Герман улсад дэлхий дээрх хамгийн жижигхэн морь олджээ. Энэ бяцхан амьтан таны зүрх сэтгэлийг шууд л хайлуулах болно

0

Германы Бреккерфельд хотод байрлах нэгэн фермер дээр Памукель гэдэг хочтой 3 настай пони морь амьдардаг. Түүний биеийн өндөр 50 см-аас илүү гарахгүй. Уг амьтан дэлхийн хамгийн жижигхэн морь гэдэг амжилтаараа Гиннесийн номд бичигдэх магадлал тун өндөр байна. Памукель үнэхээр өхөөрдмөөр, ямар сайндаа л сошиал сүлжээн дээр байрлуулсан түүний гэрэл зураг хэдхэн хормын дотор хэдэн мянган лайк цуглуулах вэ дээ. Түүний тухай та юу ч сонсоогүй бол энэ алдаагаа яг одоо засах цаг болжээ.

INA FASSBENDER / AFP / East News

Памукель – шетлендийн пони. Ачаа тээвэрлэх зориулалтай мэт бадриун биетэй харагдана. Даанч давжаа. Энэ үүлдрийн төлөөлөл өтгөн үстэй, урт дэлтэй байдаг ажээ. Эдгээр морьдын дундаж өндөр 65-110 см, харин биеийн дундаж жин 150-180 кг. Харин Памукелийн өндөр ердөө 50-хан см, жин – 35 кг.

INA FASSBENDER / AFP / East News

Шетлендийн пони хүнд их дасамтгай бөгөөд үнэнч байдаг нь сонирхолтой. Уг үүлдрийн адууг хараагүйчүүдийн замчаар ашиглах тохиолдол ч цөөнгүй. Амархан сургагддаг, оюуны хувьд чамлахааргүй өндөр, бас маш тайван ааш араншинтай амьтан юм. Тийм учраас үнэнч хань болж чадна гэж үздэг төдийгүй гэрийн тэжээвэр амьтны хувиар ч гэртээ тэжээдэг болжээ. Уг амьтан 30, заримдаа үүнээс ч илүү наслах нь бий.

INA FASSBENDER / AFP / East News

Памукелийн давжаа бие нь генетикийн согогтой холбоотой ажээ. “Энэ бол өвчин биш л дээ, харин байгалийн ааш гэж хэлж болно” хэмээн морь унаж сургадаг сургалтын багш, понигийн эзэн Карола Вайдеманн тодруулж ярьсан байна. Эмэгтэй уг пониг унага байхад нь буюу 3 жилийн өмнө өөр дээрээ авчээ. “Анх хараад би бүр хэлэх үггүй болсон шүү. Урьд нь хэзээ ч ийж жижигхэн биетэй морь харж байгаагүй юм” гэж дурссан байна.

Карола Вайдеманн өөрийн адууг дэлхийн дээд амжилтын Гиннессийн номд бичигдээсэй гэж хүсэж  байгаа бөгөөд шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлэх ажлыг эхлүүлжээ. Гэхдээ номд шаардагдах баримт бичгийн бүрдлийг хариуцсан компанийн төлөөлөгчид пониг зөвхөн 4 наснаас хойш л бүртгэх ажлыг эхлүүлж болно гэж хэлсэн байна. Яг энэ наснаасаа эхэлж л пониг нас бие гүйцсэн гэж тооцдог гэж тайлбарлажээ. Тэгэхээр Памукель дахиад нэг жил хүлээхээс өөр аргагүй болоод байгаа юм.

INA FASSBENDER / AFP / East News

Яг одоогийн байдлаар Гиннессийн номд бичигдсэн хамгийн жижигхэн адуу бол Бомбель гэдэг хочтой морь – төрөлхийн одой төрсөн аппалуза үүлдрийн төлөөлөл. Бомбелийн биеийн өндөр бараг л 57 см ажээ.

Вайдеманн цагийг дэмий алдахыг хүсээгүй тул өөрийн бяцхан поннигийн хамт хүүхдийн цэцэрлэг, өндөр настайчуудын асрамжийн газар зэрэг сэтгэл зүйн эмчилгээ шаардлагатай газруудаар явж хүмүүсийг аз жаргалтай болгож байгаа ажээ. Сэтгэл зүйн эмчилгээний хүрээнд 3 болон үүнээс дээш насны хүүхэд морийг илж бас хөтлөөд зугаалж болно.

INA FASSBENDER / AFP / East News
INA FASSBENDER / AFP / East News

Сонирхуулж хэлэхэд, Пакумель суга таягтай мөн тэргэнцэртэй хүмүүсийг дагуулж явахад сургагдсан төдийгүй машин руу тусгай замаар орж чаддаг ажээ.

INA FASSBENDER / AFP / East News

“Зүгээр ч нэг хайр татсан амьтан биш юм. Түүнийгээ би байнга тэвэрч авахыг хүсдэг, илж, түүнд хайраа илэрхийлэхийг хүсдэг. Үнэхээр сайхан амьтан, миний хувьд юугаар ч орлуулшгүй найз” гэж эзэн эмэгтэй нь сэтгэлийн үгээ нээн хэлсэн байна.

Бид ч түүнтэй санал нэг байгаагаа нуухыг хүссэнгүй. Та гэртээ ийм амьтан тэжээх үү?

68
БахархмаарБахархмаар
14
ГоёГоё
14
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *