Ажлын 6 цаг яагаад 8 цагаас илүү үр дүнтэй вэ?

0

FastCompany-ийн мэдээллэснээр бол Америкчууд дунджаар өдөрт 8,7 цагийг ажил дээрээ өнгөрөөдөг. Харин Оросууд илүү их цаг өнгөрөөдөг нь тогтоогджээ. Америкчуудын ажлын ихэнх цаг нь мейл шалгах, мэдээлэл боловсруулах, сошиал сүлжээ шалгах зэрэгт өнгөрдөг гэжээ.

Бид танд 6 цагаар ажиллах яагаад үр дүнтэй болохыг бидний удирдлагууд ойлгоосой хэмээн энэхүү мэдээллийг хүргэж байна.

Шведийн мэдээллийн технологийн олон компаниуд ажлын цагаа 6 цаг хүртэл богиносгосон байна. Filimundus аппликейшн боловсруулах компанийн ерөнхий захирал Линус Фельдт хэлэхдээ, ажилтнууд 8 цагийн турш үр бүтээлтэй ажиллаж чаддаггүй учраас ажлын цагаа багасгасан гэжээ.

Ажлын 6 цаг яагаад 8 цагаас илүү үр дүнтэй вэ? 1

Ажлын 8 цаг гэдэг бол зөв сонголт биш гэж бодож байна. Ажлаа үр дүнтэй хийхийн тулд ажилтнууд хэсэг хугацаанд өөр зүйлд сатаарч багахан амарч байх хэрэгтэй байдаг. Бас нэг асуудал бол хүн болгон гэр бүл, найз нөхөдтэйгөө илүү цагийг өнгөрөөхийг хүсдэг нь ойлгомжтой. Тэгэхээр энэ хоёр асуудлыг шийдэх арга замыг олж чадах эсэх нь сонин байгаа юм” гэж Фельдт ярьжээ.

Filimundus-ийн баг бараг бүтэн жил ажлын 6 цагаар ажиллаж үзжээ. Удирдлагын дүгнэж байгаагаар ажилтнуудын ажлын эрч хүч буураагүй. Ажлын цагийг багасгах шилжилтийн үед ажилтнуудаасаа сошиал сүлжээнд бага орж, хэрэггүй асуудлаар хурал, зөвлөгөөн хийхгүй байхыг удирдлагууд нь хүсчээ. Үүнээс гадна удирдлагууд ч ажилтнуудтайгаа уулзах уулзалтаа багасгасан байна.

Бас нэгэн Шведийн мэдээлэл технологийн компани болох Brath энэ арга руу 3 жилийн өмнө шилжжээ. Компанийн ерөнхий захирлын хэлснээр, ажлын цаг бага байснаар ажилтнууд тогтвортой ажиллахад нөлөөлж байна: “Хүн сайхан зүйлд дассан байхад үүнээсээ салахыг хүсдэггүй. Манай ажилтнууд хүүхдээ өөрөө сургууль, цэцэрлэгээс нь авах боломжтой, гэр бүлтэйгээ илүү цагийг өнгөрөөж цуг оройн хоолоо бэлдэж халуун ам бүлээрээ суун хоолоо иддэг. Бид ажилтнуудынхаа төлөө санаа тавьж чадаж байгаагийн илрэл гэж бодож байна” гэжээ.

Гетеборг хотод байрлах Toyota үйлчилгээний төв 2002 оноос эхлэн ажлын 6 цагт шилжсэн гэж Guardian сэтгүүлд бичжээ, үүнээс хойш ажлын хуваарьт дахин өөрчлөлт ороогүй. Тус төвийн нэгэн ажилтан хэлэхдээ, энэ төвд 8 жил ажиллаж байна, эндээс явахгүй байгаа нэг шалтгаан нь богино цагаар ажилладагт байгаа юм гэжээ. “Миний бүх найз нар надад атаархдаг” гэж тэр онцолжээ.

Ажлын 6 цаг яагаад 8 цагаас илүү үр дүнтэй вэ? 2

Энэ туршилтыг ганц хувийн компаниуд ч хэрэгжүүлээгүй, жишээ нь Шведийн ахмадын улсын асрамжийн газрын сувилагч нарыг ажлын 8 цагийн оронд 6 цагаар ажиллуулсан, гэхдээ цалин нь хэвээрээ. Төр зардлын хувьд алдагдалтай байсан ч сувилагч нар бага ядарч өвчтөнийг арчлах арчилгаа нь нэмэгджээ.

Шведийн анагаах ухааны бусад байгууллагууд ч үүнд анхаарлаа хандуулж эхэллээ гэж Guardian сэтгүүлд мэдээллэсэн байна. Шведийн хоёр ч эмнэлэг өөрсдийн сувилагч, зарим нэг эмч нарын (жишээ нь, мэс заслын тасгийн эмч нарын ) ажлын цагийг богиносгожээ.

Ахмадын асрамжийн газрын ажлын цагийг богиносгосон нь бол зүгээр туршилт бөгөөд цаашид цөөн ажлын цагаар ажиллах нь албан ёсны болох эсэх талаар удирдлагууд хараахан шийдээгүй байгаа юм. 1990-ээд онд эдгээр туршилтууд хийгдэж байсан ч үнэ, ханшийн зөрүүнээс болж болих шаардлага гарсан юм гэжээ.

Filimundus-ийн багийн хувьд санхүүгийн ямар нэгэн хүндрэлтэй тулгараагүй байна. “Ажилтнууд бүгд л үр бүтээлтэй ажлаа гүйцэтгэж байгаа. Заримдаа яг тухайн үед хэрэгтэй хүн нь байхгүй байх тохиолдол гардаг, энэ нь ажлын 8 цагтай байхад ч гэсэн тохиолддог л байлаа. Ажлын 8 цагаар ажилтнаа ажиллуулж байгаа компаниуд 100% үр бүтээлтэй ажиллаж байгаа гэж бодож байгаа байх. Үнэндээ бол тийм биш юм.

Filimundus-ийн багийн ажлын цаг өөрчлөгдсөнөөс хойш ажилтнууд өөрсдийгөө илүү эрч хүчтэй болсноо мэдэрч эхэлжээ. “Миний хамт олон надад эрч хүч бэлэглэдэг. Өглөө ирэхдээ эрч хүч, аз жаргалаар дүүрэн хүмүүс ирж ажил тартлаа ийм байдалтай л байна. Өөрсдийгөө ядарч байна гэж гомдоллохгүй. Хамт олны дунд элдэв маргаан, санал зөрөлдөх нь ч багассан. Бид бүгд аз жаргалыг мэдэрч байна” хэмээн нэгэн ажилтан нь ярьжээ.

Ажлын 6 цаг яагаад 8 цагаас илүү үр дүнтэй вэ? 3

Америкийн Buffer компанийн ерөнхий захирал 2014 онд дараах туршилтыг хийхээр шийдсэн байна: өдрийн ажлын цаг нь 5,5 цаг (өдөр урт завсарлагатай), ажлын 7 хоногтой, өглөө 4:30-д босно. Энэхүү туршилтаа хоёр шалтгааны улмаас зогсоожээ:

  1. Бүх зах зээл амардаг тул амралтын өдрүүдээр ажиллах нь ямар ч үр дүнгүй байв
  2. Амралтын өдөргүй ажиллах нь түүний хувьд “шатааж” байгаатай адил санагджээ.

Бельгийн Central дизайны студи ажилтнуудын үр бүтээлийг дээшлүүлэх өөр арга олжээ: ажлын хоногийг 4 өдөр хүртэл багасгаж амралтын өдрүүдийг нэмэгдүүлсэн байна. Амралтын өдрөөрөө ажилтнууд өөр төсөл дээр ажиллах эсвэл өөрөө хүсвэл ажил дээрээ ч ирж болох ажээ.

Дизайны студийн үндэслэгч Жоффруа Делобелийн хэлснээр, ажилтнуудын ажлын чадамж эрс нэмэгдсэн – шийдвэр гаргах явц хурдасч, бага хугацаанд ихийг амжуулдаг болсон. Амралтынхаа 3 хоногт сайхан амарч чадаж байгаа болохоор Даваа гаригийн өглөө маш их эрч хүч, шинэ санаатай ажилдаа ирдэг. Илүү цагаар ажиллахыг бидний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм гэжээ.

 

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *