Махчин загасны дaйралтад өртөж нэг гараа алдсан ч амьд үлдэж чадсан Бетани Хэмилтон хэмээх бүсгүйн гайхалтай түүх

0

Одоогоос 13 жилийн өмнө аварга махчин загасны дaйралтад өртөн зүүн гараа тасдуулж, амьд үлдсэн Бэтани Хэмилтон хэмээх бүсгүйн талаар бид өмнө нь мэдээллэж байсан билээ. Боломжгүй мэт зүйлээс амь гарч чадсан тэрээр өдгөө аз жаргалтай амьдралаа үргэлжлүүлж, 4 дэх хүүхдээ өлгийдөн авахаар зэхэж буй аж.

Аз жаргалтай гэр бүл нь өнөр өтгөн болохоор зэхэж байна

© bethanyhamilton / Instagram

2010 онд аварга махчин загасны дaйралтад өртөж, өрөөсөн гараа алдаж олны танил болсон серфингийн тамирчин Бэтани Хэмилтон энэ сарын 14-ний өдөр хөл хүнд болсон тухайгаа мэдэгджээ. Инстаграм хуудастаа нийтэлсэн гэр бүлээрээ серфингээр зугаалж яваа бичлэгийнхээ тайлбарт тэрээр “Тун удахгүй манай гэр бүл зургуулаа болно” хэмээн бичжээ.

© bethanyhamilton / Instagram

2 настай Мика, 4 настай Уисли, 7 настай Тобайас нэртэй гурван хүүхэдтэй жаргалтай гэр бүлийн эзэгтэй болсон тэрээр тус бичлэгтээ, “Нөхөр бид хоёр гэр бүлээ өнөр өтгөн, аз жаргал дүүрэн байлгахыг хүсдэг. Иймээс бид дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авахаар бэлдэж байна. Гэр бүл бол хамгаас үнэ цэнтэй зүйл” хэмээн өгүүлжээ.

© bethanyhamilton / Instagram

Бетани Хэмилтон өөрийн дагагчиддаа хүний амьдралд гэр бүлээс илүү зүйл үгүй бөгөөд материаллаг хүсэл сонирхлоос илүүтэйгээр аз жаргал, баяр баяслыг хором мөч бүрт мэдэрч явахыг уриалж, хүмүүст эерэг уур амьсгал түгээхийг зорьдог.

11
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *