
GPS болон Google-ын газрын зургууд ихээхэн түгээмэл болж байгаа энэ үед бараг оргүй алга болж байгаа мэт санагдах нэг зүйл бол дэлхийн бөмбөрцөг юм. Өнөөдөр дэлхий дээр ердөө хоёрхон алдартай дэлхийн бөмбөрцөг үйлдвэрлэгч байдаг ба тус хоёр үйлдвэр бөмбөрцөг нэг бүрийг гараар зурж бүтээдэг байна.
Тэдний нэг нь Английн Лондон хотноо байрладаг Bellerby & Co. Globemakers студи ажээ. 2008 онд Peter Bellerby-гийн үүсгэн байгуулсан уг студийн бий болох үндэс нь тэрбээр эцгийнхээ 80 насны төрсөн өдрөөр бэлэглэхээр чанартай дэлхийн бөмбөрцөг олохыг хүссэн явдал юм байна. Орчин үеийн хямдхан бөмбөрцөг, эртний үнэтэй боловч хэврэгхэн загварын аль нэгийг сонгох сонголттой тулгарсан Peter Bellerby өөрийн гараар дэлхийн бөмбөрцөг бүтээхээр шийджээ.
Чамгүй үнэтэй, цогц ажиллагаатай ч төгс бөмбөрцөг бүтээх гэсэн хоёр жилийн хөдөлмөр нь үр дүнгээ өгснөөр одоо өндөр чанартай, гар аргаар бүтээсэн дэлхийн бөмбөрцөг урлах ажилд өөрсдийгөө зориулсан урлаачдын жижигхэн багийг бүрдүүлж ажиллаж байгаа юм. Захиалагчийн хүсэлтээр бөмбөрцөг нэг бүрийг маш нарийн няхуур зурж урладаг энэ ажлын бүхий л шатанд уламжлалт болон орчин үеийн арга барилыг хослуулан ашигладаг аж.
1.
2.
3.
4.
5.
6.
7.
8.
9.
10.
11.
12.
13.
14.
15.
16.
17.
18.
19.
20.
21.
22.
23.
24.
25.








Paidto Click
2015/09/02 at 10:54
http://munguoloh.miniih.com/ Интернетээр зар үзэж нэмэлт орлоготой болцгооё… Хэдэн ч насны хүн энэ ажлыг хийх боломжтой!!! Сонирхож байвал Холбоос(ЛИНК)-ээр ороод үзээрэй!!! Энэ ажлыг хийхэд өдөрт танд Ком + Интернет бхад л хангалттай !!!