Гэрийн нөхцөлд хэрхэн үрсэлгээ хийх вэ? Танд ердөө хуванцар сав, багахан хөрс байхад л хангалттай

3

Жирийн нэг ундааны хуванцар сав, ариун цэврийн цаасаар гэрийн нөхцөлд ургах чадвартай үрсэлгээ хийж болно гэж хэн хүний санаанд орж ирэхгүй байсан болов уу. Тэгээд ч зогсохгүй бас элдэв шавар шавхайтай хутгалдахгүйгээр, услаж бордох гэлгүйгээр үрсэлгээгээ ургуулан томруулж (ядаж л ургаж эхлэх үед нь) болно.

Бүх хүмүүс энэхүү аргыг заавал мэдэж авах хэрэгтэй гэж бодож байна. Учир нь энэ бол үнэхээр сайн арга юм шүү.

Гэрийн нөхцөлд үрсэлгээгээ хэрхэн ургуулах вэ?

Энэ удаа гэрийн нөхцөлд үрсэлгээг ургуулахад тань тус болох энгийн бус боловч үр дүнтэй аргуудыг танилцуулъя.

© DepositPhotos

Хуванцар саванд үрсэлгээ суулгаж ургуулах нь ихээхэн хэмжээний цаг хугацаа хэмнэдэг байна. Том хайрцаг тавих тусгай газар хэрэггүй учир орон зай угаас дутмаг байранд бүр ч их хэрэгтэй юм. Мөн үрсэлгээ суулгах хөрс хэрэггүй нь багагүй хэмжээний мөнгө хэмнэхээс гадна ариун цэврийн хувьд ч бас ашигтай байна. Аливаа үрсэлгээ хийхэд хөрс шороо гэрт асгарч байдаг зовлон энэ аргад ямар ч хамаагүй гэсэн бас нэг сайн тал бий.

Үрсэлгээг ургуулах нь

1. Юуны түрүүнд танд өнгөгүй хуванцар сав хэрэгтэй. Саваа дундуур нь хувааж хоёр завь мэт хэлбэртэй болгоно. Ингээд үрсэлгээ хийх сав маань бэлэн боллоо.

2. Энэхүү завь мэт хэлбэртэй болсон хэсэгтээ ариун цэврийн цаасыг 7-8 давхарлан тавина.

3. Одоо энэ цаасаа ус шүршигч ашиглан сайтар норгох хэрэгтэй. Харин ус нь бага зэрэг бүлээн байх нь дээр юм шүү. Илүүдэл чийгийг саваа доош нь харуулах замаар зайлуулж болох ба энэ үед цаас унахгүй, байрандаа байх болно.

© DepositPhotos

4. Норсон цаасан дээрээ үрээ тавина. Халбагаар бага зэрэг дарах байдлаар сайн наалдуулж, суулгаж өгч бас болно.

5. Одоо хуванцар саваа гялгар уутанд хийж үзүүрийг нь зангидна. Ийм байдлаар бичил хүлэмж бий болгох юм.

6. Энэ энгийн гэмээр хүлэмжинд үр маань хоёроос гурван долоо хоног ургана. Нэгэнт битүү хүлэмжинд ургуулж байгаа учраас услах шаардлагагүй ба доторх чийгтэй орчин нь үр ургахад хангалттай юм.

7. Илүү том ургамлын үрсэлгээ хийхийн тулд зүссэн савныхаа ёроолд сармисны хумс, бага зэрэг хар шороо зэргийг хийгээд дээрээс нь ариун цэврийн цаасаа хийнэ. Дээрээс нь өмнөхтэй адил үрээ хийх ба сармисны хумс нь янз бүрийн мэрэгчээс хамгаалах бол цаас нь үр ургахад хэрэгтэй чийгийг татаж байх ажээ.

Иймэрхүү байдлаар хувцанцар саванд тарьсан үрсэлгээ нь жирийн аргаар тарьсан үрсэлгээнээс илүү хурдан ургадаг байна. Мөн үндэс нь том, сайн салаалдаг, навч цэцэг нь ч амархан ургадаг гэнэ.

Зөвлөгөө

Цэцэг ногоо тарина гэдэг маш хэцүү зүйл мэт санагддаг. Нэгэнт гэрийн тагт, орон сууцнаас өөр юмгүй эсвэл зусландаа үнэтэй хүлэмж барих нь гэр бүлийн төсөвт дэндүү хүнд тусахаар бол яах вэ?

Хамгийн энгийн, хямд, сайн арга бол хуванцар саванд үр ногоо тарих юм. Ингээд танд өгсөн дээрх зөвлөгөөг та дагаснаар гэрийнхээ цонхны тавцан дээрээ сайхан ургамлын бичил цэцэрлэгтэй болох болно.

© DepositPhotos

Ийм байдлаар ямар ч төрлийн ургамлыг тариалж болдог байна. Улаан лооль, өргөст хэмх, хаш… гэх мэт.

Бас хуванцар саванд үрсэлгээ хийж ургуулснаар та хоёр талын ашиг олох бөгөөд энэ нь: та савны мөнгө хэмнэх болон байгаль орчинд ээлтэй байгаа явдал юм.

Ойр дотнын хүмүүстээ ямар нэгэн төвөггүйгээр гэрийн нөхцөлд үрсэлгээ хийж болох энэхүү аргыг заавал хэлж өгөөрэй. Тэд таны энэ зөвлөмжинд сэтгэл хангалуун байх болно гэдэгт итгэлтэй байна.

71
ГоёГоё
15
ГайхмаарГайхмаар
10
ХөөрхөнХөөрхөн
9
БахархмаарБахархмаар
5
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Б. Ник

    Б. Ник

    2020/04/10 at 20:43

    баярлалаа

  2. Tungalag Budsuren

    Tungalag Budsuren

    2020/04/11 at 08:40

    baurlalaa urslegeegee hiichiheed dahin shoroond suulgah uu

  3. Lkhamaakhuu Ganchuluun

    Lkhamaakhuu Ganchuluun

    2020/04/11 at 10:00

    хуванцар саванд тарихаар ГМО бүтээгдэхүүн болохгүй юу?

  4. Х. Дашням

    Х. Дашням

    2020/04/11 at 12:46

    Urtnasan Uka

  5. Erkaa Erdenebat

    Erkaa Erdenebat

    2020/04/11 at 22:04

    Yrii ni haana zardag ym

  6. Altangerel Gaanjuursvren

    Altangerel Gaanjuursvren

    2020/04/12 at 14:51

    Saihan zuvulguu ugsund bayrlalaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *