Зөвхөн Японд л олж харж болох хэн бүхний хайрыг татам 15 зүйлс. Тэд иргэддээ дээд зэргээр санаа тавьж, халамжилдаг

0

Робот гэх мэт шинжлэх ухааны гайхалтай ололтуудаас гадна хооллож байх үед цүнхээ хийх сагс өгөх зэрэг энгийн зүйлсээрээ япончууд цаг ямагт бусдын анхаарлын төвд байдаг билээ. Манай сайт уншигч танд энэ мэт энгийн боловч асар их агууламжтай зүйлсээс хүргэхээр бэлдлээ.

1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан автомашины наалт

© depositphotos.com, © depositphotos.com

Олон улсад хэрэглэгддэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг тодорхойлдог тэмдэгт тэргэнцэр дээр сууж буй хүнийг дүрсэлсэн байдаг билээ. Гэтэл уг тэмдгийг Японд шүхэрний ишэнд дөрвөн навч байрлуулсан мэт тэмдгээр дүрсэлдэг ажээ. Учир нь тэд олон улсад хэрэглэгддэг уг тэмдэг нь хүмүүст хөгжлийн бэрхшээлтэй хүн бүр тэргэнцэртэй байдаг гэдэг ойлголтыг төрүүлнэ гэж үздэг байна. Харин хошоонгор цэцгийн дөрвөн навч нь тун ховор тохиолддог тул азыг билэгддэг аж. Иймээс япончууд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн олонх хэсгээс өөр гэдгийг бусдад ойлгуулахын тулд уг навчийг ашигладаг гэнэ.

 

2. Өндөр настан машин жолоодож буйг анхааруулсан тэмдэгт

© shutterstock.com

Энэхүү тэмдгийг 70 буюу түүнээс дээш насны жолоо барьдаг хүмүүст өгдөг бөгөөд 75 буюу түүнээс дээш насны хүмүүс уг тэмдгийг заавал машин дээрээ байрлуулах ёстой байдаг. Ингэснээр замын хөдөлгөөнд оролцож буй бусад хүмүүс илүү сонор сэрэмжтэй жолоодож, осол гаргахаас сэргийлэх боломжийг бүрдүүлдэг байна. Энэ тэмдэгтэй тээврийн хэрэгсэл нь тусгай үүргийн тээврийн хэрэгслийн зогсоолд байрших боломжоор мөн хангагдсан байдаг.

 

3. Хөл хүнд эмэгтэйчүүдийн тэмдэг

© TORU YAMANAKA / AFP / Getty Images

Хэвлийд маань хүүхэд бойжиж байна гэж бичсэн энэхүү тэмдгийг хөл хүнд бүсгүйчүүдэд өгдөг бөгөөд энэ тэмдэгтэй эмэгтэйчүүдийг олон нийтийн тээврээр үйлчлүүлэх үед суудал тавьж өгөх зэргээр тусалж дэмждэг ажээ. Энэ тэмдгийн гол зорилго нь жирэмсний үеийн стрессийг бууруулж, хүндрэлтэй асуудлуудыг нь шийдэх гэнэ.

 

4. Халаагчтай, угаалтууртай суултуур

© depositphotos.com, © shutterstock.com

Японы чамин суултуурнуудын тухай яриа их гардаг шүү дээ. Тэгвэл өвлийн улиралд халаагууртай суултуур мөн байдаг бөгөөд угаалтуурын ус нь суултуурын усны сав руу ордог шийдэлтэй ч бий. Энэ нь усны хэрэглээг хэмнэх чухал ач холбогдолтой аж.

 

5. Караокены “чимээгүй” микрофон

© mami_kumagai310 / instagram

Хэрэв та нийтийн байранд амьдардаг бол хөршүүд тань дуу чимээ их гаргаж байна гэж гомдоллох тохиолдол байсан биз ээ. Ялангуяа гэртээ караоке дуулах үед ийм явдал олон тохиолддог. Харин японы нэгэн компани таны дуулж буй дууны чимээг 70 хувь багасгах чадвартай микрофон зохион бүтээжээ.

 

6. Хараагүй хүмүүст зориулж өдөр тутмын хэрэгцээт зүйлс дээр брайль үсгээр тэмдэглэгээ хийсэн байдаг

© shutterstock.com, © shutterstock.com

Японд брайль үсгийн хэрэглээ бусад оронтой харьцуулахад түгээмэл байдаг ажээ. Тэд архи болон бусад уух зүйлсийг ялгахын тулд лонх болон саван дээр брайль үсгээр бичсэн байдаг бөгөөд суултуурны товч, газрын зураг, галт тэрэгний маршрут, цавууны сав зэрэг бүхий л зүйлс дээр брайль үсгэн тэмдэглэгээ хийсэн байдаг.

 

7. Хараа муутай хүмүүст зориулж явган хүний замын захаар шар хүрээ татсан байдаг

© shutterstock.com

Сейчи Мияакэ Брайль үсгээс санаа авч хараа муутай хүмүүст зориулан явган хүний замын захаар шар хүрээ татах шийдэл бодож олж байжээ. Шар хүрээ татахын учир нь хараа муутай хүмүүст замын захыг ялгаж харахад хялбар болгох зорилготой байна. Шар хавтангууд дээр цэгэн хээ гаргаж өгсөн нь хараагүй хүмүүсыг зүг чигээ олж алхахад туслах зорилготой ажээ.

 

8. Шүхэрний цоожтой өлгүүр

© shutterstock.com

Японы зарим газруудад шүхрээ хулгайд алдахаас сэргийлэх зорилготой шүхэрний цоожтой өлгүүр байдаг ажээ. Энэ нь нойтон шүхэр барьж шал норгох болон хэн нэгнийг шүхрээр цохихоос сэргийлэх давуу талтай.

 

9. Төлбөр авах тавиур

© shutterstock.com

Төлбөрийн тавиур нь боловсон байдлаас гадна үйлчлүүлэгчийг төлбөрөө бодитой хийж буй эсэхийг харахад хялбар болгодог байна. Мөн түүнчлэн зоос газарт унах эрсдлийг ч багасгадаг.

 

10. Нийтийн утасны бүхээг нь тэргэнцэртэй хүмүүс хэрэглэхэд зохицсон байдаг

© depositphotos.com, © depositphotos.com

Ухаалаг утасны хэрэглээ өндөр болсон хэдий ч Японд төлбөртэй утасны бүхээгийг болзошгүй гамшигт зориулан хэрэглэхэд бэлэн байдалд байлгасаар буй билээ. Энэхүү утасны бүхээгүүд нь тэргэнцэртэй хүмүүс ч хэрэглэж болохуйц өндөртэй байдаг ажээ.

 

11. Сонсголын бэрхшээлтэй жолоочид зориулсан тэмдэг

© depositphotos.com, © depositphotos.com

Сонсголын бэрхшээлтэй жолооч гэсэн тэмдгийг зөвхөн Япон оронд хэрэглэдэггүй хэдий ч тэдний ашиглаж буй тэмдгийн утга агуулга нь маш сонирхол татам ажээ. Уг тэмдэг нь эрвээхий хэлбэртэй чихний дүрс байх бөгөөд японоор сонсох (chou) болон эрвээхий (chouchou) гэдэг үг ойролцоо дуудлагатай тул ийн дүрсэлсэн гэнэ.

 

12. Хүүхдүүдийг ачаалал ихтэй замаар аюулгүй гарахад зориулсан дарцаг

© shutterstock.com, © depositphotos.com

Японд хүүхдүүдийг зам хөндлөн гарахад нь туслах зорилготой дарцагнуудыг гарц дээр байршуулсан байдаг бөгөөд хүүхдүүд зам хөндлөн гарахдаа уг дарцгийг барьж гардаг аж. Ингэснээр жолооч нар илүү сонор сэрэмжтэй байж, осол гарах магадлал буурдаг байна. Хүүхдүүд барьж зам хөндлөн гарсан дарцгаа гарцны нөгөө талд орхиод явдаг ажээ.

 

13. Барилгын ажлыг болгоомжтой бөгөөд аюулгүй байдлыг маш сайн хангаж явуулдаг

© depositphotos.com, © depositphotos.com

Барилгын ажлыг бусдад саад болохгүй, чимээ багатай явуулахыг япончууд хамгаас эрхэмлэдэг. Иймээс ч зарим барилгын ажлууд тодорхой цагийн хуваарийн дагуу явагддаг ажээ. Харин ямар нэгэн зохицуулалт хийх боломжгүй тохиолдолд явган зорчигчдод анхааруулах болон явж буй чиглэлийг нь өөрчлөх зорилготой хараа булаам эд зүйлсийг ашигладаг байна.

 

14. Савлагаатай хоол хүнсийг нь задалж хэрэглэхэд хялбар байдаг

© shutterstock.com, © shutterstock.com, © shutterstock.com

Японы савлагаатай хүнсийг задалж хэрэглэхэд тун хялбар байдаг. Энэ нь тэдний үйлчлүүлэгчээ дээдэлдэг чанартай холбоотой болов уу.

 

15. Буга идэж болохуйц уут

© depositphotos.com

Японы Нара хотод сүүн картон болон будааны шигшдэс ашиглан хийсэн пластик уут үйлдвэрлэдэг ажээ. Энэ нь жуулчид задгай байгальд уутаа хаяснаас үүдэлтэйгээр буга уут идэхээс сэргийлж, байгаль орчныг хамгаалах үндэс болдог ажээ.

Эдгээр зүйлсийг та Японд харж байсан уу? Манай оронд энэ төрлийн зүйлсээс аль нь байдаг вэ? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

7
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *