Өнгөрсөн долоо хоногийн хамгийн нөлөө бүхий 33 гэрэл зураг

0

Долоо хоног бүрийн төгсгөлд бид тухайн долоо хоногийн хамгийн гайхалтай гэсэн зургуудыг түүвэрлэн танд хүргэдэг билээ. Бид эндээс л өнгөрсөн долоо хоногийн хамгийн хөгжилтэй, хамгийн баяр хөөртэй, хамгийн харамсал төрүүлэм зурагнуудыг хардаг билээ.

1. 2015 оны дөрөвдүгээр сарын 9-нд Токиод Kabukicho худалдааны дүүргийн Gracery Shinjuku зочид буудлын цонхоор Гозилла гэх аварга үлэг гүрвэл бодит байдалтайгаар харагдаж байсан юм.
Энэ сард нээгдэх кино театр, зоогийн газар, 970 өрөөтэй зочид буудал зэргийг багтаасан шинэ цогцолборын гол дүр төрх нь Гозилла байх юм.Өнгөрсөн долоо хоногийн хамгийн нөлөө бүхий 33 гэрэл зураг 1

2. Лаура Акулина өөрийн хоёр настай Rottweiler Брут гэх хиймэл хөлтэй нохойгоо гэрийнхээ ойролцоох замаар хиймэл хөл дээр нь алхуулж сургаж буй зураг. Нохой нь жоохон гөлөг байхдаа 4 сарвуугаа алдсан боловч жилийн өмнөөс л нохойдоо анхаарал тавьж эхэлжээ.Өнгөрсөн долоо хоногийн хамгийн нөлөө бүхий 33 гэрэл зураг 2

3. Японы уран бүтээлч Nishida Францын баруун хэсгийн Laval-д 2015 оны дөрөвдүгээр сарын 8-нд зохиогдсон виртуал технологийн үзэсгэлэн болон олон улсын чуулга уулзалт дээр хэрэглэгчийн гарын хэмжээг өөрчлөх боломжтой бээлийг танилцуулжээ.Өнгөрсөн долоо хоногийн хамгийн нөлөө бүхий 33 гэрэл зураг 3

4. 2015 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр 16:5 минут. Crabbie-н үнэгний ангуучидӨнгөрсөн долоо хоногийн хамгийн нөлөө бүхий 33 гэрэл зураг 5

5. Оросын өмнөд хэсэгт 2015 дөрөвдүгээр сарын 4. Ставрополь бүс нутгийн фитнес бодибилдингийн тэмцээний оролцогчид тэмцээний үеэр тайзны ард хүлээж буй байдал. 100 гаруй хүн Ставрополь-с болон Краснодар, Москва зэрэг бусад хотуудаас хэд хэдэн ангилалд өрсөлдсөн байна.Өнгөрсөн долоо хоногийн хамгийн нөлөө бүхий 33 гэрэл зураг 4

6. 2015оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Бразилын Рио-де-Жанейро хот. Мария Lenk усан спорт 2015 цомын аврага шалгаруулах тэмцээний 2 дахь өдөр. Эрэгтэй 200м-ийн төрөлд II байранд орсон Andreas Mickosz-ийн баярт мөч.Өнгөрсөн долоо хоногийн хамгийн нөлөө бүхий 33 гэрэл зураг 6

7. 2015 4 дүгээр сарын 8-ны өдөр. Миссури мужийн Канзас хот дахь Kauffman цэнгэлдэх хүрээлэн. Kansas City Royals баг өрсөлдөгч баг болох Чикаго White Sox-г 7:5 харьцаагаар хожсоноо тэмдэглэн багийн гишүүн 6 дугаартай тоглогч Lorenzo Cain-г усаар цацаж байна.Өнгөрсөн долоо хоногийн хамгийн нөлөө бүхий 33 гэрэл зураг 7

8. 2015 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр. Австралийн Adelaide хот. Австралийн хөлбөмбөгийн лигийн тэмцээн. North Melbourne Kangaroos болон Adelaide Crows багуудын 1 дүгээр тойргийн тоглолтын үеэр Crows багийн хөгжөөн дэмжигч зодоон хийсний улмаас баривчлагдаад явж байгаа нь.Өнгөрсөн долоо хоногийн хамгийн нөлөө бүхий 33 гэрэл зураг 8

9. 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр. Өмнөд Африкийн Cape Town их сургуулийн оюутнууд агуу билэгдлийн хүч болсон Сесил Жон Рөүдсийн хөшөөг авч хаяуулахгүйн төлөө жагсаж байгаа нь.Өнгөрсөн долоо хоногийн хамгийн нөлөө бүхий 33 гэрэл зураг 10

10. 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр. Бразилын нийслэл Бразилиа хотод үндэсний конгресын байрны өмнө. Нэгдсэн ажилчдын холбооны гишүүд ажилчдын санал бодлыг үл харгалзсаны улмаас эсэргүүцлийн жагсаал хийж байхад нь цагдаа нар хүчээр тарааж байна.Өнгөрсөн долоо хоногийн хамгийн нөлөө бүхий 33 гэрэл зураг 9

11. 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр. Калифорни мужийн Лос Анжелес хот. Захиргааны Кеннет Hahn танхимын урд гудамжинд хууль сахиулах нэрийн дор амь насаа алдсан иргэдийг дурсан санахын тулд “Намайг сана” нэртэй жагсаал зохион байгуулагдсан байна.Өнгөрсөн долоо хоногийн хамгийн нөлөө бүхий 33 гэрэл зураг 11

12. 2015 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр. АНУ, Хойд Charleston хот. Тухайн хотын цагдаагийн офицер Michael Slager 50 настай Walter Scott-ийг гүйж байхад нь араас нь буудаж буй нь хэн нэгний хийсэн бичлэгт тодорхой гарсан байна. Хойд Charleston хотын дарга Кейт Summey хэлсэн нь “Бид бямба гарагийн өглөө тухайн бичлэгийг үзмэгцээ цагдаагийн ажилтан болох 33 настай Michael Slager-ийг баривчилсан” гэжээ.Өнгөрсөн долоо хоногийн хамгийн нөлөө бүхий 33 гэрэл зураг 12

13. 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр. АНУ, Хойд Charleston хот, Захиргааны байр. Хар арьст эр цагдаад буудуулан үхэж буй бичлэг олон нийтэд тарсны дараа түүний гэгээн дурсгалыг хүндэтгэхийн тулд лаа асаан тайван жагсаал хийж байна.Өнгөрсөн долоо хоногийн хамгийн нөлөө бүхий 33 гэрэл зураг 14

14. 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр. АНУ, Виржиниа, Appomattox дахь үндэсний түүхийн хүрээлэн. Америкийн иргэний дайны хууль тогтоогчид шиг хувцасласан хүчнийхэн 1865 оны иргэний дайнд холбооны генерал Роберт E. Лийгийн бууж өгсний 150 жилийн ойг дурсан их буугаар буудсан байна.Өнгөрсөн долоо хоногийн хамгийн нөлөө бүхий 33 гэрэл зураг 13

15. 2015 оны 4 дүгээр сарын 10-ны Баасан гараг. Йемен. Саудын агаарын цохилтын эсрэг босогчид зэр зэвсгээ барин эсэргүүцлийн жагсаал хийж байна.Өнгөрсөн долоо хоногийн хамгийн нөлөө бүхий 33 гэрэл зураг 15

16. 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр. Мазар-и-Шариф. Афганистаны аюулгүй байдлын хүчний гишүүн халдлагын бүсээс настай эмэгтэйг авраад аюулгүй газар луу шилжүүлж байна.Өнгөрсөн долоо хоногийн хамгийн нөлөө бүхий 33 гэрэл зураг 16

17. 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр. Алеппо-ын Баб аль-Hadeed дүүрэг. Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын хүчний гаргасан газар газрын пуужингийн дайралтаас гар гараасаа хөтлөлцсөн 2 охин амьд гарчээ.Өнгөрсөн долоо хоногийн хамгийн нөлөө бүхий 33 гэрэл зураг 17

18. 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр. Иракийн Тикрит хот. Тигр мөрнөөр хязгаарлагдсан Иракийн Ерөнхийлөгч асан Саддам Хусейны ордны хашаанд A Badr бригадын амиа алдсан цэргүүдийн хойноос гашуудаж байгаа нь. Өнгөрсөн жил буудуулж голд шидигдэж үхсэн 1700 гаруй цэргүүдийн цогцсыг олж олон нийтийн өмнө оршуулсан юм.Өнгөрсөн долоо хоногийн хамгийн нөлөө бүхий 33 гэрэл зураг 18

19. 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр. Санаа (Sanaa) хот. Агаарын дайралтад өртсөн бүсэд нэгэн эр эсэргүүцлээ илэрхийлж байна. Лхагва гарагт Санаа-н төвд байрлах Houthi телевизийн цамхаг агаарын дайралтад өртсөн юм.Өнгөрсөн долоо хоногийн хамгийн нөлөө бүхий 33 гэрэл зураг 19

20. 2015 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр. Кени улсын нийслэл Найроби дахь Garissa Campus их сургууль дахь бүслэлтийн үеэр исламистуудын гарт амиа алдагсдын ар гэрийхэн уй гашууд автаж байна.Өнгөрсөн долоо хоногийн хамгийн нөлөө бүхий 33 гэрэл зураг 20

21. 2015 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр. Бризилийн Ouro Preto хот. Жил бүр Христийн амилалтын баярын энэ өдөр тэнгэрийн элч шиг хувцасласан оролцогчид гудамжаар цуваа болон явж байгаа нь.Өнгөрсөн долоо хоногийн хамгийн нөлөө бүхий 33 гэрэл зураг 21

22. 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр. Австралийн Канберра хот. Ханхүү Харри Австралийн дайны хүндэтгэлийн жагсаалд оролцох үеэрээ.Өнгөрсөн долоо хоногийн хамгийн нөлөө бүхий 33 гэрэл зураг 22

23. 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр. Иордан голын эрэг. Үнэн алдартны баярын өдөр христ итгэгчид нэгэн төрлийн мөргөлөө хийж байна.Өнгөрсөн долоо хоногийн хамгийн нөлөө бүхий 33 гэрэл зураг 23

24. 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр. Йорданы хөндий. Израиль хүү Еврейчүүдийн баяраараа хонь ямаануудаа усалдаг усандаа сэлж байгаа нь. 3500 жилийн өмнө Египетийн боолчлолоос гарсанаа тэмдэглэн энэ баярт өдөр мянга мянган Еврейчүүд хээр салхинд гарч хооллох зэргээр 8 өдрийн турш баярлан өнгөрүүлдэг юм.Өнгөрсөн долоо хоногийн хамгийн нөлөө бүхий 33 гэрэл зураг 24

25. 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр. Хятадын Бээжин хот. Барилгын ажилчин яст мэлхий зарж байна. Хятадад яст мэлхий нь гэрийн тэжээвэр амьтнаас гадна маш дээд зэргийн хоол хүнсэнд тооцогддог ажээ.Өнгөрсөн долоо хоногийн хамгийн нөлөө бүхий 33 гэрэл зураг 26

26. 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр. Хятад улсын Фужиан мужийн нефть химийн үйлдвэрт гарсан галыг унтраахаар ажиллаж буй гал сөнөөгчид. Даваа гарагт зүүн Хятадын бие даасан нефть үйлдвэрлэгч болох Dragon Ароматикт гарсан дэлбэрэлтийн улмаас 6 хүн шархадсан талаар Хятадын Синьхуа агентлаг мэдээлсэн байна.Өнгөрсөн долоо хоногийн хамгийн нөлөө бүхий 33 гэрэл зураг 25

27. 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр. Иллинойс мужийн Fairdale. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар 7 хүн шархдаж 1 хүн амь үрэгдсэн байгаа бөгөөд IL-72 эрлийн баг ажиллаж байгаа юм байна.Өнгөрсөн долоо хоногийн хамгийн нөлөө бүхий 33 гэрэл зураг 27

28. 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр. Английн Лондон хот. Алдарт дуучин Элвис Преслигийн “‘50,000,000 Fans Can’t Be Wrong’” цомгийн нүүрний зурган дээр өмссөн байдаг алтан костюмыг O2 Arena-н шүхэрт десантын цэргүүд хамгаалж байгаа нь.Өнгөрсөн долоо хоногийн хамгийн нөлөө бүхий 33 гэрэл зураг 28

29. 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр. Япон улс Токио хот. Hokokuji ариун сүм тэргүүн тахилч Yajima Taijun шилэн Буддануудыг гэрэлтүүлсний дараа дундуур нь алхаж байгаа нь. Чандарласан хүмүүсийн үнсийг хадгалах шүүгээнд тохирох шилэн байшингуудыг барихын тулд 2 жилийг зарцуулжээ. IC картыг ашигласнаар шарилны гэрэл асах бөгөөд тухайн шарилыг хайж ирсэн хүмүүст олоход нь дөхөм болдог байна.Өнгөрсөн долоо хоногийн хамгийн нөлөө бүхий 33 гэрэл зураг 29

30. 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр. Английн Лондон хот. Галерейн техникч нар Лихтенштэйн “The Ring” буюу “Бөгж” нэртэй зургийг Sotheby-н үзэсгэлэн рүү нүүлгэжээ. Үзэсгэлэнгийн зургуудыг 4 дүгээр сарын 10-14 байршуулах бөгөөд 5 дугаар сард нээлтээ хийх юм.Өнгөрсөн долоо хоногийн хамгийн нөлөө бүхий 33 гэрэл зураг 30

31. 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баасан гараг. Хятад улс. Бээжин дэх Applе-н жижиглэнгийн худалдааны дэлгүүрт хүү Apple-н бугуйн цагийг харж буй нь.Өнгөрсөн долоо хоногийн хамгийн нөлөө бүхий 33 гэрэл зураг 31

32. 2015 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр. Английн Лондон хот. “Олон улсын дэрээр байлдах өдөр” Трафалгарын талбайд тохиож байна. Дэлхийн бусад орнуудад ч мөн адил тэмдэглэж байна.Өнгөрсөн долоо хоногийн хамгийн нөлөө бүхий 33 гэрэл зураг 33

33. 2015 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр. Герман улс. 19 өдрийн настай Spix’s macaw тоть (төв болон өмнөд Америкийн урт сүүлт тотьны төрөл) Тоть хамгаалах нийгэмлэгийн байранд байгаа нь.Өнгөрсөн долоо хоногийн хамгийн нөлөө бүхий 33 гэрэл зураг 32

1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *