Зурхайн ордуудын хоорондын зохицол: эмэгтэйчүүд ямар зурхайн ордод төрсөн эрчүүдтэй гэрлэх хэрэггүй вэ?

5

Гэрлэлтийг диваажинд адислагддаг гэж олон хүн үздэг ба одон орон судлаачид үүнтэй зарим нэг байдлаар санал нийлдэг. Зурхайн ордуудад төрсөн эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн хувьд хоорондоо ижил төстэй зарим нэг шинж чанарууд байдаг ба үүн дээр үндэслэн тэд гэр бүл болцгоодог байна. Гэхдээ гэр бүл болоход таарч тохирохгүй хүн гэж бий. Эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн хувьд гэр бүл болох хүнээ сонгохдоо харилцан адилгүй, өөр шаардлага тавьдаг.

Одон орон судлаачдын үзэж байгаагаар хүмүүс гэрлэх үед, тэдний хоорондын зохицолдлогоо ямар зурхайн ордод төрснөөс ихээхэн хамаардаг гэнэ. Ийм учраас зарим хосууд амжилттай болон аз жаргалтай гэр бүлийг цогцлоодог бол, бусад нь үнэт цагаа дэмий үрж хоёр тийш болцгоодог байна.

Dzhulbee / Shutterstock.com

Тэгвэл бид эмэгтэйчүүддээ зориулан ямар зурхайн ордуудад төрсөн эрчүүдтэй гэр бүл болоход тохиромжгүй болохыг хэлж өгөхөөр шийдлээ.

Хонь

Хонины ордод төрсөн эмэгтэйчүүд бол огцом ааштай, тэд ихэнхдээ тэвчээргүй бас бага зэрэг түрэмгий зан чанар гаргадаг. Тиймээс тэд харьцангуй тайван амгалан эрэгтэйг нөхрөө болгох хэрэгтэй. Үүнд Хонь, Үхэр, эсвэл Арслангийн орд багтахгүй.

artskvortsova / Shutterstock.com

 

Үхэр

Тав тухыг эрхэмлэдэг, тогтвортой харилцаатай Үхрүүд ээдрээтэй харилцаанд дургүй. Тэдэнд тодорхой, төлөвлөсөн амьдрал хэрэгтэй ба тэд үүнийг гэр бүл болох хүнээсээ шаарддаг. Үхрүүд Ихэр, Нум, эсвэл Загасны ордод төрсөн эрэгтэйтэй таарч тохирохгүй.

artskvortsova / Shutterstock.com

 

Ихэр

Гэгээлэг үзэл бодолтой, нийтэч Ихрүүд шинэ зүйл сурч мэдэх туйлын дуртай хүмүүс. Адал явдал бол тэдний хоёр дахь нэр гэж хэлсэн ч болно. Дуу цөөтэй, ичимхий, бас уйтгартай эрчүүд энэ ордын эмэгтэйчүүдтэй тохирохгүй. Өөрөөр хэлбэл тэд Мэлхий, Охин, бас Матрын ордод төрсөн эрэгтэйтэй гэр бүл болоод дэмий.

artskvortsova / Shutterstock.com

 

Мэлхий

Гэрийн мундаг эзэгтэй нар болох Мэлхийнүүд карьерийн араас хөөцөлддөггүй ба тэдэнд гэр бүлийн таатай орчин юу юунаас илүү чухал байдаг. Олон цагаар ажилладаг эсвэл үргэлж ажлын шугамаар хилийн дээс давдаг эрэгтэй тэдэнтэй таарч тохирохгүй. Учир нь энэ төрлийн эрчүүд гэр бүлийг эхэнд тавьдаггүй. Тэгэхээр Мэлхийний ордод төрсөн эмэгтэйчүүд Хонь, Нум, болон Хумхтай гэр бүл болж болохгүй.

artskvortsova / Shutterstock.com

 

Арслан

Тууштай удирдагчид энэ ордод төрдөг ба тэд төрөлхийн биеэ даасан хүмүүс байдаг. Тэдэнд өөрийнх нь үзэл бодолтой зөрчилдөх эрэгтэй огтхон ч хань болж чадахгүй. Арслан, Загас, болон Хилэнцийн ордоос бусад ордын эрчүүд тохирно.

artskvortsova / Shutterstock.com

 

Охин

Охины ордод төрсөн эмэгтэйчүүд амьдралаа нарийн төлөвлөдөг ба тэд гэр бүл болох эрэгтэйгээсээ өөртэй нь яг адилхан байхыг шаарддаг. Тэдэнд амбицгүй, тодорхой зорилгогүй эсвэл эмх замбараагүй амьдралтай эрэгтэй хэрэггүй. Үүнд Ихэр, Нум, болон Хумхын ордууд багтана.

artskvortsova / Shutterstock.com

 

Жинлүүр

Жинлүүрийн хувьд гэрлэлт бол амьдралд нь гэрэл гэгээ авчрах болон романтик харилцааны эхлэл юм. Тэдэнд өөрийг нь хайрлах, бие сэтгэлээ нээлттэй зориулах эрэгтэй тохирно. Тийм учраас Жинлүүрүүд Мэлхий, Үхэр эсвэл Загастай тохирохгүй.

artskvortsova / Shutterstock.com

 

Хилэнц

Хилэнцүүд худал ярих болон дүр исгэсэн байдалд үнэн голоосоо дургүй. Тэдэнд халамжгүй, сээтэгнүүр, бас итгэл даахааргүй эрэгтэй буюу Жинлүүр, Ихэр болон зөрүүд Арслан тохирохгүй.

artskvortsova / Shutterstock.com

 

Нум

Эрх чөлөөтэй хайрлаж, дурлахыг эрхэмлэдэг Нумууд үргэлж хөдөлгөөнтэй байдаг ба тэд эрх чөлөөгөө хязгаарлуулах дургүй. Өөрөөр хэлбэл тэдний эрх чөлөөг хязгаарлаж, гэртээ байхыг шаардах Охин, Матар, эсвэл Үхрийн ордын эрчүүд Нумуудын заяаны хань болоход тохиромжгүй.

artskvortsova / Shutterstock.com

 

Матар

Зорилготой Матрууд амьдралд бодож, санасан бүхэн амархан биелдэггүй гэдгийг мэддэг. Тэд байгалиасаа хэрүүл маргаан хийх дургүй учир Нум, Хонь эсвэл Арслангийн ордод төрсөн эрэгтэйтэй гэр бүл болоод хэрэггүй. Эс бөгөөс тэдний харилцаа сайнаар дуусахгүй.

artskvortsova / Shutterstock.com

 

Хумх

Хумхын ордод төрсөн эмэгтэйн хамгийн ихээр чухалчилдаг зүйл бол тэдний биеэ даасан байдал байдаг. Тэгэхээр тэдэнд дүн шинжилгээ хийх дуртай Охин, хуучинсаг үзэлтэй Загас болон бусдыг хяналтандаа байлгах дуртай Хилэнцийн ордод төрсөн эрчүүд тохирохгүй.

artskvortsova / Shutterstock.com

 

Загас

Мөрөөдөмтгий Загаснуудад зөөлөн, энэрэнгүй, боловсролтой эрэгтэй тохирно. Тэдний ертөнцийг үзэх үзэл нь ийм байдаг. Үүнд Хонь, Арслан, болон Нумын ордууд багтахгүй.

artskvortsova / Shutterstock.com

Хосуудын гэр бүл болоход зурхайн ордууд чухал нөлөө үзүүлдэг гэхээр сонирхолтой санагдаж байгаа биз дээ? Харин та энэ тал дээр юу гэж хэлэх вэ? Одон орон судлаачдын тодорхойлолттой санал нийлэх үү?

31
ГоёГоё
11
Ха ХаХа Ха
10
ТэнэглэлТэнэглэл
9
БахархмаарБахархмаар
9
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. Enkhtuvshin Gombo

    Enkhtuvshin Gombo

    2019/11/17 at 21:28

    Тэгээд тэр эрчүүд хэнтэй гэрлэхийн айн

  2. Б. Баярцэцэг

    Б. Баярцэцэг

    2019/11/18 at 10:42

    Dulguun

  3. Tungalag-Erdene Tungalag-Erdene

    Tungalag-Erdene Tungalag-Erdene

    2019/11/18 at 13:48

    Iim hund hereggvi ym bichij bh gej

  4. Цогоо Тунгаа

    Цогоо Тунгаа

    2019/11/18 at 14:33

    Үнэн бнаа

  5. Az Bayas

    Az Bayas

    2019/11/18 at 15:37

    Khuurhii amitan horvoog 1-eer tuulah yum bna l da!

  6. Ulzii Ulzii

    Ulzii Ulzii

    2019/11/18 at 18:12

    9 22

  7. Э. Од

    Э. Од

    2019/11/18 at 18:49

    Ter ordnii zaluus ni tgeed yaahiin? Suulreel yavj bhimu, ijil huisten bolhimu ??

  8. Od Az

    Od Az

    2019/11/18 at 18:51

    oor ordni xvnte gerlxiin bgz

  9. Anu Anu

    Anu Anu

    2019/11/18 at 19:42

    Er n ord xair durlal ntrd ymr xmatain?

  10. Delger Murun Mgl

    Delger Murun Mgl

    2019/11/18 at 23:55

    Шал худлаа .Матарын ордны бүсгүй хонины ордны залууг сонгоорой.маш сайхан амьдарна гэдгийг би батлана шүү .

  11. Boba Boba

    Boba Boba

    2019/11/19 at 04:22

    Tegeed ter zurhain ordond tursun erchuud ni yaahiin gomo bolohiimuu

  12. Erka Eej

    Erka Eej

    2019/11/19 at 07:57

    Yumaa zov bicheech bagtahgui gesen ni yu gesen vg yum shal hudlaa

  13. Tuvshee Tseesodnom

    Tuvshee Tseesodnom

    2019/11/19 at 08:09

    Xudlaaa bnaa ……bi boloxgui gecen 3 ordtoi 1 gert amidardag bac Arclangiin ordni noxortei caixan l amidarch bn shal xudlaa yum bichej bx yum

  14. Оргил Оргил Оргил

    Оргил Оргил Оргил

    2019/11/19 at 08:09

    Юу хуцаад байгаан тэр болохгүй гэх ордны эрчүүд тэгээд хүнтэй сууж болохгүй айн ккк элийрч өгөх юмаа

  15. Zaanaa Badarch

    Zaanaa Badarch

    2019/11/19 at 10:37

    3 say ineed

  16. Enhmaa Enhmaa

    Enhmaa Enhmaa

    2019/11/19 at 11:45

    Ger bvl boltson 8 jil bolj bhd odoo medeed bhdaa yahav dee

  17. Энхбаяр Чинбаатар

    Энхбаяр Чинбаатар

    2019/11/19 at 20:51

    emegtei hun gerlej bolohgui ordtoi erchuudtei tgd hen gerlej boloh ve erchuud uu kkk

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *