Хүүхдүүд том хүнд байдаггүй зарим нэг гайхамшигтай чадвартай байдаг

4

Хүүхэд гэдэг бол гайхамшигтай зүйл. Зөвхөн хайр хүрэм, хөөрхөн төдийгүй өхөөрдөм дуутай, аливаа зүйлийг хачин их гайхан хүлээж авдаг билээ. Эрдэмтдийн судалгаагаар хүүхдүүд нь том хүнд огт байхгүй зарим нэг чадвартай болохыг бага багаар нэмж тогтоосоор байна.

Энэ удаа хүүхдүүд гэдэг бол үнэхээр өвөрмөц зүйл болохыг баталсан эрдэм шинжилгээний туршилтын тухай танилцуулахаар бэлдлээ.

1. Хүний нүүр царайг таних өвөрмөц чадвар

Олон хүн янз бүрийн царай төрхийг сайн ялгадаг гэж гайхуулж чадахгүй бөгөөд жишээ нь сармагчны царайг ялгахад маш хэцүү. Гэтэл 6 сартай хүүхдүүд ялгаж чаддаг ба бүр их амархан ялгадаг байна.

Шеффилдийн эрдэмтэд 6 сартай хүүхдэд дахин давтагдах байдлаар хэдэн сармагчны зураг үзүүлжээ. Дэлгэц дээр шинэ сармагчны зураг гарахад хүүхэд илүү удаан анхааралтай харж байсан, энэ нь ямар нэг шинэ юм харж байгааг нь илтгэж байгаа хэрэг юм.

  • Насанд хүрсэн хүний таних чадвар нь нүүрний царай төрхөөс илүү танилцсан эсэхэд тулгуурладаг. Тиймээс бид нас ахих тусам амьтан болон янз бүрийн яс үндэс бүхий хүний царай төрхийг таних, ялгах чадвараа алдаж байдаг байна.

 

2. Өөрийгөө хамгаалах инстинкт болон итгэл

1960 онд сэтгэл судлаач Элеанор Гибсон (Eleanor J. Gibson) болон Ричард Валк (Richard D. Walk) нар харааны нэгэн туршилт хийсэн нь: дундаа зай завсар бүхий хоёр талын нэгд нь 5 сартай хүүхэд нөгөө талд нь эцэг эхийг байрлуулсан байна.

Тэд доорх зүйлийг ажигласан нь: бараг бүх хүүхдүүд эцэг эхдээ очих гэх үедээ тэрхүү унахаар том завсар дээгүүр мөлхөх гэж оролдохгүй байсан гэнэ. Энэ нь хүүхдэд өөрийгөө хамгаалах инстинкт байгааг харуулж байгаа хэрэг юм. Нөгөө талаас тайлбарлавал тэд өндрөөс унах аюултай гэдгийг мэдэхгүй.

Бас нэг сонирхолтой зүйл нь: 36 хүүхдийн 3 нь ээж нь дуудах үед мөлхөж үзсэн бөгөөд энэ нь хүүхэд өөрийгөө хамгаалах инстинктээ давж чаддаг, ээж нь тэдэнд бүхнээс илүү итгэл татах хүн гэж ойлгогддогийг харуулж байна.

 

3. Хүүхдэд ёс суртахууны ойлголт бий

Йелийн их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар 24 сар хүртэлх хүүхдэд ёс суртахууны тодорхой ойлголт байдгийг харуулсан байдаг. Туршилтын үеэр хүүхдүүдэд яг адилхан хоёр хүүхэлдэй үзүүлжээ. Хүүхэлдэйн нэг нь “ямар нэг муу юм” хийж байсан бол нөгөөх нь эсрэгээр “сайн зүйл”  хийсэн байна. Үүний дараа хүүхдүүд хүүхэлдэйгээс сонголт хийх ёстой байлаа.

Хэдийгээр өдий насны хүүхдүүдэд сайн, муу гэдэг нарийн ойлголт байхгүй боловч хүүхдүүдийн 80% нь “сайн хүүхэлдэйг” сонгожээ.

 

4. Хүүхдүүд бүх хэлбэлзэл дээрх бүх дуу чимээг нэгэн зэрэг сонсдог

Вашингтоны их сургуулийн эрдэмтдийн хийсэн туршилтаар хүүхдүүд бүх л хэлбэлзэл дээрх дуу чимээг нэгэн зэрэг сонсдог гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэд 73 хүүхдийг судалж үзэхэд том хүний анзаарахгүй дуу чимээнд хүүхдүүд хариу үйлчлэл үзүүлж байсан байна. Эдгээр хэлбэлзэл нь байгаль дээр их байх бөгөөд чухам тийм учраас хүүхдүүд эдгээр дууг сонсоод дагаж янз бүрийн дуу авиа гаргаж байжээ.

  • Хүүхэд томрох тусам том хүний гаргадаг дуу чимээг дуурайж эхлэх бөгөөд энэ үеэс эхлэн бүх л дуу чимээг сонсдог чадвар нь суларч эхэлдэг байна.

Эрдэмтдийн онцолсон зүйл нь: хэрвээ та хүүхдэдээ үлгэр унших юм уу ярилцах үед тань хажууд зурагт, радио асаалттай, гадуур явах машины дуу чимээ сонсогдох бол хүүхэд энэ бүхнийг хүлээн авахад төвөгтэй болдог. Тиймээс илүү дуу чимээг хаах хэрэгтэй юм.

 

5. Сод ухаантнаараа төрдөггүй

Унгарын сэтгэл судлаач-багш Ласло Полгар (Polgar Laszlo) нэртэй хүмүүсийн амьдралыг судалж үзээд тодорхой нэг, нарийвчилсан салбарт өдөр тутмын судалгаа, давтлага хийж байж амжилт  гаргадаг гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

Тэрээр ой хүрээгүй хүүхдийн 80% нь сод ухаантан байдаг гэдгийг батлахаар шийдсэн байна. Хэрвээ эдгээр хүүхэдтэй нялхаас нь идэвхтэй ажиллах юм бол тэдний авьяасыг нээж болно.

Тэрээр үүнийгээ өөрийн охид дээр харуулсан бөгөөд хүүхдүүдээ шатраар хичээллүүлж эхэлсэн байна. Энэ бүхний үр дүнд охид нь болох Жужа, Софи, Юдит Полгар нар жинхэнэ вундеркинд болж эмэгтэйчүүдийн шатрын тэмцээн болгон дээрээ түрүүлсэн байдаг. Юдит 18 насандаа түүхэн дэх шилдэг шатарчин болсон ба тэрээр эмэгтэй төдийгүй эрэгтэй шатарчдыг ч бүгдийг нь ялсан байна.

 

6. Хүүхдүүд шударга ёсны тухай мэддэг

Хүнд ямар эрт шударга ёсны тухай ойлголт бий болдог нь ёстой сонирхолтой зүйл юм. Судалгаагаар 15 сар хүрч байгаа хүүхдүүд шударга болон шударга бус үйлдлийг ялгадаг гэж тогтоожээ.

Туршилтын үеэр хүүхдүүдийг эцэг эхийн өвөр дээр суулгаад хоёр хүний хоол авч байгааг харуулжээ. Эхний удаа хоолыг нь яг тэнцүү хувааж өгсөн бол дараагийн удаа нэг нь нөгөөхөөсөө арай ихийг авсан байна. Энэ бүхнийг харсан хүүхдүүд маш их гайхаж байсан гэдэг.

Өөрөөр хэлбэл хүүхдүүд шударга ёсны тухай мэдэхгүй боловч шударга бус хандах хандлагыг мэдэрдэг байна.

 

7. Хүүхдүүд эхийн хэвлийд байхдаа л хэл сурч эхэлдэг

Хүүхдүүд эхийн хэвлийд байхдаа ээжийн ярьж байгаа хэлэнд дасах ба төрөөд хэдхэн цагийн дараа төрсөн хэлээ ялгах чадвартай байдаг байна.

Судлаачид нэгэн туршилт хийжээ: Тэд хүүхдийн төрсөн хэл дээрх яриаг бичиж аван төрөөд 20 цаг болж байгаа хүүхдүүдэд сонсгосон байна. Тусгай мэдрэгчээр хүүхдүүд үүнд хэрхэн хариу үзүүлж байгааг үзэхэд тэд төрсөн хэл болон гадаад хэлэнд маш өөр, ялгаатай хариу үйлчлэл үзүүлж байжээ.

 

8. Хүүхэд ямар ч нөхцөлд унтаж чаддаг

Нойтон живх нь хүүхдийг унтуулдаггүй гэдэг рекламууд нь хэр үнэн болохыг 2007 онд эрдэмтэд судалж үзжээ.

Тэд нэгэн хурдан туршилт хийсэн бөгөөд унтаж байгаа 34 нялх хүүхдийн живхэнд бүлээн ус хийж амьсгал болон зүрхний цохилтыг нь хэмжсэн байна. Үр дүн нь? Ганц ч хүүхэд сэрээгүй, бүр хөдлөө ч үгүй байна.

Үүнээс гадна бүх л дэлхийн эцэг эхчүүд хүүхэд нь ямар ч нөхцөлд дороо нам унтдаг өвөрмөц онцлогтойг нь мэдэх билээ.

 

9. Хүүхэд ер бусын юманд итгэдэг байх нь хэрэгтэй зүйл юм

Хоёр бүлэг хүүхдүүдийг туршилтанд оруулж хэцүүхэн даалгавар биелүүлэх болсон байна. “А“ бүлгийнхэн Алиса хэмээх харагддаггүй гүнж нь хүүхдүүд даалгаврыг хэрхэн биелүүлэхийг хянаж байх болно гэж хэлжээ. Харин “Б” бүлгийнхэн ингэж хэлээгүй ба хүүхдүүд даалгавраа зөвхөн өөрсдөө байгаа өрөөнд хийнэ гэдгийг мэдэж байсан байна.

Даалгавар хийх үед нууцаар хяналт хийжээ. Алиса гүнжийн тухай сонсоогүй хүүхдүүд 7 боломжийн 5-д нь мэхлэх гэж оролдож байсан бол гүнжид итгэдэг хүүхдүүд ганц ч удаа мэхлэх гэж оролдоогүй гэнэ.

Энэ туршилт нэгэн чухал зүйлийг харуулж байгаа нь: хүүхэд үлгэрийн ид шидэд итгэдэг  байх нь (заримдаа томчууд ч гэсэн) тэднийг ёс суртахуунтай байж, аливаа зүйлд зөв хандлагатай байхад нь тусалдаг байна.

 

10. Хүүхэд өөрөө хоолоо сонгож чадна

1939 онд сурган хүмүүжүүлэгч Клара Дэвис (Clara Davis) хүүхдүүд өөрсдөө хэрэгтэй хоолоо сонгож чадах уу гэдэг талаар судалгаа хийжээ. Үүний тулд 11 сар хүрч байгаа 15 хүүхэд сонгон авсан бөгөөд тэд үүнээс өмнө зөвхөн хөхөөрөө хооллож байсан учир амтны тухай ямар нэг ойлголтгүй байсан байна. Эдгээр хүүхдүүд нь ядуу зүдүү амьдралтай айлын хүүхдүүд, тэр ч бүү хэл зарим нэг нь буруу хооллолтоос болж өвчний шинж тэмдэгтэй байв. Эдгээр хүүхдүүд өөрийн үнэрлэх, амтлах зөнгөөр хоолоо сонгох ёстой байжээ.

Гэтэл тэдний зарим сонголт маш хачирхалтай байсан байна. Хүүхэд жүржийн шүүс ууж, өглөөний хоолонд мах идэж, оройдоо сүү ууж, хоёр гурван өндөг идэх мэтээр. Гэтэл ингэлээ гээд хүүхдийн гэдэс ходоодонд ямар ч хямрал болсонгүй.

6 жилийн дараа эдгээр хүүхдүүд хоолонд сайн, хоол боловсруулах тал дээр ямар ч бэрхшээлгүй хүүхдүүд болсон байна. Тэд өвдөх нь бага, хэт тарган болон туранхай биш, хөгжилтэй сэргэлэн, эрүүл хүүхдүүд болж өсжээ.

 

Бонус: Нисдэг хүү

XVIII зууны эрдэмтэн Стивен Грей (Stephen Gray) цахилгааныг орон зайгаар дамжуулж, аливаа биетийг нэвт дамжуулж болно гэдгийг анзаарчээ. Үүнийгээ харуулахын тулд 1730 онд хүүхэд асрах газрын нэгэн хүүг торгон олсоор гар хөлөөр нь дүүжилж шилэн хоолойгоор хөлийг нь  үрж статик цэнэгтэй болгосон байна.

Үр дүнд нь хүү цахилгаан дамжуулж, бусад биетийг бас цэнэгтэй болгож байв. Удалгүй энэ нь том хэмжээний үзэсгэлэн шоу болсон бөгөөд хүү хүрэхгүйгээр зайд байгаа номын хуудас эргүүлэх, сайн дураар гарч ирсэн хүнд хүрэх замаар цахилгаанаар цохиулах зэрэг үзүүлбэр үзүүлдэг болсон байна.

  • Эхэлж харахад энэ туршилт нь зэрлэг мэт санагдах боловч эрдэмтэн, энэ хүү хоёр дээрх үзүүлбэрээрээ хангалттай их мөнгө олсон гэдэг.
31
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *