Гэрэл зураг дээр сайхан харагдах 7 арга

0

Зарим хүмүүс өөрийгөө гэрэл зураг дээр муухай гардаг гээд камернаас зугтаадаг. Энэ нь буруу байрлал авсантай холбоотой байх тал бий.

The Daily Mail-ийн сэтгүүлч нар Sky News сувгийн нэвтрүүлэгч Саманта Симмондстой хамтран гэрэл зураг дээр хэрхэн гоё харагдах туршилт хийжээ. Туршилтын үр дүнг та бүхэнд танилцуулж байна.

1. “Зөв тал”-аа тодорхойл

“Бараг бүх хүний царай гонзгой байдаг учраас өөрийнхөө зөв талыг тодорхойлох хэрэгтэй”гэж туршилтад оролцсон Лондонгийн гэрэл зурагчин Жон Годвин хэлж байна. Нүүрнийхээ өөрт илүү таалагддаг хэсгээрээ камер руу хараарай гэж зөвлөжээ.

Гэрэл зураг дээр сайхан харагдах 7 арга 1

2. Бага зэрэг нүдээ онийлгоорой

“Би зургаа даруулахдаа зовхио дээш өргөн илүү эелдэг болохыг хичээдэг. Харин Жон хэлэхдээ, илүү айсан дүр төрхтэй болж байна гэж хэллээ” хэмээн Саманта дурсаж байна.

Гэрэл зураг дээр сайхан харагдах 7 арга 2

3. Инээх гэж хэтэрхий их хичээсний хэрэггүй

Амаа ангайж инээсэн зураг амьд харагддаггүй, тэгээд ч хүн болгонд зохидоггүй гэж туршилтын баг үзсэн байна. Хөнгөн инээмсэглэж байгаа зураг илүү нүдэнд дулаан харагдахаас гадна элдэв үрчлээ ч гарахгүй.

Гэрэл зураг дээр сайхан харагдах 7 арга 3

4. Хацраа мартаж болохгүй

Нүүрний хэмжээг багасгахын тулд хоёрхон зүйл хийхэд хангалттай гэж Жон Годвин зөвлөж байна: өөрийнхөө зөв талаар камер руу 30 градусын налуугаар харах, уруулын хоёр өнцгийг багахан татах. Ингээд л таны нүүрний хэмжээ багасч байгаа юм.

Гэрэл зураг дээр сайхан харагдах 7 арга 4

5. Уруулаа бүү унжуулаарай

Унжсан уруул сайхан харагдахгүй нь мэдээж. Уруулаараа хэн нэгнийг үнсэх гэж байгаа юм шиг багахан хумиж болно.

Гэрэл зураг дээр сайхан харагдах 7 арга 6

6. Камер руу доороос дээш харна

Хэрвээ нүүр тань камернаас доор байрлалтай байвал хүзүүгээ сунгаж байгаа мэт нүүрээ багахан дээшлүүлээрэй. Зураг тань илүү амжилттай байх болно. Эсрэгээрээ, камернаас доош харвал ууртайдуу, царай муутайдуу гарна шүү.

Гэрэл зураг дээр сайхан харагдах 7 арга 5

7. Эрүүгээ дээшлүүлээрэй

Мэргэжлийн зурагчнаар зураг авахуулахад жоохон дээшээ гэдэг нь учиртай байжээ. Хүзүүг урт харагдуулж, хацрыг нарийн харагдуулдаг байна.

Гэрэл зураг дээр сайхан харагдах 7 арга 7

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/09/02 at 12:24

    ene zurgaa awhuulj bgaa hun n ydaj baihad ymar hoorhon ym bee hehe

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *