
Өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маш өргөн хүрээнд хамгийн хамгийн гэсэн тодотголтой зүйлсийн жагсаалтыг гарган олон нийтэд танилцуулдаг. Жишээ нь өнгөрсөн жилийн хамгийн баян хүн, хамгийн өндөр ашиг орлого олсон дэлгэцийн бүтээлүүд зэргийг дурдаж болно. Олон сонин сэтгүүлүүд аялагч жуулчдад зориулан Дэлхийн хамгийн хачирхалтай загвартай барилгуудын жагсаалтыг гаргасан байдаг ба өрсөлдөгчдөөсөө хоцрохыг хүсээгүй Британий өдөр тутмын The Telegraph сонин ч бас Дэлхийн хамгийн өвөрмөц, хачин загвартай барилгуудын жагсаалтыг гаргасан байна.The Telegraph сониноос гаргасан Дэлхийн хамгийн хачирхалтай загвартай барилгуудын жагсаалттай танилцахыг урья.


АНЭУ-ын Абу Даби хот дахь Aldar Properties үл хөдлөх хөрөнгийн менежмент, хөрөнгө оруулалтын компаний барилга. Линз хэлбэрийн энэ барилга Дэлхийн хамгийн анхны дугуй хэлбэртэй оффисын барилга юм. Гэрэл зургийг Alamy
Охойа мужийн Newark хот дахь Longaberger Basket Company компаний барилга. Гар сагс болон түүнтэй ижил төстэй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч тус компаний энэ барилга 1997 онд үүд хаалгаа нээжээ. Гэрэл зургийг Alamy
Чехийн Праг хотын Жижков дүүрэгт байрлах телевизийн цамхаг. Инженер, уран барилгачин Václav Aulický, Jiří Kozák нарын загвараар 1992 онд баригдсан энэ цамхаг мөлхөж байгаа хүүхдийн баримлуудаар чимэглэгджээ. Гэрэл зургийг Alamy
Йоханнесбург хот дахь Ponte City Apartments хэмээх 54 давхар орон сууцны цогцолбор. Африк дахь хамгийн өндөр орон сууцны барилга болох энэхүү барилга загварыг Manfred Hermer гаргасан бөгөөд 1975 онд баригдаж дуусчээ. Гэрэл зургийг Alamy
Лондон хот дахь 43 давхар Strata SE1 барилга. 2010 онд ашиглалтанд орсон энэ барилгын загварыг BFLS гаргажээ. Гэрэл зургийг Alamy
Минск дэх Беларусын Үндэсний номын сангийн барилга. Михаил Виноградов, Виктор Крамаренко нарын загвараар баригдсан энэ барилга 2006 онд ашиглалтанд оржээ. Гэрэл зургийг Alamy
Макао дахь Grand Lisboa зочид буудал. Гонконгийн уран барилгачид болох Dennis Lau, Ng Chun Man нарын гаргасан загварын дагуу баригдсан тус барилга 2007 онд үүд хаалгаа нээжээ. Гэрэл зургийг Alamy
Словакын нийслэл Братислав хот дахь Словакын радиогийн барилга. Уруугаа харсан пирамид хэлбэрийн энэ барилгын загварыг Стефан Светко, Стефан Дуркович, Барнабас Кисслинг нар гаргаж, 1983 онд барилга ашиглалтанд орсон байна. Гэрэл зургийг Alamy
Тайландын Бангкок хот дахь Elephant Building барилга. 1997 онд үүд хаалгаа нээсэн энэ барилга Бангкокын төдийгүй Дэлхийн хамгийн алдартай барилгуудын нэг юм. Гэрэл зургийг Alamy
Лондон хот дахь MI6 барилга гэдгээрээ алдартай Secret Intelligence Service (SIS)-ийн барилга. Британий уран барилгачин Terry Farrell-ын гаргасан загвараар баригдсан энэ барилга 1994 онд ашиглалтанд оржээ. Гэрэл зургийг Alamy
Мадрид дахь Mirador Building барилга. Голландын MVRDV хэмээх архитектурын студи болон Испаний уран барилгачин Blanca Lleo нарын хамтран гаргасан загвараар баригдсан тус барилга 2005 онд үүд хаалгаа нээсэн байна. Гэрэл зургийг Alamy
Австралийн Мельбурн хот дахь Federation Square хотын захиргааны төв. Австралийн архитектурын Bates Smart пүүс болон Лондонгийн Lab Architecture Studio нарын хамтран гаргасан загварын дагуу баригдаж, 2002 онд ашиглалтанд оржээ. Гэрэл зургийг Alamy
Английн Ливерпүүл хот дахь Liverpool Metropolitan Cathedral хэмээх Ромын католик сүмийн барилга. Сүмийн архитекторч Frederick Gibberd-ийн загвараар барьсан энэ сүм 1967 онд үүд хаалгаа нээжээ. Гэрэл зургийг Alamy
Кубын Гавана хот дахь Оросын элчин сайдын яамны барилга. Александр Рочеговын загвараар баригдсан энэ барилга 1985 онд ашиглалтанд орсон. Гэрэл зургийг INTERFOTO / Alamy
Францын Парис хотын захын дүүрэгт орших Tours Aillaud орон сууцны хэсэг барилга. Францын уран барилгачин Emile Aillaud-ын загвараар баригдсан энэ барилга 1977 онд баригджээ. Гэрэл зургийг Alamy
Хятадын Shenyang хот дахь Fang Yuan Building барилга. Эртний Хятадын зоосны хэлбэртэй энэ барилгын загварыг архитекторч C. Y. Lee гаргаж, 2001 онд баригдаж дуусчээ. Гэрэл зургийг Quirky China News / Rex Features
Косовогийн Пристина хот дахь Үндэсний номын сангийн барилга. Архитекторч Андрей Мутняковичийн дизайнаар баригдсан энэ барилга 1982 онд ашиглалтанд оржээ. Гэрэл зургийг Marco di Lauro / Getty Images
Умард Солонгосын Пхеньян хот дахь Рюгён зочид буудал. Baikdoosan Architects & Engineers компани дизайныг нь гаргасан бөгөөд 1987 онд эхэлсэн барилгын ажил 1992-2008 оныг хүртэл зогссон. Гадна талын ажил бүрэн дууссан ч одоо хүртэл нээгдээгүй байгаа энэ зочид буудлын барилга хэзээ ашиглалтанд орох нь тодорхойгүй байгаа юм. Гэрэл зургийг Getty Images
Милан хот дахь Torre Velasca цамхаг. Уран барилгын BBPR компаний загвараар баригдсан энэ барилга 1950 онд ашиглалтанд оржээ. Гэрэл зургийг Alamy








xoosh
2012/04/14 at 18:56
goyo l barilguud bna
StoRm-mN
2012/04/14 at 19:14
davgui shuu :d
jerry-man
2012/04/14 at 19:29
soliotoi barilguud bh yumaa\r\n
MUNHJARGALTUGULDUR
2012/04/14 at 19:48
goy naasan
myagmarsurenbaagii
2012/04/14 at 19:54
gaihaltai yum boljee\r\n
Mongolhh
2012/04/14 at 22:50
bnaa bn
SoL0
2012/04/15 at 11:46
bas ll sonin sonin ym bhima
Зочин
2012/04/15 at 12:38
дэлхийн шилдэг кинонуудыг цаг алдалгүй шууд үзээрэй: http://hurdanstore.com/
davkatinker
2012/04/15 at 13:43
hehe shenyang ii barilgiig amidaar harj bsaaan gej
BEK_KKK
2012/04/16 at 10:43
bna bna
swat0545
2012/04/19 at 12:06
goy goy ;-)
TheLibertines
2012/04/19 at 22:24
balai
Зочин
2012/04/27 at 20:01
wow………………..!!!!!!!!!!!!!javascript:justreturn()
Зочин
2012/04/27 at 20:03
wow……………………….!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Зочин
2012/10/18 at 23:49
өөөөөөөөөөөөө за за;-)
Зочин
2013/02/11 at 13:46
zaza iim ym baila yu baisan bol humuus heden say yovro esvel dollar avaad yvchihna bas mongold bga hun bugdeeree orchiz uzne in bol computer kraphij