22 удаа гэрлэсэн аз жаргалтай хос

0

22 удаа гэрлэсэн аз жаргалтай хос


Хурим гэдэг бол хүний амьдралын хамгийн дурсамжтай, хамгийн гайхалтай үе байдаг учир энэ онцгой үеийг 32 настай Alex Pelling болон түүний 30 настай гэргий Lisa Grant нар дахин дахин тэмдэглэхийг хүссэн байна. Тэдний хурим бүтэн нэг жилийн турш үргэлжилсэн ба тодруулбал Зүүн Йоркшироос эхлэн Дэлхийг тойрон аялсан залуу хос Дэлхийн янз бүрийн улс орон, газар нутгуудад дахин дахин хуримаа хийжээ. Дэлхийн 22 улс орноор аялахдаа очсон улс орон бүрдээ хуримлаж, нийт 22 удаа хуримаа хийсэн тэдний аялалд одоо дахин 8 удаа хуримаа хийх улс үлдээд байгаа аж.

Хосууд 11 жилийн өмнөөс бие биенээ мэдэх болсон ба өнгөрсөн жил хуримаа хийсэн байна. Энэхүү зурган дээр тэдний аялалдаа унасан машин харагдаж байна.

Манчестерийн Didsbury дэх энэ ёслол тэдний хуримнуудын анхных нь байжээ. Alex, Lisa нар одоо бие биедээ улам их хайртай болж байгаагаа хэлжээ.

Тэдний энэ онцгой санаа тэднийг гэрлэх газраа сонгож байх үед орж ирсэн гэнэ. Энэхүү зурган дээр Коста Рика дахь хуучин хөлөг онгоцон дээр хуримын ёслол үйлдэж байгаа залуу хосууд харагдаж байна.

Хосууд янз бүрийн улс орнуудад тухайн улс орны ёс заншил, уламжлалын дагуу бяцхан хуримын ёслол хийхээр шийджээ. Зураг дээр Перуд хийсэн ёслол харагдаж байгаа ба тэдний хэлснээр энэ ёслол нь хамгийн сэтгэл хөдлөм байсан гэнэ.

Сиэтл дэх цэцгийн дэлгүүр доторх ретро романс. Тэдний онцгой өдрүүдийн нэгийг гэрэл зурагт мөнхлөн үлдээхэд нутгийн гэрэл зурагчин Jonas Seaman тусалсан байна.

Чамгүй их хөрөнгө зарлагадах аялалаа зохион байгуулахын тулд Alex, Lisa нар машин угаалгын газар болон Alex-ын машиныг зарж, аялалдаа унах гэр-машиныг худалдаж авчээ. Зураг дээр Холливудад цус сорогчийн дүрд хувирч, ёслол үйлдсэн Alex, Lisa нар харагдаж байна.

Alex хэлэхдээ олон улс орнуудад тэдэнд туслах хүмүүс байгаагүй бол тэд аялалаа амжилттай зохион байгуулж чадахгүй байсан гэжээ. Зураг дээр Эквадорт хийсэн нууцлаг ёслол харагдаж байна.

Залуу хосууд өөрсдийн хуримын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, зурган мэдээлэл хүргэж байсан ба хэрвээ хүсвэл хуримнуудынх нь аль нэгэнд оролцох боломжийг ч олгож байсан байна. Зураг дээр Коломбиа улсын үндэсний хуримын хувцастай ёслол үйлдэж байгаа нь харагдаж байна.

Хосууд Peggy хэмээн өхөөрдөн нэрлэсэн гэр-машинтайгаа Лас Вегаст.

Тэдний энэхүү гэрлэх ёслолуудад олон гэрэл зурагчид үнэ төлбөргүй оролцсондоо маш баяртай байсан ба хуримын зурагнуудыг мэргэжлийн хэмжээнд авч өгсөн байна. Эл Салвадорын далайн эрэг дээрх залуу хос.

Канадын Banff хотын мал аж ахуйн фермд гэрлэж байна.

Белизе улсад гэрлэж байгаа Alex, Lisa нар

Никарагуад нар жаргах үеийн гайхамшигт мөч

Alex-ын хэлснээр тэд хэзээ ч маргалдаж муудалцаж байгаагүй ба анхныхаа хуримнаас хойш гэр-машинд хамтдаа амьдарч, 24 цагийн турш хамт байсан ч нэг ч удаа ам мурийгаагүй гэнэ. Зураг дээр Мексикт усан доор хийсэн хурим харагдаж байна.

Квебект усан үзмийн талбайд хуримлажээ.

Lisa Белизед. Гондурасын Утила арал дээр хийсэн тэдний хуриманд нэгэн уригдаагүй зочид байсан нь аалзнууд байсан гэнэ.

Хавайд хийсэн тэдний хуриманд далайн гахай нэгджээ.

Коломбиад хуримын ёслолынхоо дараа

Канадын Ванкуверт

Индиан хурим

Мексикийн эрэг рүү хөдлөхийн өмнө Ванкуверын нисэх онгоцны буудал дээр Lisa хуримын цэцгээ шидэж байна.

Мексикийн эрэг дээр

Гватемалд

Гватемалд нутгийн тод өнгөтэй хуримын хувцас өмссөн хосууд хуримлаж байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. MUNHJARGALTUGULDUR

    2012/08/19 at 20:31

    arai olon ymaa

  2. MloyalM

    2012/08/19 at 20:35

    shan sanagdla

  3. Зочин

    2012/08/19 at 23:40

    yun ch bayan iin?

  4. jerry-man

    2012/08/20 at 10:22

    хха мөнгө олоод энгэж болно шдээ

  5. Зочин

    2012/08/27 at 18:16

    hairan mungu ih l bayjavascript:justreturn()an ulsuud bna

  6. Зочин

    2012/09/10 at 14:15

    goyo yumaa taalagdjina

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *