Хонда брэндийн 65 жилийн ойд зориулсан гайхалтай сурталчилгаа

0

Хонда брэндийн 65 жилийн ойд зориулсан гайхалтай сурталчилгаа1959 оноос хойш Дэлхийн хамгийн том мотоцикл үйлдвэрлэгч байсаар ирсэн, түүнчлэн жил бүр 14 сая гаруй дотоод шаталтат хөдөлгүүр үйлдвэрлэн гаргадаг тоо хэмжээгээрээ Дэлхийн хамгийн том дотоод шаталтат хөдөлгүүр үйлдвэрлэгч хэмээгддэг Хонда /Honda/ брэндийн 65 жилийн ой энэ жил тохиож буй. 2001 онд Японы хоёр дахь том автомашин үйлдвэрлэгч болсон энэхүү брэнд Дэлхийн хэмжээнд томоороо 8-д тооцогддог. 1948 оны 9-р сарын 24-нд Японы инженер Сойчиро Хонда /Soichiro Honda/, Японы бизнесмэн Такео Фужисава /Takeo Fujisawa/ нарын хамтран байгуулсан уг брэндийн 65 жилийн ойд зориулж, бие даасан бүтээлч харилцаа холбооны Виеден + Кеннеди Лондон /Wieden + Kennedy London/ компани “Hands” нэртэй сурталчилгааны видеог бүтээсэн байна. Хонда компаний ололт амжилт, шинэчлэлтүүд болон инженерүүдийн шилдэг шийдлүүдийг жижигрүүлсэн загваруудаар маш ухаалаг, бүтээлч байдлаар харуулсан энэхүү видеог тухлан үзэж сонирхохыг урья.

 
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. wda

    2013/07/29 at 15:13

    ooo laitai2

  2. Battsogt23

    2013/09/01 at 14:11

    Гайхалтай реклам болжээ.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *