Гэртээ тарьж ургуулах бүрэн боломжтой 10 хүнсний ногоо

2

Бид бүгд шинэ ногоогоор чанартай бас амттай хоол хийж идэхийг хүсдэг. Тэгвэл та гэртээ, гал тогоондоо цөөнгүй тооны ногоог тарьж ургуулах бүрэн боломжтой. Хоол хийгээд үлдэгдлийг нь гаргаж хаядаг зарим ногоог хамгийн энгийн аргаар тарьж ургуулах боломж бий.

Ингээд дахин тарьж ургуулж болох ногооны жагсаалт:

Амтат гоньд, янз бүрийн төрлийн сонгины цагаан үндсийг ашиглан дахин тарьж ургуулж болно. Үндсээ шилэн саванд хийж дээрээс нь бага зэрэг ус хийнэ. Гэрэлтүүлэг сайтай газар үүнийгээ байлгах (жишээ нь гал тогооны цонхны тавцан) ба удалгүй жижигхэн ногоон навч соёолж эхлэхийг харах болно. Эдгээр навч хангалттай хэмжээгээр том болох үед нь тайрч аваад хоолондоо хэрэглэнэ. Үе үе усаа сольж байвал ногоо тань дахин дахин ургасаар байх болно.

Байцаа, цоохор майлз, шанцай, Бок чой нь яг өмнөх ногоотой төстэй. Түүний дахин ургах чадвар нь цагаан үндэстэй нь холбоотой юм. Өмнөхтэй адил цагаан үндсээ хэсэг устай жижиг саванд хийж шууд нарны гэрэл тусах газар тавихад хэдхэн хоногийн дараанаас ногоон навчис цухуйж эхэлнэ. Та бас хөрсөнд ч тарьж болох ба үүний тулд эхний долоо хоногийн турш маш сайн усалж байх хэрэгтэй.

Нимбэгт өвс нь жирийн өвснөөс ялгарах зүйлээр бага. Үндсийг нь багахан устай саванд хийгээд үндэс томорч ирэх үед нь хөрстэй саванд суулгана. Иш нь 30 см хэртэй өндөр болох үед нь хүнсэнд хэрэглэж болно.

Төмс бол гэрийн нөхцөлд хамгийн амархан ургуулж болох ногоо болов уу. Хэрвээ төмс нь “нүд”-тэй бол дахин нэг төмс гаргаж авахад маш тохиромжтой гэсэн үг. Төмсөө 5 см хэртэй хэрчээд хэсэг болгонд жижиг “нүд” байхаар тооцож хэрчээрэй. Хуурай газар тавиад хэдэн хоногийн дараа сайн бордсон хөрсөнд “нүд” нь дээш харсан байдлаар 20 см-ийн гүнд суулгана. Соёолж ирэх үед нь хөрсөө дахин нэмээрэй.

Цагаан гааны хувьд бас л амархан. Үндэс хэсэг нь бидэнд хэрэгтэй бөгөөд үндэсний нэг хэсгийг хажуугаар нь хөрсөнд суулгаад чийглэг дулаахан, гэхдээ нарны шууд тусгалгүй газар байлгана. Шинэ үндэс урган ургамал маань бүрэн бүтэн болох үед өмнө заасан арга хэмжээг дахин авч шинэ цагаан гаатай болоорой.

Сармисны ганц хумс нь овоолсон их ногоо авах боломж олгоно. Хөрсөнд суулгаад нарны шууд тусгалтай газар тавихад та санаанд оромгүй үр дүнг харах болно. Цагаан гаатай адил та энэ ногоог дахин дахин тарьж хэрэглэх учир шинээр худалдаж авах шаардлага ойрын үедээ л гарахгүй болох юм.

Танд хэрэгтэй зүйлс:

  • Сармисны хумс
  • Хөрс
  • Сав

Сармисны шүдийг тусад нь салган авч хумс болгоныг хөрсөнд хэвтээ байдалтайгаар 2,5 см орчим гүн суулгана. Дээрээс нь хөрсөөр хучна. Савтай хөрсөө наранд тавь. 10 см хэртэй ургах үед нь ногоон хэсгийг нь тайрч авах ба 2,5 см хэртэйг үлдээх нь дахин ургах хэсэг юм шүү. Ингээд хүрэн бор өнгөтэй болж хатах үед нь сармисны хумсаа ухаж гаргах ба энэ одоо бүхэл бүтэн багц болсон байна. Нэг хумс салган авч дахин бүхнийг шинээр эхэл.

Луувангийн навч бол сайхан өнгө зүс оруулж засаж янзлан гоёл болгож болох зүйл болохоос идэх юм биш. Та хоолны ширээн дээр байгаа лууванг дахин ургуулах гэж байгаа бол үүнийг сайн санах хэрэгтэй. Луувангийн навч болон үндэснээс 2,5 см хэртэйг авч дүүрэн савтай усанд хийж шүдний модны тусламжтайгаар босоо хэлбэртэй байлгана. Усаар шүүгдэх нарны гэрлийн хүчинд хэд хоногийн дараа ургаж эхлэх билээ.

Мөөгийг мөн л гэрийн нөхцөлд тарьж ургуулж болно. Жижиг саванд бордсон хөрс хийж тарьдаг байна. Өдрийн цагаар нарны гэрэл тусч байх ёстой бол шөнийн цагаар сэрүүн газар тавих нь зөв юм. Хөрсөнд байх ёстой хэсэг бол хэсэгхэн иштэй цуг салгаж авсан толгой байх ёстой. Гэхдээ дээд хэсэг ил байх ёстой гэдгийг мартаж болохгүй шүү. Та хэд хоногийн дараа шинэ мөөг ургасан байхыг олж харах болно.

Mushroom Boletus over Wooden Background. Autumn Cep Mushrooms

Хан боргоцой гэрийн нөхцөлд ургуулж болох хамгийн сайхан амттай жимсний нэг болов уу. Харин нэг хэцүү зүйл нь түүнийг ургахыг, модноос нь салгаж авах хэмжээнд хүртэл хүлээх хэрэгтэй ба энэ нь ойролцоогоор 2-3 жил болж болох юм. Жимсгүй ногоон навч хэсгийг нь дулаан чийглэг газар тарина. Эхний үед сайн услах ба цаашдаа долоо хоногтоо нэг услах хэрэгтэй. Амжилт хүсье.

28
ГайхмаарГайхмаар
9
ГоёГоё
4
ХарамсалтайХарамсалтай
4
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Tsog Bat

    Tsog Bat

    2018/12/27 at 12:30

    Delgermaa Batbayar

  2. Usukhbayar Erdenetsogt

    Usukhbayar Erdenetsogt

    2018/12/27 at 16:35

    Uranbileg Bymba

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *