Hawkeye-ийн дүрийг санал болгожээ. Харин тэр өөрөө буцаагаад татгалзсан хариу өгөхдөө сериалдаа дүрээ бүтээгээд завгүй гэжээ. Муу зальтай золиг.

54
БахархмаарБахархмаар
26
ТэнэглэлТэнэглэл
25
Ха ХаХа Ха
24
ГайхмаарГайхмаар
23
ГоёГоё
16
ХөөрхөнХөөрхөн
15
БурууБуруу
15
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Ariunzul Batsaihan

    Ariunzul Batsaihan

    2019/05/27 at 15:28

    Buyanjargal Buyanaa

  2. Buya Buya

    Buya Buya

    2019/05/27 at 20:00

  3. Myagmarsuren Dorj

    Myagmarsuren Dorj

    2019/05/27 at 22:16

    Сайн Байна Уу Ноен / Хатагтай??☑️??☑️

    Хэрэгтэй нь бага зэрэг христийн мэндэлсний Баярын зээлийн санхүүжилтийн худалдан баярын бэлэг .
    ??????????????????Бид хангах, олон улсын зээл тусламж бүх хүмүүст хэцүү санхүүгийн нөхцөл байдал.Манай нийслэл ашиглаж болно олгох зээл хооронд $ 7,000 $ 1,500,000 буюу түүнээс дээш. Нь хүүтэй 2% жилд. Энд байгаа зарим нутагт манай үйлчилгээ :

    – Санхүүгийн зээл
    – Орон сууцны
    – Хөрөнгө оруулалтын зээл
    Зээлийн авто
    – Зээлийн эргүүлэн худалдан
    – Хувийн зээл

    Бид байдаг хангахын тулд манай хэрэглэгчид 48 цагийн дотор таны хүсэлтийг хүлээн авах хэлбэр юм.
    ????????????
    И-мэйл:?batsaikhan1951@gmail. com ??
    И-мэйл:?batsaikhan1951@gmail. com ??

    Таны хүсэлтийг хүлээж байна .

  4. Tuvshin MN

    Tuvshin MN

    2019/05/29 at 06:23

    Black panther deer l ilvv garah songolt baijee. Busad n bugd huuchnaaraa bsn n zvgeer um shig sanagdlaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *