Алдартай логонуудын ард нуугдах далд утга агуулгууд

1

Дэлхийн алдартай брэндийн логонууд энэ тэндгүй: телевизийн зар сурталчилгаа, ажилд явах замд, хажуугаар өнгөрөх хүний цамцан дээр хүртэл… Нүдэнд дассан эдгээр зурагны цаана юу нуугдаж байгааг бидний 90% нь мэддэггүй.

Эдгээр логонууд чухам юу илэрхийлж буйг танд танилцуулахаар бэлдлээ.

McDonald’s

McDonald’s–ийн анхны рестораны архитектор барилгыг хоёр том алтан аркаар чимэглэхээр төлөвлөж байжээ. Энэ нь түргэн хоолны газрын билэг тэмдэг болсон юм. Хэзээ хойно нь уг билэг тэмдгээсээ татгалзахыг хүссэн боловч сэтгэл судлаач Луис Ческин нэгэн зөвлөгөө өгсөн байна: логоны эргүүлсэн хувилбар нь эмэгтэй хүний хөхийг санагдуулж байгаа учраас хүмүүст бага насыг нь өөрийн эрхгүй санагдуулдаг гэжээ.

 

Chanel

Уг билэг тэмдэг маш романтик түүхтэй. Коко Шанель өөрөө зурсан бөгөөд Ницце дэх Château Crémat ордонд байсан үеэ дурсжээ. Хүмүүсийн ярьж байгаагаар бол уг ордны гоёмсог аркыг Шанель маш их таалдаг байсан гэх. Үүнээс гадна СС нь “Coco”–гийн товчилсон нэр гэсэн хувилбар ч явдаг.

 

Google

Google-ийн билэг тэмдэг 3 үндсэн өнгөнөөс бүрддэг: улаан, ногоон болон цэнхэр. Эдгээр өнгийг тусгай алгоритмоор давтагддаг гэдгийг та анзаарсан байх. Логик сэтгэлгээг гэнэт гарч ирэх ногоон өнгө эвдэж орхино. Тэр ногоон өнгөөр юу илэрхийлэхийг хүссэн бэ: Google аливаа дүрэм журамд баригдахгүй шүү.

 

Gillette

Өнгөц харахад зүгээр л нэг Gillette гэдэг нэр шиг. Харин сайтар ажиглан харвал G болон I үсгийн захууд нь сахлын хутга хийдэг үйлдвэрийн суурь машиныг санагдуулах ажээ.

 

Mitsubishi

Mitsubishi компанийг үндэслэгч Ивасакагийн гэр бүлийн билэг тэмдэг ажээ. Тэдний гэр бүлийн билэг тэмдэг – дээр дээрээс нь давхарлан тавьсан 3 бриллиант чулуу: найдвар, бүрэн бүтэн байдал болон амжилтыг илтгэнэ. Харин улаан өнгө нь итгэлтэй байдлыг илтгэх ажээ. Японд улаан өнгө нь харилцагчаа татахад нөлөөлдөг гэж үздэг байна.

 

Goodwill

Ашгийн төлөө бус олон улсын байгууллага – хоол хүнс, хувцас хунар, эд хогшил цуглуулж шаардлагатай хүмүүст нь тусламж хүргэнэ. Байгууллагын ажилчид зөвхөн баяр ёслолоор л сайн үйлс хийхийг хүлээх хэрэггүй, өдөр болгон хийх хэрэгтэй гэж үзнэ. Тийм ч учраас G үсэг нь – баяр баясалтай нүүрийг дүрсэлжээ.

 

FedEx

Хүмүүс тэр болгон E болон X үсгийн дунд нуугдсан сумыг анзаардаггүй, харин анзаарсан хүмүүс уг логог харангуутаа л шууд сумыг олж хардаг байна. Дизайнерууд анхнаасаа л сумыг илэрхийлэхээр FedEх гэж зохиосон: харилцагчдад буухиа шуудангийн түргэн шуурхай, найдвартай байдлыг ойлгуулахыг зорьжээ.

 

Nike

Логог зохион бүтээсэн оюутан Кэролин Дэвидсон 1975 онд 35 долларын хөлс авч байсан юм. Дэлхий дахинаа алдаршсан брэндийн лого нь эртний грекийн Ники бурхны далавч гэж та мэдэж байсан уу? Цэрэг эрсийг дайнд ивээх бурхан юм.

 

Pepsi

Мексикийн ариун ёслолын баярын өдрөөр (Үхэгсдийг дурсах өдөр) Pepsi компанийнхан өөрсдийнхөө логог урвуу харуулсан байдлаар гаргажээ. Ихэнх нь лаазны хэвлэлтэнд алдаа гарсан байх гэж бодож байсан бол зарим нэг нь урвуу харуулсан лого нь isded буюу is dead (тэр үхсэн) гэдгийг илэрхийлж байна гэж хүлээн авчээ.

 

Le Tour de France

Энэ логог та хэдэн мянган удаа харсан байсан ч дугуйчны дүрс нуугдсан байгааг олж хараагүй байх. Сайтар харвал: R үсэг нь дугуйчин өөрийн биеэр, O үсэг болон нар нь дугуй болж байна.

70
ТэнэглэлТэнэглэл
28
ГайхмаарГайхмаар
14
Ха ХаХа Ха
8
ГоёГоё
7
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Shagdar Chuluuntsetseg

    Shagdar Chuluuntsetseg

    2017/05/03 at 13:36

    Google=gogle+ogle
    Search engine nii hol sanaa sain sudlaach dee

  2. Chinguun

    2017/06/26 at 10:50

    eeeee burhan mine hahaha ENE YAMAR HUDLAA MEDEELELUUD WEE !

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *