Дэлхийн хувцас загварын зах зээлийг ноёлж байгаа 20 компани

2

Дэлхийн хувцас загварын зах зээлийг ноёлж буй 20 компанийг менежментийн зөвлөгөө өгдөг “McKinsey” фирмээс тодруулжээ.

Ингэхдээ тэд тухайн компанийн эдийн засгийн хувьд олж буй ашиг орлого дээр нь үндэслэж дараах жагсаалтыг гаргасан байна.

Энэхүү жагсаалтад дэлхийн томоохон брендүүд болох “Nike”, “H&M” болон “Zara” зэрэг хувцас загварын компаниуд багтжээ.

Ингээд хамтдаа яг энэ цаг үед дэлхийд хувцас загвараар ноёлж буй 20 компанитай танилцацгаая.

 

10. Kering — Gucci, Alexander McQueen, Balenciaga

Эдийн засгийн ашиг: 943 сая доллар

“Kering” гэх нэрийн дор дэлхийн алдартай “Gucci”, “Alexander McQueen” болон “Balenciaga” гэсэн брендүүд багтдаг.

Сүүлийн саруудад “Gucci” брендийн дэлгүүрээр милленниалууд болон өсвөр насны хүүхдүүд ихэвчлэн үйлчлүүлэх болжээ. 2018 оны эхний улиралд борлуулалт нь 46.6%-иар өссөн байсан бол жилийн эцэс гэхэд 35.1% болж буурчээ.

 

9. Adidas

Эдийн засгийн ашиг: 1.06 тэрбум доллар

Германы спортын бэлэн хувцасны бренд Адидас байхгүй бол энэ жагсаалт утга учиргүй байх биз ээ.

Сүүлийн жилүүдэд энэ брендийн нэр хүнд АНУ-д тодорхой хэмжээгээр унаж байгаа гэсэн эх сурвалжуудын мэдээлэл байгаагаас гадна борлуулалт нь 30-40% буурсан байна.

 

8. Ross Stores

Эдийн засгийн ашиг: 1.06 тэрбум доллар

Сүүлийн үед хувцас загварын зах зээлд хүчтэй өрсөлдөх болсон энэ бренд өнгөрсөн жилийн хувьд онлайн худалдан авалтад голчлон анхаарчээ.

 

7. Richemont — Cartier, Chloé, Net-a-Porter

Эдийн засгийн ашиг – 1.07 тэрбум

“Richemont” компанийн харьяанд “Vacheron”, “Constantin”, “Cartier” болон “IWC Schaffhausen” гэх зэрэг брендүүд үйл ажиллагаагаа явуулдаг байна.

 

6. H&M групп

Эдийн засгийн хүчин чадал: 1.28 тэрбум доллар

“H&M” брендийг боломжийн үнэтэй хэрнээ чанартай бараа бүтээгдэхүүнтэй гэдгийг хэрэглэгчид сайн мэддэг болсон.

Тэд мөн өнгөрсөн жилийн хугацаанд онлайн худалдан авалтад голчлон анхаарлаа хандуулжээ.

 

5. Hermes

Эдийн засгийн ашиг: 1.35 тэрбум доллар

Францын тансаг зэрэглэлийн энэ брендийн хамгийн алдартай бүтээгдэхүүн бол 10,000 долларын үнэтэй торгон материалаар хийсэн ороолт болон гараар урласан цүнхнүүд юм.

Хятадад энэхүү брендийн борлуулалт 14%-иар нэмэгдсэн байна.

 

4. TJX компани — TJ Maxx, Marshalls

Эдийн засгийн ашиг: 1.97 тэрбум доллар

Сүүлийн жилүүдэд уг брендийн борлуулалт 20-60% нэмэгдсэн бөгөөд “TJX” компанид “TJ Maxx” болон “Marshalls” брэндүүд багтдаг ажээ.

 

3. LVMH — Louis Vuitton, Givenchy, Dior, Marc Jacobs

Эдийн засгийн ашиг: 2.33 тэрбум доллар

Парис хотод төв салбар нь байдаг бөгөөд “LVHM” компани нь тансаг зэрэглэлийн хувцас үйлдвэрлэдэг “Louis Vuitton”, “Loewe”, “Céline” болон “Givenchy” брендүүдийг эгнээндээ нэгтгэсэн хувцас загварын зах зээлд тэргүүлэгч компани юм.

2018 оны эхний 9 сарын дараах байдлаар компанийн борлуулалт 10% нэмэгдсэн байна.

 

2. Nike

Эдийн засгийн ашиг: 3 тэрбум доллар

АНУ-ын спортын бэлэн хувцасны компанийн хувьд яах аргагүй дэлхийн хувцас загварын тэргүүлэгч компаниудын нэг билээ.

Сүүлийн үед хувцас загварын зах зээлд “Nike” бренд “Adidas”-ыг илт давамгайлах хандлага ажиглагдах болсон байна.

 

1. Inditex — Zara, Massimo Dutti, Pull & Bear

Эдийн засгийн ашиг: 4 тэрбум доллар

“Inditex” компанид – “Zara”, “Massimo Dutti” болон “Pull & Bear” брендүүд харьяалагддаг.

Компанийг тэрбумтан Аманико Ортега үүсгэн байгуулж байсан бөгөөд хамгийн анх 1975 онд Испанид “Zara”-ийн шинэ салбарыг нээж байв. Одоогийн байдлаар “Zara” бренд л гэхэд дэлхийн 96 оронд 2000 гаруй салбар дэлгүүртэй байна.

11-20-р байрт шалгарсан компаниудыг танилцуулж байна:

11. L Brands — Victoria’s Secret, Pink – 876 сая доллар

12. Pandora – 871 сая доллар

13. FastRetailing — Uniqlo, Theory – 783 сая доллар

14. Next /Их Британийн хувцасны компани/ – 713 сая доллар

15. VFCorporation — The North Face, Vans, Lee – 646 сая доллар

16. Luxottic – 626 сая доллар

17. MichaelKors – 597 сая доллар

18. Gap – 537 сая доллар

19. HanesBrands – 495 сая доллар

20. Burberry – 446 сая доллар

5
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *