“Жаргалтай мөчүүд” фото зургийн уралдаан

0

Фото зургийн уралдааны удирдамж
Монгол Шуудан компаниас Фейсбүүк хэрэглэгчдийн дунд “Жаргалтай мөчүүд” сэдвийн хүрээнд фото зургийн уралдаан зарлаж байна
Энэхүү уралдааны зорилго нь таны гэр бүл, хайртай хүн, найз нөхөдтэйгээ хамт авахуулсан жаргалтай мөчүүдийн нандин зургуудаа фейсбүүк хэрэглэгчдийн дунд хуваалцан бусдад аз жаргал инээд хөөр бэлэглэхэд оршино. Түүнчлэн аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн зурагаа ил захидал болгон нийтийн хүртээл болгох ховорхон боломжийг бид таньд олгож байна.
Хэн оролцож болох
– Facebook хэрэглэгч байх
www.facebook.commongolpost хуудсанд like дарсан байх
Фото зурганд тавигдах шаардлага, анхаарах зүйлс
– “Жаргалтай мөчүүд” сэдвийн дагуу байх
– Дижитал аппарат, гар утас ямар ч хэрэгслээр авсан байж болно
– Тус фото зураг нь оролцогчийн өөрийн өмч байх
– Нэг хэрэглэгч 1 фото зураг явуулна
– Зохисгүй агуулга, хэн нэгний нэр төрд халдсан байж болохгүй
– Бүтээлийг явуулахдаа дараах мэдээллүүдийг facebook нэр, e-mail хаяг, утасны дугаар заавал хавсаргасан байна
– Зургандаа оноосон нэр өгсөн байхШагналын сан:

I – р байр HTC Touch Pro II гар утас хожих ба шалгарсан фото зураг энэ зуны ил захидал болно

II – р байр Sanyo фирмын Full HD гар видео камер

III – р байр Чингис хааны алтан марк.

Шалгаруулалт:

Эхний шат

Facebook хэрэглэгчдээс хамгийн олон Like, Share цуглуулж чадсан 20 фото зураг дараагийн шатанд шалгарна. Нэг Share хийсэн тохиолдолд 2 Like авсанд тооцно. Жишээ нь тухайн зурганд 1 like, 1 share хийгдсэн тохиолдолд нийт 3 like авснаар тооцно.

Хоёрдугаар шат

Шалгарсан нийт 20 фото зургаас “Монгол Шуудан” компанийн шүүгчдийн бүрэлдэхүүн 3 ялагчдыг тодруулна. Шагналыг 5-р сарын 14-ний Даваа гарагт гардуулна.

Фото зургийг хүлээн авах

Фото зургийг 4-р сарын 11-ний өдрөөс [email protected] хаягаар 5-р сарын 11-ний Баасан гарагын 24:00 цаг хүртэл хүлээн авна. Шаардлага хангасан зургийг тухай бүрт Facebook хуудсанд байрлуулах болно.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *