Ухаалаг цаг ямар байх хэрэгтэй вэ?

3

Компьютер, гар утас, таблет, ухаалаг телевизор гээд амьдрал, ажлаа хөнгөвчлөх, хялбарчлах зорилгоор бидний хэрэглэж байгаа төхөөрөмж, технологиуд өдрөөс өдөрт маш хурдтайгаар өөрчлөгдөж байна. Хаанаас ч цахим шуудангаа шалгадаг байх эсвэл өглөөний дасгалаа хийж байхдаа ажлын уулзалтаа хэдээс вэ гэдгээ харах гээд жижиг юм шиг мөртлөө зайлшгүй болсон шаардлагыг ухаалаг төхөөрөмжүүд хангадаг болсоор удаж байна. Ийм төхөөрөмжүүдийн нэг нь ухаалаг цаг яахын аргагүй мөн.

Бугуйн цаг жирийн цаг төдий байхаа болиод удаж байна. Гар утсыг бодвол овор бага бас заавал хийх газар шаардаад байхгүй, ердөө зүүгээд явж байхад л болдог болохоор илүү ч эвтэйхэн байдаг. 2017 оны 8-р сард Xiaomi Amazfit Bip өртөг өндөртэй ухаалаг цагуудыг бодвол үнийн хувьд үнэхээр миний анхаарлыг татсан юм.

Харьцангуй хямд үнэтэй, их бие болон оосрын хамт ердөө 50 гр жинтэй, чийг болон тоосны хамгаалалттай. Гүйлт, алхалт хийж байхдаа зүүгээд явахад маш тохиромжтой. Яагаад гэвэл зай, алхалтын тоо, бас зүрхний цохилтын тоог хэмжиж байдаг.

Бас унтаж байгаа цагийг хүртэл тэмдэглэж авч байдаг, дараа нь утастайгаа холбоод MiFit апп-аа нээхэд цаганд хадгалагдсан бүх фитнесстэй холбоотой мэдээллүүд sync хийгдэн шинэчлэгдэж байдаг. Догь байгаа биз? Bluetooth, Wi Fi холболтын горимуудтай бас дээрээс нь өөр дээрээ GPS тохиргоотой.

Цагныхаа харагдах байдлыг буюу дэлгэцийг төрөл бүрээр өөрөө тохируулж болдог болохоор амархан уйддаг надад бүр ч зугаатай санагдсан. Хуанли, цаг агаар, мессеж, цахим шуудан, дуудлага ирэх, бусад апп-уудын мэдэгдлүүдийг ухаалаг цаган дээрээ тохиргоог нь хийгээд хүлээж аваад байна. Цаг зав хэмнэх, ажил уулзалтаа мартахгүй тухай бүрт нь гүйцэтгэхэд энэ их чухал санагддаг юм. Ер нь ухаалаг цагны үндсэн үзүүлэлтийн нэг шүү дээ.

Дээрээс нь ухаалаг цаг гэхэд батерейгаа үнэхээр удаан барьдаг. Байнгын ашиглалттай горимд гэхэд 45 хүртэл хоног, батерей хэмнэх горимд 120 хүртэл хоног болдог. Ер нь сард нэг удаа цэнэглэхэд л хангалттай. 4GB санах ойтой, өөрийн гэсэн санах ой, процессортой гээд дурдвал олон давуу тал бий.

Одоо ихэнх гар утас, технологиуд усны бүрэн хамгаалалттай болчихоод байгаа үед харин энэ ухаалаг утас усны хамгаалалтын хувьд бага зэрэг асуудалтай. 1.5 метр хүртэл гүнтэй усанд 30 хүртэл минут байж болно гэсэн үзүүлэлттэй. Гэхдээ тэр бүрийд усны гүнийг хэмжээд байхад төвөгтэй болохоор бассейнд сэлэх үедээ энэ ухаалаг цагаа заавал орхих хэрэг гардаг нь жаахан тиймхэн. Хэдийгээр үйлдлийн систем, ажиллагаа, горим гээд бүгд маш их таалагдаж байгаа ч дэлгэцэнд нь хамгаалалт хийлгэчихвэл бүр супер санагдсан тал бий.

Надад хамгийн их таалагдсан нэг горим нь ухаалаг цагнаасаа тохиргоог нь ашиглаад утсаа олдог нь байсан. Утасныхаа дууг хаах дуртай бас энд тэнд тавиад мартчихдаг надад утсаа хайгаад бүх шүүгээ, шургуулгаа онгичоод байлгүй цагныхаа нэг товчлуурыг дараад л утсаа олж болох боломжийг олгосон нь сайшаалтай санагдсан.

Mi Amazfit Bip-ээс өмнө би Xiaomi-ийн бас нэгэн гайхалтай бүтээгдэхүүн болох Mi Band 2-ыг ашиглаж байсан. Ухаалаг цагнаас ялгаатай нь smart band буюу ухаалаг бугуйвч гэсэн нэршилтэйгээр худалдаалагдаж байгаа.

Фитнесс зориулалттай гэсэн тодотголтой болохоор алхалт, гүйлт, зай, зүрхний цохилтын тоо зэргийг тогтмол хэмжинэ, бас утсан дээрх MiFit апп-тай холбоход эдгээр мэдээллийг байнга шинэчлэн оруулж байдаг.

Харагдах байдлын хувьд ч тэр маш энгийн минималист загвартай, дижитал дэлгэцтэй, ихэнхдээ тоон үзүүлэлтүүд, энгийн дүрслэлээр мессеж, дуудлага, мэдэгдэл зэргийг илэрхийлэн харуулдгаараа ялгаатай.

Нэг цэнэглэлтээр 20-иод өдөр тасралтгүй асаалттай байх горимд ажилладаг болохоор бас их дажгүй санагдсан. Бүтээгдэхүүнийхээ танилцуулга дээрээ батерей хэмнэх горимд 30 хоног ажиллах хүчин чадалтай гэж бичсэн байсан. Нэгэнт олон төхөөрөмжүүдийг байнга цэнэглэх шаардлага гардаг, цэнэглэгч холбогч гээд олон салангид зүйлсийг авч явах хэрэг байнга тулгардаг болохоор Xiaomi-ийн энэ бүтээгдэхүүнүүдийн нэг цэнэглээд, батерейгаа удаан барьдаг нь маш их таалагдсан.

Энэхүү ухаалаг фитнесс бугуйвчны хувьд бас нэг давуу тал нь хөнгөн буюу ердөө 19 граммын жинтэй. Бараг л гартаа зүүснээ мартчихаар хөнгөн гэж болно. Чийгний хамгаалалттай, усны хамгаалалттай, бугуйвч хэсгийг нь силиконоор хийсэн, их биеийг нь поликарбонат хөнгөн цагаанаар хийсэн, дэлгэц нь зурагдахаас сэргийлсэн хамгаалалттай.

Өнгөний сонголтын хувьд хар, улбар шар, ногоон, цэнхэр гэсэн энгийн сонгодог өнгөний сонголттой, харин Mi Amazfit Bip илүү сэтгэл татам, бас тансаг өнгөний сонголтуудтай байсныг энд онцлоё.

Хаяг: ТЕДИ төвтэй залгаа Скайтелийн үйлчилгээ /MNT/ төв дотор 1-р давхарт
Холбоо барих: 7777-7277
Дэлгэрэнгүйhttps://www.facebook.com/xiaomimongolia/

 

10
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *