“Сэтгэлд нэвтрэхүй: ярилцъя, ойлгоё, хүндлэе” арга хэмжээ 

0

 Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг, “Бадамлин” ТББ-аас хамтран олон нийтийн сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх, сэтгэл судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “СЭТГЭЛД НЭВТРЭХҮЙ: ярилцъя, ойлгоё, хүндлэе” үйл ажиллагааг 2022 оны 04 сарын 23-ны өдөр олон нийтэд нээлттэй зохион байгуулж байна.

Тус үйл ажиллагаанд зохион байгуулагч Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг, “Бадамлин” ТББ болон сэтгэл зүйн салбарын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг болон ном, гарын авлага, контент бүтээдэг байгууллагуудын төлөөллөөс нийт 10 байгууллага оролцож буйгаараа онцгой арга хэмжээ болж байна. Сэтгэлд нэвтрэхүй арга хэмжээгээр Монгол дахь сэтгэл судлалын салбарын хөгжил, шинэ дэвшилтэт арга, сайн туршлагуудыг танилцуулсан 14 илтгэл танилцуулагдана.

Мөн сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг  байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцан, ном, гарын авлагуудыг худалдан авах, сэтгэл зүйн асуудалтай холбоотой дэмжлэг үзүүлэх сэтгэл зүйн оношилгоо, үнэлгээ, зөвлөгөө зэргийн мэдээллийг авах боломж бүрдэж байгаа юм. Ковид-19 цар тахлын дараах олон нийтийн сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх зорилготой энэхүү арга хэмжээ төлбөргүй зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой.

Хэзээ:      2022 оны 04-р сарын 23-ны өдөр 11:00 цагаас

Хаана:      БГД, 10-р хороолол, Тоёота Топ Моторс төв

Үйл ажиллагааг зохион байгуулагч:

  • Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг
  • “Бадамлин” НҮТББ

Үйл ажиллагаанд оролцох сэтгэл зүйн байгууллагууд:

  • ANA center Mongolia
  • Focus on the family
  • Мета сэтгэл судлалын хүрээлэн
  • Монгол өрх сэтгэл зүйн хүрээлэн
  • Positive dadal
  • Psychology publishing
  • Сэтгэл заслын хөгжлийн хүрээлэн
  • Сэтгэл судлалын үндэсний төв
  • Хөөрхөн зүрх ТББ
  • Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэн

Үйл ажиллагааг дэмжигч байгууллагууд:

  • Топ Моторс ХХК
  • Саунд ов Монголиа ХХК
  • Майнд Плас ХХК

Арга хэмжээний талаарх мэдээллийг “Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг” фэйсбүүк хуудсаас авна уу.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *