
Бүсээ яаж чангалах уу гэж бодож байна уу? Reddit-ийн “Хэмнэлт”–ийнхэн танд туслахаар яарч байна: энд 2 сая гаруй хүн яаж даруухан амьдарч болох талаар зөвлөгөө өгчээ. Хамгийн сонирхолтой жишээнүүдийг энд түүвэрлэн бэлдлээ.
1. Нохойнд зориулсан гэрэл ойлгогчтой хантааз их үнэтэй байдаг, харин хүүхдийн багадсан хүрэм хамаагүй хямдхан тусна. Тэгээд захиалсан юм шиг таарахыг нь яана гээч!

2. Шинэ даавуу худалдаж авмаар байсан ч хуучин даавуугаа ашиглаж дуусахаас нааш авмааргүй санагдаад. Хивстэй болмоор байсан ч худалдаж авмааргүй санагдаад. Нэг сyмаар хоёр туулай бyyдаж чадсан шүү!

3. Би өндөр үнээр зөөлөн тоглоом худалдаж авахаас татгалздаг. Хүү маань (британийн) теле шоуны хэдэн дүртэй болмоор байна гэхээр нь эсгийнцрээр өөрөө хийж үзсэн юм

4. Цэцэрлэгт розмарин сүрхий өтгөн ургаж, тэгэхээр нь угаалгын өрөөний үнэрийг сэргээх гээд хэсэг мөчир өлгөлөө. Шүршүүрт орохоор уур нь үнэрийг улам дэгдээж бүр сайхан үнэртдэг юм байна аа.

5. Дэгээ зүгээр нэхсэн шалны алчуур

6. Би цамцны запонк-д мөнгө үрэхээргүй тийм л харамч хүн. Би өөрөө урланд ажилладаг хүн л дээ

7. Тэднийг заслагад оруулсны дараа малын эмч тусгай хүзүүвч өгөөгүй юм, ингээд өөрсдөө гар доор бэлэн байгаа зүйлээ ашиглахаар шийдлээ

8. Саван нимгэрсэн ч гэсэн дуустал нь хэрэглэх л хэрэгтэй: нимгэрсэн саванг нойтон байхад нь шинэ саванд сайтар дарж наагаад бүрэн хатаахад л хангалттай

9. Цар тахал эхлэх үеэр би мод, гялгар уутаар энэ хүлэмжийг барьсан юм. Өнгөрсөн өвөл 60 см хүртэл зузаантай цас орсон, бас хүчтэй салхи шуурга ч боллоо. Энэ бүгдийг давгүй даваад гарсан шүү

10. Эхнэртээ хийж өгсөн цэцэрлэгийн тэрэг. Худалдаж авсан материал бараг байхгүй дээ: урьд нь ашиглаж байсан, дахин боловсруулсан болон үнэгүй материалаар хийлээ.

11. Сүйт бүсгүй маань халаасыг индүүгээр индүүдмээр байна гээд. Даанч надад тэр индүү нь байдаггүй. Би хоолны сав, буцалсан халуун усаар яаж индүүдэж болдгийг зааж өглөө. Бас шүршдэг ус ч хэрэгтэй. Миний бага насны туршлага гэх юм уу даа, би ядуу гэр бүлд өссөн хүн

12. Би явуулын кофены газартай: хэрэглэсэн сүүний саваар кофены тавиур хийж болдгийг сая л мэдлээ

13. Мини-хөргөгч ажиллахаа больчихсон юм. Эхнэр гаргаж хаяад шинийг авъя гэнэ. Хөргөгчний эвдрэлийн асуудлыг яаж тодорхойлж, засаж болох талаар хэд хэдэн бичлэг үзлээ. Ачаалал тохируулагч эвдэрсэн гэдгийг ойлгоод зассан, одоо зүв зүгээр хэвийн ажиллаж байна

14. Би гэрлээ өөрөө өнгөлж үзээд үр дүнгээр нь бахархан сууна. 100 гаруй доллар хэмнэлээ гэсэн үг, засвар үйлчилгээнд бол үнэхээр үнэтэй үйлчилгээ шүү

15. Би охиндоо “охид”-ын бүтээлэг худалдаж авч өгөхөөс татгалзсан, ахынх нь ийм сайхан бүтээлэг байхад бүгдийг дахин ашиглах хэрэгтэй

16. Намар хэрэг болох зөвлөгөө: алимны мод тарьдаг ихэнх хүмүүс ургацаа хураадаггүй. Түүгээд авч болох уу гэхэд тэд нэг их үнэрхдэггүй юм

17. Сүйт бүсгүйн маань шинэ жилийн гацуур мод

18. Шинэ тэшүүр худалдаж авахын оронд би комиссын бараа худалдаж авсан юм. Угаалгын зөөлөн бодисонд хийж угаагаад маркераар чимэглэсэн. Маркер нь даавуунд зориулсан, оёдлын туслах материалын дэлгүүрт өнгө өнгөөрөө зарагддаг юм байна

19. Энэ картон хайрцаг түүний хэвтэх дуртай газар болсон (хэн ч хэрэглэхээргүй болтол хуучирсан ванны алчуурыг дагалдуулав)

20. Цэцэрлэгийг өвөлд бэлдэх нь. Намар унасан навчин дээр тор эсвэл өөр ямар нэгэн зүйл тавьж салхинд хийсэхээс нь хамгаална. Дараа нь цас орохоос өмнө брезентээр хучаарай. Хавар нь хөрс хурдан дулаацна, харин навч нь бордоо болчихдог. Үүний ачаар илүү өтгөн бас шим тэжээлтэй өвс, ногоо ургадаг юм

21. Мөнхийн ногоон сонгинотой байх миний шалгарсан үр дүнтэй арга

22. Талх дуусаж, ганц талхны төлөө дэлгүүр явалтай нь биш (ганц талхаар дуусахгүйг бид бүгд сайн мэдэж байгаа). Ингээд шарах шүүгээгээ ашиглаж талх барихаар шийдсэн юм… Амьдралдаа хэзээ ч ийм амттай талх идэж үзээгүй юм байна шүү

23. Бүжиндээ зориулж картонон цаасаар хайрцаг хийсэн юм. Би 70 долларын үнэтэй хайрцаг хараад санаа авсан, миний хийсэн энэ хайрцаг ер нь л дутахгүй дээ. Үүнээс гадна бүжинд бол гадаад өнгө үзэмж огт хамаагүй байх нь ойлгомжтой

24. Эвдэрсэн хайруулын тавагны шинэ амьдрал: бага зэрэг будаг ашиглаад л чимэглэлийн гоё тавагтай боллоо

25. 15 долларын үнэтэй толбо болсон том цамцаа оллоо, одоо 128 доллар гэж байна лээ. Цамцыг будсан, тэр цагаас хойш миний өмсөх дуртай цамц болсон шүү

26. Ямар ч асуудалгүй, хэвийн ажиллагаатай V6 Dyson тоос сорогч оллоо. Хогийн савыг нь сайтар цэвэрлэхэд болохоор байсан юм байна. Хүмүүс юмаа хайрлахгүй, шууд гаргаж хаяад байдаг нь харамсалтай

27. Том хэмжээтэй аяга таваг угаагчийг дундуур нь гурав хуваалаа

28. Пүүзийг минь оёж өгсөн ээждээ баярлалаа

29. Утас, бичгийн хэрэгслийн зүү хоёрт баярлалаа

30. Шинийг худалдаж авахын оронд хуучин чихэвчээ янзлахаар шийдсэн юм. Ганц хоёр хямд зөөлөвч авч солиод л цоо шинэ болчихлоо

Аль санаа нь танд илүү таалагдаж, хэрэгжүүлмээр санагдсан бэ?








Overthinker Wolf
2022/03/29 at 07:09
Hha bi bas ter ah shig
Laptop oo tegj zassan
90k hemnej chadsan shuu