Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд

0

Та жил бүрийнхээ амралтыг хаа нэг тийшээ аялж өнгөрүүлэх дуртай юу? Энэхүү аялал чинь эх орондоо эсвэл хилийн чанадад гээд янз бүрийн газруудад үргэлжилдэг үү? Хэрвээ тийм бол дараагийн аялалыг чинь улам бүр сонирхолтой, онцгой болгох гайхалтай байршлын хэрэгслүүд байдаг гэдгийг танилцуулах гэж байна. Эдгээр байршлын хэрэгслүүд буюу зочид буудлын өрөөнүүд нь үнэхээр онцгой өвөрмөц гэдгээрээ бусад зочид буудлуудын өрөөнүүдээс ялгарч байгаа юм.

Costa Verde 727 онгоцны их биен зочид буудал /Коста Рика/
Коста Рикагийн ширэнгэн ойн дунд байрлах энэ зочид буудал нь Boeing 727 нисэх онгоцны их биеийг 2 унтлагын өрөөтэй зочид буудал болгосноороо онцгой. Энэ зочид буудалд буусан зочид үдшийн налгар цагаар гадаах сэрүүн тавцан дээр дарс шимэнгээ хажуугийн моддын орой дээрх арвас хошууд, модны хөхтөн амьтан, сармагчингууд болон бусад зүйлсийг ажиглах боломжтой.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 1

Толин өрөө /Питтсбург, Пенсильвани/
Энэ өрөөний бүх зүйл толин гадаргуутай.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 2

Au Vieux Panier зочид буудал, Франц
Энэхүү зочид буудлын өрөө бүр урлагийн бүтээлээр чимэглэгдсэн байдаг ба жил бүр солигддог. 2012 онд стрит-артист Tilt-ийн бүтээсэн Panic Room нэртэй өрөө харагдаж байна.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 3

Палм Бич Teepee суурин /Гонконг/
Энд нэг шөнө байрлахын тулд 122 доллар төлөх ёстой.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 4

Гутлан байшин дотор өнгөрүүлэх шөнө болон өглөөний цай /Тасман булан, Шинэ Зеланд/
Нэгэн цагт нэгэн хатагтай амьдарч байсан энэ гутлан сууцанд 300 Шинэ Зеланд доллар төлж нэг шөнийг өнгөрүүлэх боломжтой.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 5

Манта амралтын газар /Пемба арал, Танзани/
Африкын Танзаний үзэсгэлэнт Пемба арлын эргээс холгүйхэн усан доорх энэ зочид буудал байрладаг.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 6

Өөрчилж хувиргасан ачааны галт тэрэгний хамгийн сүүлийн вагон /Агоура хиллс, Калифорни/
Том хэмжээний өргөн ор, ил зуух, бяцхан гал тогоо мөн гадаах бяцхан хашааг энд бий болгожээ.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 7

Llandudno гэрэлт цамхагт өнгөрүүлэх шөнө ба өглөөний цай /Уэльс/
Уэльс дахь энэхүү бүрэн тоноглосон гэрэлт цамхагт өглөөний цай уунгаа далайн зах хязгааргүй мандлыг ширтэх боломжтой.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 8

Air Hotel /Бельги/
Эко аялал жуулчлалд дуртай хэн бүхэн модон дээрх энэхүү сууцанд хоноглож үзэхийг хүснэ.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 9

Kakslauttanen зочид буудал /Финлянд/
Бөмбөгөр оройт шилэн сууцны дотроос туйлын туяа тодхон харагдана.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 10

Steve-ийн арын хашаа /Напа, Калифорни/
Хэрвээ хүсвэл энэ сууцанд нэг шөнөдөө 40 доллар төлөөд хоноглож болно.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 11

Kolarbyn эколодж /Швед/
Байгальтай жинхэнээр холбогдох боломжДэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 12

Attrap Reves /Франц/
Дотор байгаа атлаа гадаа байгаа юм шиг онцгой мэдрэмжийг төрүүлэх байршлын хэрэгсэлДэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 13

Cabane de Capitaine Némo /Нантес, Франц/
Домогт зохиолчийн алдарт Немо ахмадын өрөөнд тухлах, Наутилус хөлгийг жолоодох боломжДэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 14

Mira Mira /Кроссовер, Австрали/
Бау Бау уулын ойролцоо орших энэ байршлын хэрэгсэл далайн давалгаа адил долгиолсон өвсөн дунд тусгаарлагдмал, онгон зэрлэг байдлаар өдөр хоногийг өнгөрүүлэх боломжийг олгоно.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 15

Celica зочид буудал /Любляна, Словень/
Дэлхийн номер 1 хамгийн уйтгартай зочид буудал гэгдэх энэ зочид буудал нь хуучин шоронгийн барилгыг ашиглажээ.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 16

Капсул зочид буудал /Хагуе, Нидерланд/
Хачирхалтай нуувчинд орсон мэт сэтгэгдлийг мэдэрнэ.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 17

Эрх чөлөөний зочид буудал /Бостон, Массачусетс/
Урьд нь Чарльз Стрит шорон байсан энэ барилга одоо байнгын үйлчлүүлэгчидтэй баар бүхий тансаг зочид буудал болжээ.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 18

Контайнер сууц /Палма де Маллорка, Испани/
Ачаа тээврийн контайнеруудыг сууц болгосон энэ сууцанд хэрэгтэй бүх зүйл байгаа ба нэг шөнийн 109 долларын үнэтэй аж.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 19

Модон дээрх толин гадаргуут дөрвөлжин сууц /Харадс, Швед/
Толь, куб дүрс, модон дээрх сууц, энэ бол Mirrorcube Treehouse Room.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 20

Blow Up Hall 5050 зочид буудал /Познан, Польш/
Өрөөний дугааргүй, зочин хүлээн авагчгүй энэ зочид буудалд буудалласан хүн бүрт iPhone гар утас өгөх ба тэрхүү гар утас нь хөтөч болон байрлах өрөөнийх нь түлхүүр болох аж.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 21

Цуглуулгын сууц /Бруклин, Нью Йорк/
Hoarders баримтат цувралын бүх цуглуулгуудыг эндээс харах боломжтой.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 22

Загварын павильон зочид буудал /Лондон, Нэгдсэн Вант улс/
Honky Tonk Afro сьют гэх мэт хамгийн ер бусын өрөөнүүд энд бий.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 23

Hayema Heerd Oldehove /Нидерланд/
Өвсөн бөмбөгөр оройт сууц, өвсөн дээврийн хөндий гэх мэт өвөрмөц орчинг санал болгох энэ зочид буудалд буудалласан зочид жинхэнэ сүрлэн дээр унтана.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 24

Boscolo Exedra /Милан, Итали/
Гайхамшигтай дотор засал чимэглэл, нэн тохиромжтой байршил бүхий энэ зочид буудал 5 одтой.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 25

Casa Caracol /Исла Муеэрес, Мексик/
Аварга том хясаан дотор унтана гэдэг гайхалтай биш гэж үү?Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 26

Модны богширгын сууц /Сэнт Кеверне, Англи/
Английн хөдөө нутгийн амьдралтай танилцах боломжДэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 27

Montaña Mágica лодж /Чили/
Диснейн ертөнцөд байдаг Шидэт уул бодит амьдрал дээр ч байдаг.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 28

Propeller Island City Lodge /Герман/
Олон арван өвөрмөц өрөөтэй лоджДэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 29

Das Park зочид буудал /Остеррейх, Австри/
Бохирын цементэн хоолойд унтахад сонирхолтой байх нь гарцаагүй.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 30

La Balade des Gnomes /Дурбью, Бельги/
Янз бүрийн шидэт үлгэрүүдийн зургийг зурсан, уран барималч Dominique Noel-ын загварыг нь гаргасан дэлхийн хамгийн ер бусын зочид буудлуудын нэг.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 31

Селестегийн арын хашаан дахь хөвөгч ор /Миссион Виежо, Калифорни/
65 доллар төлөөд 38 хүн хонох боломжтой.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 32

V8 зочид буудал /Штутгарт, Герман/
Машинд дурлагчдад таалагдана.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 33

Янки түүхэн усан онгоц /Хобокен, Нью Жерси/
Өвөрмөц чимэглэл бүхий усан онгоц хэлбэрийн сууцДэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 34

Dog Bark Park Inn /Коттонвуд, Айдахо/
Аварга том нохойн дотор байрлана.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 35

Jumbohostel /Стокгольм-Арланда, Швед/
Арланда нисэх онгоцны буудал дахь Jumbohostel зочид буудал нь 747 онгоцны нисгэгчийн өрөөг унтлагын өрөө болгожээ.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 36

Кевиний 98 оны Honda Accord /Лос-Анжелес, Калифорни/
Холливудад 15 доллараар машинд хоноглож болно.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 37

Шар шумбагч завин зочид буудал /Ливерпүүл, Англи/
Beatles-ын үнэнч фенүүд Ливерпүүлийн Альберт хөлөг онгоцны зогсоолд энэ зочид буудалд байрлаж болно.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 38

BaseCamp Bonn /Бонн, Герман/
Чиргүүлэн дотор хоноглох онцгой шөнөДэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 39

Abali Gran Sultanato /Палермо, Итали/
1001 хурц өнгө бүхий Араб хэв маяг бүхий энэ зочид буудалд байрлах үедээ тусгай өмсгөл өмсдөг.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 40

Анааштай эдлэн /Кени, Африк/
140 акр газар бүхий энэ эдлэнд та анаашнуудтай, анаашнууд таньтай мэндчилнэ.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 41

Nakagin капсул цамхаг /Токио, Япон/
70-аад оны үед баригдсан энэ цамхагт нэг шөнийг өнгөрүүлэх бол 82 доллар төлнө.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 42

Karostas Cietums /Кароста, Латви/
Хуучны сүнстэй шоронд шөнийг өнгөрүүлж чадах уу?Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 43

Atomium /Брюссель, Бельги/
1958 оны дэлхийн яармагт зориулан бүтээгдсэн өвөрмөц барилга дотор байрлах зочид буудалДэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 44

Кокопеллигийн агуй дахь шөнө ба өглөөний цай /Фармингтон, Нью Мексик/
Агуйн хүний амьдралаар амьдарч үзэх үү?Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 45

Kofftel /Лунзенау, Герман/
Энэ зочид буудал нь дэлхийн хамгийн жижигхэн зочид буудал гэгддэг.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 46

Whitepod зочид буудал /Швейцарь/
Альпын нурууны үзэсгэлэн хийгээд амьд байгалийн үзэмжийг тольдон хоноглоно.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 47

Тэнгэр дэх дугуй өрөө /Лондон, Англи/
Усны цамхгийг зочид буудал болгон хувиргасан өвөрмөц байршлын хэрэгсэл.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 48

1950 оны Бристолын ачаа тээврийн нисэх онгоц /Вайтомо, Шинэ Зеланд/
1950-аад оны хагас цэрэгжилтийн ачаа тээврийн нисэх онгоцыг бүрэн тоноглосон өрөө болгожээ. Ар талд нь байрлах хоббитын нүхэнд ч хоноглож болно.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 49

Everland зочид буудал /Парис, Франц/
Энэ зочид буудал 2002-2009 оны үед Франц, Швейцарь, Германаар аялах үед цорын ганц тансаг зэрэглэлийн өрөөтэй байсан.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 50

Galéria Spirit зочид буудал /Братислав, Латви/
Ер бусын өнгөлөг энэ зочид буудал бол дэлхийн хамгийн өвөрмөц үзэмжтэй зочид буудлуудын нэг.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 51

Sala Silvermine /Швед/
Газрын гүнд 155 метрийн гүнд байрлах агуйд хоногломоор байна уу?Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 52

Hotel de Glace /Квебек, Канад/
Сүүлийн 15 жилийн турш жил бүрийн өвөл 44 сьютийг цас мөсөөр урлан босгож ирсэн.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 53

Үхэр зусагны сууц /Нант, Франц/
Үхэр зусагтай адилаар нэг шөнийг өнгөрөөмөөр байгаа бол энэ зочид буудлыг зориорой.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 54

Pelirocco Brighton зочид буудал /Брайтон, Англи/
Нэхмэлд дурлагчдад зориулагдсан зочид буудалДэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 55

Museumotel /Франц/
Хөөсөн бөмбөлгөн арал гэдэг нэрээрээ алдартай энэ зочид буудал 60-аад онд баригдсан бөгөөд 2007 онд шинэчлэн засагдсан. Нэг нь 2-5 хүнийг багтаах 8 хөөсөн бөмбөлгөн сууцнаас бүрдэнэ.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 56

Cubehouse /Роттердам, Нидерланд/
Piet Blom-ын загварыг нь гаргасан өвөрмөц загвар бүхий зочид буудалДэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 57

Palacio de Sal /Уюуни, Болив/
Болив дахь энэ ордныг бүхэлд нь давсаар барьсан. Энэхүү сууцны гадаа дэлхийн хамгийн алдартай, хамгийн том давст хөндий Салар де Уюуни байрладаг. 2007 онд баригдсан энэ сууцны ханыг долоохыг хориглодог.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 58

Atelier sul Mare музей-зочид буудал /Сицили, Итали/
Энэ зочид буудлын өрөөнүүд Италийн алдартай зураачдын нэрээр нэрлэгджээ.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 59

Тэнцвэрээ олж байгаа амбаар /Саффолк, Англи/
Орчныг 360 хэмээр харах боломжийг олгох энэ зочид буудлын захиалга 2015 оныг бараг дуусгах шахжээ.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 60

Barcelo Raval зочид буудал /Барселон, Испани/
4 одтой энэ зочид буудал алдарт La Rambla гудамжнаас хэдхэн минутын зайд оршдог.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 61

Waitanic хөлөг онгоцон зочид буудал /Отороханга, Шинэ Зеланд/
Шинэ Зеландын хөндийд хайргадсан хөлөг онгоцны дүрст энэ зочид буудал 1942 онд баригдсан.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 62

Кокоа арал зочид буудал /Малдив/
Үзэсгэлэнт цагаан элсэн эрэг, шүрэн арлаар хүрээлэгдсэн завь хэлбэрийн 33 өрөөнүүдээс бүрдэх зочид буудалДэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 63

Солент бэхлэлт зочид буудал /Госпорт, Англи/
1800-аад оны сүүлээр баригдсан бэхлэлтүүдийг өөрчилж бий болгосон зочид буудалДэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 64

Аурора экпресс /Фэйрбанкс, Аляск/
Ганц бус бүхэл бүтэн цуваа галт тэргэнд хоноглох боломжДэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 65

Seaventures Rig Resort /Пулау Мабул, Малайз/
Газрын тосны өрөмдлөгийн цамхаг хоноглосон гэвэл хүн бүхэн гайхна.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 66

Cappadocia агуйн сьют /Горем, Турк/
Агуй хэлбэрийн бас нэгэн зочид буудалДэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 67

Мөсөн зочид буудал /Швед/
Дэлхийн анхны зочид буудалДэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 68

Arte Luise Kunsthotel /Берлин, Герман/
Энэ зочид буудлын өрөө бүр нь маш өвөрмөц хэлбэрийн урлагийн бүтээл юм.Дэлхий дээрх хамгийн өвөрмөц зочид буудлууд 69

5
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Modeste Autre

    Modeste Autre

    2014/11/19 at 11:03

    Im comin..

  2. Modeste Autre

    Modeste Autre

    2014/11/19 at 11:03

    Im comin..

  3. Modeste Autre

    Modeste Autre

    2014/11/19 at 11:03

    Im comin..

  4. Modeste Autre

    Modeste Autre

    2014/11/19 at 11:03

    Im comin..

  5. Modeste Autre

    Modeste Autre

    2014/11/19 at 11:03

    Im comin..

  6. Modeste Autre

    Modeste Autre

    2014/11/19 at 11:03

    Im comin..

  7. Modeste Autre

    Modeste Autre

    2014/11/19 at 11:03

    Im comin..

  8. Modeste Autre

    Modeste Autre

    2014/11/19 at 11:03

    Im comin..

  9. Bumka

    2014/12/16 at 18:16

    gaihaltai zuragnuud bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *