Магни бол дархлааг сайжруулахад хамгийн чухал нөлөө үзүүлдэг элемент. Магнигаар баялаг 5 хүнсийг өдөр бүр хэрэглээрэй – Өвчин тусахгүй!

2

Бид бүхэн хоол хүнсний тэнцвэрийг хангаж идэх нь маш чухал зүйл гэдгийг мэддэг. Биеэ эрүүл бас чийрэг байлгахын тулд бид зөв шим тэжээлээр баялаг хоол хүнс идэх хэрэгтэй. Гэхдээ та зөв хоол хүнс идэхийн өмнө, хаанаас тэдгээрийг олж болох талаар мэддэг байх нь чухал.

Syda Productions / Shutterstock

Магнигийн зөв хэрэглээг хоол хүнсэндээ багтааснаар таны энергийг нөхөн сэргээж, эрүүл дархлааны системтэй байхад туслах болно.

Misha Beliy / Shutterstock

Мэдээж магни хоол хүнсийг тэр чигт нь орлож чадахгүй боловч, таны эрүүл мэнд болон бие организмын бүтэц, үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Monkey Business Images / gettyimages

Харвардын их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар өдөр бүр магнигаар баялаг хоол хүнс хэрэглэх нь чихрийн шижин өвчин тусах эрсдэлийг 33% бууруулдаг болохыг олж тогтоожээ.

Судалгааг хийсэн эрдэмтэд насанд хүрсэн хүмүүс өдөр бүр 380 мг магни хэрэглэхийг зөвлөж байна.

Aleksandra Zaitseva / Shutterstock

 

Найрлагандаа магни агуулдаг зарим нэг хоол хүнсийг мэдэж авцгаая

1. Бараан өнгийн навчит ногоонууд

Энэ нь таны биеийг витамин болон эрдэс бодисоор хангана. Иймд бууцай, буржгар байцаа эсвэл Швейцарь навчит манжинг хоол хүнсэндээ хэрэглээрэй.

zhekoss / Shutterstock

 

2. Самар болон үр

Хулууны үр, Бразил самар, мөнх ногоон бутлаг модны самар, боргоцойн самар, маалингын үр болон пекан самар нь гайхалтай сонголт байх болно. Тодорхой хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй.

MaraZe / Shutterstock

 

3. Хар шоколад

28 гр хар шоколаданд нэг өдөрт авах ёстой магнигийн 11% агуулагддаг байна. Мөн цусны даралтыг бууруулах болон зүрхний ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэх ач тустай.

Estrada Anton / Shutterstock

 

4. Авокадо

Олон төрлийн витамин болон шим тэжээлээр баялаг хүнс. Зүрхэнд сайнаар нөлөөлөхөөс гадна төрөл бүрийн өвчин тусахаас хамгаална. Эрүүл тосоор баялаг учир хөнгөн зуушинд ашиглавал, цатгалан мэдрэмжийг төрүүлж, жин нэмэхээс сэргийлнэ.

Nataliya Arzamasova / Shutterstock

 

5. Гадил

Гадил нь магни болон калигаар (ясны бэхжилтэнд сайн нөлөөтэй) баялаг жимс юм. Мөн та гүзээлзгэнэ, үхрийн нүд, мандарин болон бэрсүүт жүржээс магниг авах боломжтой.

Paulo Vilela / Shutterstock

 

Та дээрх хүнсийг өдөр тутмын хоол хүнсэндээ нэмснээр, богино хугацаанд гайхалтай үр дүнг өөрийн биеэр мэдрэх болно.

Baibaz / Shutterstock
10
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *