Япон эр нохойны амьдрал ямар байдгийг өөрийн биеэр мэдрэхийн тулд 15,000 доллар зарцуулж колли нохойны өмсгөл хийлгэжээ

0

Тосо гэх нууц нэртэй япон эр гэрийн тэжээвэр нохойны амьдрал ямар байдгийг өөрийн биеэр мэдрэхээр шийджээ. Түүний энэ хачин мөрөөдөл саяхан биелсэн юм. Үүний тулд тэрээр коллигийн хувцас яг өөрийнхөө хэмжээгээр захиалж өмсөөд өөрийнхөө “дотоод би”-гийн бичлэгийг хийх болжээ.

Тосо нохойны амьдралаар амьдарч үзэхээр шийдсэн юм – гэрийн тэжээвэр амьтан байх ямар байдгийг өөрийн биеэр мэдрэх мөрөөдлөө биелүүлэв. Яг нохой шиг харагдах тусгай өмсгөл оёдог Zeppet компанид захиалга өгч тохирох хэмжээгээр нь өмсгөл оёулжээ. Уг өмсгөлд ойролцоогоор 2 сая йен зарцуулсан байна. Мангар санаа санагдах ч өмсгөл үнэхээр жинхэнэ юм шиг харагдана.

zeppet.com

Захиалгыг хүлээн авангуут япон эр хувцсыг тэр дор нь өмсөж бичлэг хийжээ. Колли үүлдрийн нохойны бичлэгээ олон нийтэд хүргэх үүднээс YouTube суваг ажиллуулсан байна. Залуугийн санааг хүмүүс өөр өөрийнхөөрөө хүлээж авах нь ойлгомжтой, гэхдээ залуу алдаршиж байгаа нь илт. Түүнийг японы ТВ-шоугаар хүртэл гаргасан байна. Өөрийгөө хөгжөөх гэж л энэ санааг анхлан гаргасан, олон түмэн ингэж нааштай хүлээж авна гэж огт бодоогүй хэмээн залуу ярьжээ.

twimg.com

Zeppet компанийн төлөөлөгчийн хэлж байгаагаар бол уг өмсгөлийг хийхэд хэд хэдэн нарийн зүйл дээр ажиллахад хүрсэн гэв. Өмсгөлийг бүтээхэд 40 гаруй хоног зарцуулжээ: “Өмсгөлийг хийхийн тулд бид коллигийн гэрэл зургуудыг маш олон талаас нь судалж үзсэн. Үүнээс гадна өмсгөлийн гадна давхаргыг далдлах зорилгоор арьсыг нь илүү хөвсгөр хийхээс өөр аргагүй байлаа. Өмсгөлийн ам нь онгойж, хаагддагаараа амьд гэмээр” хэмээн компанийн төлөөлөгч ярьжээ.

twimg.com
scoopwhoop.com

4
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *