![](https://news.xopom.com/content-mn/uploads/2022/05/XopoM.com-Өөрийгөө-найруулагчийн-хувьд-хүч-сорьсон-алдартай-жүжигчдийн-15-сонирхолтой-кино-17.jpg)
Жүжигчнээс найруулагчийн сандалд шилжих – кино салбарт гарах энгийн тохиолдол. Алдартай жүжигчид зөвхөн дурангийн өмнө авьяас чадлаа гайхуулаад зогсохгүй мөн кино бүтээх явцыг хяналтдаа авахаар шийддэг ажээ. Өөрийн ажлыг ийн өөрчилсөн алдартай жүжигчдээс дурдвал: Клинт Иствуд, Бен Аффлек, Бен Стиллер болон Мел Гибсон зэрэг болно. Тэд жүжигчнээс алдартай найруулагчид болж олонд өөрийгөө таниулж чадсан. Тийм ч учраас энэхүү жагсаалтад багтсангүй.
Өнөөдрийн нийтлэлээрээ найруулагчийн үүргийг гүйцэтгэж үзэгчдийн зүгээс сайн үнэлгээ авсан жүжигчдийн уран бүтээлийг танилцуулахаар бэлдлээ. Тэдний туршилт үнэхээр амжилттай болжээ! Үүнийг IMDb-ийн үнэлгээ батална. Эдгээр кинонууд дэлхийн улс орнуудад ямар нэгэн хэмжээгээр өндрөөр үнэлэгдсэн байна.
Жүжигчдийн найруулсан ямар кино үзэгчдийн дунд ихэд алдаршсаныг үзэцгээе.
The Ides of March, 2011
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2022/05/XopoM.com-Өөрийгөө-найруулагчийн-хувьд-хүч-сорьсон-алдартай-жүжигчдийн-15-сонирхолтой-кино-01.jpg)
Найруулагч: Жорж Клуни
IMDb: 7.1
Клуни өөрөөс нь гадна жүжигчдийн хүчтэй бүрэлдэхүүнтэй кино юм: Райан Гослинг, Филип Сеймур Хоффман, Жеффри Райт, Эван Рэйчел Вуд, Пол Жаматти болон Мариса Томей.
The Brave, 1997
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2022/05/XopoM.com-Өөрийгөө-найруулагчийн-хувьд-хүч-сорьсон-алдартай-жүжигчдийн-15-сонирхолтой-кино-02.jpg)
Найруулагч: Жонни Депп
IMDb: 6.1
Гол дүрд Депп өөрөө мөн Марлон Брандо нар тогложээ.
Before We Go, 2014
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2022/05/XopoM.com-Өөрийгөө-найруулагчийн-хувьд-хүч-сорьсон-алдартай-жүжигчдийн-15-сонирхолтой-кино-03.jpg)
Найруулагч: Крис Эванс
IMDb: 6.8
That Thing You Do!, 1996
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2022/05/XopoM.com-Өөрийгөө-найруулагчийн-хувьд-хүч-сорьсон-алдартай-жүжигчдийн-15-сонирхолтой-кино-04.jpg)
Найруулагч: Том Хэнкс
IMDb: 6.9
Киноны дүрүүдийг Лив Тайлер, Шарлиз Терон болон Том Хэнкс өөрөө бүтээжээ.
A Quiet Place, 2018
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2022/05/XopoM.com-Өөрийгөө-найруулагчийн-хувьд-хүч-сорьсон-алдартай-жүжигчдийн-15-сонирхолтой-кино-05.jpg)
Найруулагч: Жон Красински
IMDb: 7.5
Сүүлийн жилүүдэд гарсан аймшгийн кинонууд дундаас амжилттайд тооцогдох уран бүтээл болсон. Стивен Кинг хүртэл энэ бүтээлийг магтсан байдаг. “The Office” цувралын хөгжилтэй залуу Жим Халперт киноны зохиолыг бичиж, мөн зураг авалтад оролцжээ.
Booksmart, 2019
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2022/05/XopoM.com-Өөрийгөө-найруулагчийн-хувьд-хүч-сорьсон-алдартай-жүжигчдийн-15-сонирхолтой-кино-06.jpg)
Найруулагч: Оливия Уайлд.
IMDb: 7.1
The Three Burials of Melquiades Estrada, 2005
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2022/05/XopoM.com-Өөрийгөө-найруулагчийн-хувьд-хүч-сорьсон-алдартай-жүжигчдийн-15-сонирхолтой-кино-07.jpg)
Найруулагч: Томми Ли Жонс
IMDb: 7.3
Dead Man Walking, 1995
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2022/05/XopoM.com-Өөрийгөө-найруулагчийн-хувьд-хүч-сорьсон-алдартай-жүжигчдийн-15-сонирхолтой-кино-08.jpg)
Найруулагч: Тим Роббинс.
IMDb: 7.5
Роббинс энэ киноны найруулагчаар ажиллаад “Оскар”-т нэр дэвшиж байсан удаатай. “The Shawshank Redemption” киноны гол дүрийн залуугаар нэрд гарсан жүжигчин шoронгийн хoригдлын тухай кино бүтээхэд нэг их гайхаад байх хэрэггүй болов уу. Гол дүрд нь Шон Пенн, Сьюзан Сарандон нар тогложээ.
One-Eyed Jacks, 1961
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2022/05/XopoM.com-Өөрийгөө-найруулагчийн-хувьд-хүч-сорьсон-алдартай-жүжигчдийн-15-сонирхолтой-кино-09.jpg)
Найруулагч: Марлон Брандо
IMDb: 7.1
The War Zone, 1998
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2022/05/XopoM.com-Өөрийгөө-найруулагчийн-хувьд-хүч-сорьсон-алдартай-жүжигчдийн-15-сонирхолтой-кино-10.jpg)
Найруулагч: Тим Рот
IMDb: 7.3
Кинонд тухайн үедээ төдийлөн алдартай байгаагүй Колин Фарелл, Тильда Суинтон нар тоглож байжээ.
Matilda, 1996
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2022/05/XopoM.com-Өөрийгөө-найруулагчийн-хувьд-хүч-сорьсон-алдартай-жүжигчдийн-15-сонирхолтой-кино-11.jpg)
Найруулагч: Дэнни Де Вито
IMDb: 6.9
ДеВито олон кино найруулаагүй ч гэлээ түүний “Duplex” инээдмийн киног (2001) сонирхож үзэхэд цагийн гарз болохгүй. Дүрүүдэд Бен Стиллер, Дрю Бэрримор нар тогложээ.
Wildlife, 2018
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2022/05/XopoM.com-Өөрийгөө-найруулагчийн-хувьд-хүч-сорьсон-алдартай-жүжигчдийн-15-сонирхолтой-кино-12.jpg)
Найруулагч: Пол Дано
IMDb: 6.1
Пол Дано кино бүтээгээд зогсохгүй мөн жүжигчин эхнэр Зои Казаны хамтаар зохиолыг нь бичжээ. Гол дүрүүдэд Жейк Жилленхол, Кэри Маллиган нар тоглосон юм.
Trees Lounge, 1996
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2022/05/XopoM.com-Өөрийгөө-найруулагчийн-хувьд-хүч-сорьсон-алдартай-жүжигчдийн-15-сонирхолтой-кино-13.jpg)
Найруулагч: Стив Бушеми
IMDb: 7.1
Antwone Fisher, 2002
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2022/05/XopoM.com-Өөрийгөө-найруулагчийн-хувьд-хүч-сорьсон-алдартай-жүжигчдийн-15-сонирхолтой-кино-14.jpg)
Найруулагч: Дензел Вашингтон
IMDb: 7.3
“Antwone Fisher” киноны зохиолыг хэн бичсэнийг мэдэх үү? Антуан Фишер!
A Bronx Tale, 1993
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2022/05/XopoM.com-Өөрийгөө-найруулагчийн-хувьд-хүч-сорьсон-алдартай-жүжигчдийн-15-сонирхолтой-кино-15.jpg)
Найруулагч: Роберт Де Ниро
IMDb: 7.8
Де Ниро жүжигчний хувьд гэмт xэрэг, триллер киноны дүрээрээ алдартай. Энэ төрөлд өөрийгөө найруулагчийн хувиар хүч сорьсон нь амжилттай болжээ.
Бонус: Man of Tai Chi, 2013
![](https://news.xopom.com/content-mn/uploads/2022/05/XopoM.com-Өөрийгөө-найруулагчийн-хувьд-хүч-сорьсон-алдартай-жүжигчдийн-15-сонирхолтой-кино-16.jpg)
Найруулагч: Киану Ривз
IMDb: 6.0
Тийм ээ, киноны үнэлгээ бусадтай харьцуулахад хавьгүй доогуур, гэхдээ Киану Ривзийг найруулагчийн зүгээс дурдахгүй өнгөрч даанч чадсангүй.
![Хөөрхөн](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/love.png)
![Буруу](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/angry.png)
![Гоё](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/heart.png)
![Ха Ха](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/haha.png)
![Гайхмаар](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/wow.png)
![Бахархмаар](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/yay.png)
![Харамсалтай](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/sad.png)
![Тэнэглэл](https://news.xopom.com/content-mn/plugins/tw-reactions/assets/img/style_1/poop.png)